en

Иргэд цахим хаягийнхаа нууц үгэнд үсэг тоо оруулж, нягтлан шалгаж байхыг санууллаа

2018-02-25 00:00:00
3051

ИРГЭД ЦАХИМ ХАЯГИЙНХАА НУУЦ ҮГЭНД ҮСЭГ ТОО ОРУУЛЖ, НЯГТЛАН ШАЛГАЖ БАЙХЫГ САНУУЛЛАА

Сүүлийн үед цахим орчноор дамжуулан иргэдийн мөнгийг залилах тохиолдол их гарч байгаа ажээ. Бусдын мөнгийг авахын тулд тухайн иргэний хувийн и-мэйл, гар утас, эсвэл шуудангийн хаяг руу нь “Сугалаанд аз таарлаа, бэлэн мөнгө хожлоо, өв залгамжилсан хөрөнгөнөөсөө хувь хүртээж бэлэн мөнгө өгөх гэж байна..” гэх зэрэг мэдээллийг явуулдаг байна. Мөн “урьдчилгаа болгон иргэн танд чек илгээж байна, үлдсэнийг нь авахын тулд та татвар, шимтгэл, шуудангийн зардал төлөх ёстой” зэргээр тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэхийг хүсдэг гэнэ. Ийнхүү үйлдлийн арга улам бүр нарийсч, хил хязгаар, нас хүйсээс үл хамааран энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд эд хөрөнгө, мөнгө санхүү, нэр төрөөрөө хохирсон олон үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнийг нас насны хүмүүсээс гадна гадаадын иргэд ч үйлдэж, иргэд хохирсоор байгаа юм. Ихэнхдээ иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж цахим шуудан фэйсбүүкийн нууц дугаар болон бусад мэдээллээ алддаг гэв.


Сугалаанд оролцож, хонжвор таарсан л бол олон нийтэд мэдээлдэг гэв


Энэ талаар Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Цогтсайхан “Иргэд бодит амьдрал дээр сугалаанд оролцоогүй мөртлөө хонжвор таарлаа гэхэд итгэчихдэг. Ямар нэг сугалаанд оролцож, хонжвор таарсан л бол олон нийтэд мэдээлэхгүйгээр иргэдэд хэзээ ч шагнал өгөхгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн өв залгамжлалын хөрөнгийг хуульч, өмгөөлөгчгүйгээр хэзээ ч хэн нэгэнд өгдөггүй. Манай улсын нэр бүхий иргэнийг Франц улсын иргэн Сatherine гэх нэрээр залилсан. Тэрээр Morandcathenicole@gmail.com хаягаар холбогдон жилийн хоёр хувийн хүүтэй 10-25 жилийн хугацаатай 10.000-900.000 еврогийн зээл олгоно гэж итгүүлсэн. Ингээд зээлийн төлбөр гэж 28.000 ам.долларыг арилжааны банкаар дамжуулан шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа. Хариуцлагатай компани, бизнесмэн нь хэзээ ч танихгүй хүний бизнесийг санхүүжүүлэхээр мөнгө санал болгодоггүй гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй байна” гэж ярилаа.


Мөн иргэд “Үнэт цаас болон валютын арилжааны зөрүүн дээр мөнгө өсгөнө” гэсэн мэдээллийн дагуу сайтад бүртгүүлэн их хэмжээний мөнгөө залилуулсан хэрэг бүртгэгдсэн гэв. Олон улсад “419 залилан” , “Өв залгамжлалын луйвар буюу Нигерийн захидал” гэж нэршсэн цахим шууданг гадаадын иргэд ашиглан залилан хийсээр байгаа аж. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 2015 онд долоон иргэн, аж ахуйн нэгж хохирсон бол 2016 онд дөрөв, өнгөрсөн онд ес болж өссөн. Манай улсын иргэдэд нийт 800.134 ам.доллар, 20.700 евро, 100 сая төгрөгийн хохирол учиржээ. Хохирсон иргэд залилагч этгээдийг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй, зүс царайгаа харалцаагүй, уулзаагүй хэрнээ арганд нь орчихдог байна. Цагдаагийн байгууллага мөнгө залилан авсан этгээдийг Интерполын шугамаар тогтоож, холбогдох мэдээллийг авахад хуурамч нэр, хаяг, и-мэйл, утасны дугаар, дансны дугаар зэргийг зөвхөн ганцхан удаа л ашигласан байдаг. Мөн дэлхийд танигдсан алдар цуутай хүмүүс, улс төрч, Ерөнхийлөгч, компаниудын нэрийг ашигладаг, фотошопоор эвлүүлсэн хуурамч зураг ашигладаг гэв. Залилагчдын арга улам бүр нарийсч байгаа тул бүх зүйлийг жинхэнэ, ном журмын дагуу явагдаж буйг иргэд сайтар тунгааж, ажиглаж, аливаад нухацтай хандахыг сануулж байсан юм.
Цахим сүлжээнд иргэдийн мухар сүсэг, итгэл үнэмшилд нь тулгуурлаж залилах болжээ


2018 он гарсаар Эрүүгийн цагдаагийн албаны цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 50 орчим хэрэг бүртгэгдэж, шалгаж байгаа гэнэ. Тухайлбал, “Фэйсбүүкийн нууц үгээ алдлаа, миний фэйсбүүк хаягаар манай найзуудаас мөнгө зээлье гэж хэлээд мөнгө шилжүүлж авсан байна” гэх мэдээллийг удаа дараа ирүүлэх болсон байна. Энэ нь цахим сүлжээнд иргэдийн мухар сүсэг, итгэл үнэмшилд нь тулгуурлаж, “Таныг эргэн тойронд ямар хүмүүс байна вэ, Шагайн мэргээр мэргэлээд үзээрэй, Таны архины найзууд хэн бэ, Таны мафийн гишүүд хэн бэ” гэх зэргээр апликейшн их явах болсон. Уг апликейшныг ажилуулахын тулд иргэд фэйсбүүк хаягийнхаа нэвтрэх нэр, нууц үгийг бүртгүүлэн ордог. Ингэснээр хувь хүн бусдад өөрийн нууцаа алдаж, болзошгүй гэдгийг сайтар бодох хэрэгтэй гэдгийг анхааруулав.


Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй хэлтэст “Интернэт орчинд фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг олзворлон авч, фэйсбүүк найзуудаас нь мөнгө зээлэхийг хүсч, бусдад хохирол учруулж буй гэмт хэргийг бүлэг этгээдүүд үйлдэж байна” гэх хэргийн талаарх мэдээллийг авч Улсын Ерөнхий прокурорын хяналтад хэрэг бүртгэлт нээн шалгаж өнгөрсөн сарын 15-нд дайчлан баривчилжээ. Гэмт этгээдүүд нь иргэдийн цахим хаягт хууль бусаар нэвтрэхдээ brutforve (таах), phishing (хуурамч сайт) илгээх аргыг ашиглан 9911, 9910, 9909, 8811, 9191 зэрэг үүрэн холбооны дараа төлбөрт дугаар эзэмшигчдийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг олжээ. Утасны дугаараар нь тааруулан нэвтэрч, мессенжэрээр харилцсан харилцааг нь уншсан байна. Мөнгө зээлдүүлэх, шилжүүлэх боломжтой найзуудаас нь “Ах нь тендерт ялсан чинь асуудал болоод Авлигатай тэмцэх газарт шалгуулж байна. Хамаг дансаа хаачихлаа, байцаагчтайгаа хоолонд орох гэсэн юм. Түр зуур манай жолоочийн данс руу хоёр сая төгрөг шилжүүлчих, уулзаж байгаад өгье. Эсвэл гадаадад явна, мөнгөний хэрэгболлоо” хэмээн бичиж мөнгө шилжүүлэн авдаг болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөнгө шилжүүлэн авдаг дансуудыг шалгахад энгийн иргэдийн дансыг хуурч мэхлэж ашиглаж байсан гэж эх сурвалж мэдээллээ. Хэргийг үйлдсэн Ш, Т, Н, Д, Э нар нь 2017 оны дөрөвдүгээр сараас хойш нийт 40 орчим удаагийн цахим халдлага үйлдэж, бусдад 70 орчим сая төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь сэжигтнүүдийн болон гэрчийн мэдүүлэг, хураан авсан гар утас, зөөврийн компьютерийн өөрсдийн ашиглаж байсан фэйсбүүк хаягуудад нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна.
Иргэд цахим хаягийн нэвтрэх нууц үгээ бусдад алдахаас сэрэмжилж, ямар нэгэн төхөөрөмж ашиглаад бүрэн гарсан эсэхийг дахин шалгах, өөрийн нууц үгэнд үсэг тоо оруулах, нууц үгээ найдвартай эсэхийг шалгах, passwordmetter.com how secure is my password.net гэсэн хаягаар нягталж шалгахыг санууллаа. Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэрэг орчин үед онлайн харилцааг маш их ашиглах болжээ. Тиймээс нарийвчлан шалгаж байх ёстой аж.


Эдгээрээс гадна АНУ-ын эрх бүхий байгууллагаас Н ангиллын виз олгох улс орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан гэдгийг албан ёсоор зарлаад буй. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байгаа гэнэ. Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас ямар нэг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнээр зуучлуулахгүй байгаа талаар мэдэгдсэн. Гэсэн хэдий ч бодит мэдээллийн эх сурвалжийг олох, баталгаатай газарт хандаж визний материалаа өгөх хэрэгтэй юм. Бараг хүн бүр л хууль ёсоор эрх чөлөөний орон АНУ-ыг зорихыг боддог. Иймээс ард иргэдийн сэтгэл санааны байдалд дөрөөлөн “АНУ-ын Н ангиллын виз гарахад зуучилна, гаргаж өгнө” гэх зэргээр иргэдийг төөрөгдөлд оруулж, залилан мэхэлж болзошгүйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Тиймээс иргэд хэн болох, хаана оршин суудаг, аль улсын иргэн болох нь тодорхойгүй этгээдтэй цахимаар танилцаж харилцах, санхүүгийн ямар нэгэн идэвхитэй харилцааг үүсгэхгүй байхыг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсээс сэрэмжлүүлсэн юм.
Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлд “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэж байдаг. Үүний нэг дэх хэсэгт, Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эсвэл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хоёр дахь хэсэгт, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Мөн компьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан, мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гурав дахь хэсэгт, Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, гэмт хэргийг хүн амын амьдралыг хангах объектод халдаж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг ажээ.

Эх сурвалж: "Өдрийн сонин" 

ШИНЭ МЭДЭЭ
Зодоонд ялагч гэж үгүй!
Зодоонд ялагч гэж үгүй!
0
42
2026/04/23
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
0
42
2026/04/23
Үнийн санал авах урилга
Үнийн санал авах урилга
253
253
2026/04/22
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/04/23
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
253
253
2026/04/23
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
253
253
2026/04/23
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
253
253
2026/04/23
Хүүхэд хамгааллын хуулиас...
Хүүхэд хамгааллын хуулиас...
253
253
2026/04/23
Бусдын орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно
Бусдын орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно
253
253
2026/04/23
Дээрэлхсэн үг, бичлэг цахимаас уставч сэтгэлээс устахгүй
Дээрэлхсэн үг, бичлэг цахимаас уставч сэтгэлээс устахгүй
253
253
2026/04/23
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/04/20
Хэн нэгний нулимсаар
Хэн нэгний нулимсаар "Like" бүү цуглуул
253
253
2026/04/20
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварлаа
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварлаа
253
253
2026/04/20
“Бид хамтдаа” зөвлөгөөн боллоо
“Бид хамтдаа” зөвлөгөөн боллоо
253
253
2026/04/20
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
253
253
2026/04/17
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
253
253
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/17
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/04/17
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
253
253
2026/04/17
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
253
253
2026/04/17
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/04/17
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
253
253
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
253
253
2026/04/17
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
253
253
2026/04/17
Хүч хэрэглэж шийдсэн харилцаа харамсал дагуулдаг
Хүч хэрэглэж шийдсэн харилцаа харамсал дагуулдаг
253
253
2026/04/17
Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү “Эрсдэлийн баатар”-аар шалгарлаа
Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү “Эрсдэлийн баатар”-аар шалгарлаа
253
253
2026/04/17
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ
253
253
2026/04/13
“Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/04/13
Дээрэлхэлт үргэлжилбэл гэмт хэрэг болдог
Дээрэлхэлт үргэлжилбэл гэмт хэрэг болдог
253
253
2026/04/17
Алт хямд зарна гэж худал мэдээлэл тараан иргэдийг залилж байна
Алт хямд зарна гэж худал мэдээлэл тараан иргэдийг залилж байна
253
253
2026/04/17
Зодоонд ялагч гэж үгүй!
Зодоонд ялагч гэж үгүй!
0
42
2026/04/23
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
Бурууг дагах биш, зөвийг манлайлах нь чиний сонголт
0
42
2026/04/23
Үнийн санал авах урилга
Үнийн санал авах урилга
0
95
2026/04/22
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
0
49
2026/04/23
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
Бусдад хэлж болохгүй үгийг цахимд бас битгий бич
0
42
2026/04/23
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмчлөх эрхийг заавал шалгаж баталгаажуул!
0
42
2026/04/23
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
0
46
2026/04/23
Хүүхэд хамгааллын хуулиас...
Хүүхэд хамгааллын хуулиас...
0
40
2026/04/23
Бусдын орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно
Бусдын орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно
0
44
2026/04/23
Дээрэлхсэн үг, бичлэг цахимаас уставч сэтгэлээс устахгүй
Дээрэлхсэн үг, бичлэг цахимаас уставч сэтгэлээс устахгүй
0
40
2026/04/23
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос