en

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

2018-01-19 00:00:00
25559

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

           Замын цагдаагийн алба нь Монгол улсын хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх ажил, үйлчилгээг сайжруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар хуульд заасан эрх, үүрэг болон “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

           Тус алба нь Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Захиргааны удирдлагын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Орон нутгийн хяналтын хэлтэс, Техник замын хяналтын хэлтэс, Хамгаалалтын хэлтэс, Мөрдөн шалгах газар гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар төв, орон нутгийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий албадыг удирдлага, мэргэжил арга зүйгээр хангаж:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар дараах эрх, үүрэгтэй ажиллаж байна.

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих;

2. Замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах

3. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, дайчлах, түр саатуулах, зөөж шилжүүлэх;

4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;

5. Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох;

6. Холбогдох хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох;

7. Зэвсэгт хүчин болон хилийн цэргийн техникийн шалгах албыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжлийн чиг үүргээр харьяалах үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАР 

Нийслэл хотын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах, гудамж замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, хөдөлгөөн зохицуулах журмын дагуу зохицуулалт хийж, хяналт тавих, төр засгийн тэргүүн, гадаад дотоодын зочин төлөөлөгч нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, чиг үүрэгтэй ажиллаж байна. 

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС 

         Албаны үйл ажиллагааны хэтийн болон ойрын зорилт, чиглэлийг тодорхойлж, төв, орон нутгийн замын цагдаагийн нэгжийг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, мэдээллээр хангах, улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гарч буй зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлд судалгаа дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах, алба хаагчдын мэдлэг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, захиргаа, аж ахуй, санхүүгийн арга хэмжээг хэрэгжүүлэх, мэдээллийн технологийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

 

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС 

         Гэмт хэргийн талаарх мэдээллийг цуглуулж судалгаа, дүн шинжилгээ хийх замаар гарч буй зам тээврийн ослын шалтгаан, нөхцлийг тогтоох, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажилд иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг иргэдэд мэдээллэх, сурталчлах, сургалт зохион байгуулах, зөвлөмж өгөх, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн аюулгүй амар тайван хөдөлгөөнд оролцох нөхцлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна. 

 

ТЕХНИК ЗАМЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС 

Замын зохион байгуулалт, хяналтын тасаг 

Хөдөлгөөн зохицуулалт, гудамж зам түүний төхөөрөмжид хяналт тавих, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийлгэх, зөвшөөрлийн систем, хөдөлгөөн зохион байгуулалтай холбоотой стандарт, заавар, журам заавар боловсруулах үндсэн чиг үүрэгтэй. 

Техникийн хяналтын тасаг

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тусгай зөвшөөрөлтэйгөөр хөдөлгөөгд оролцох журмын хэрэгжилт, авто замын төлөвлөлт, зам барилгын ажил, ашиглалтын явцад хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх болон нийтийн тээврийн үйлчилгээ, замын орчимд ажил үйлчилгээ явуулахтай холбоотой норм дүрэм,стандартын хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэгтэй. 

ОРОН НУТГИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС 

Орон нутгийн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аймгуудын замын цагдаагийн тасаг, албадтай хамтран ажиллах, мэргэжлийн удирдлагаар хангах, орон нутгийн замын ачаалал, нөхцөл байдал, мэдээ тайланд дүн шинжилгээ хийж бодлого боловсруулах, авто замын хэвтээ, босоо тэнхлэгийн дагуу баригдсан замын цагдаагийн хяналтын суурин постуудыг өдөр тутмын удирдлагаар хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байна. 

ХАМГААЛАЛТЫН ХЭЛТЭС

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, хөдөлгөөн зохицуулах журмын дагуу зохицуулалт хийж, хяналт тавих, төр засгийн тэргүүн, гадаад дотоодын зочин төлөөлөгч нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй.

 

Албаны цахим хуудас: traffic.police.gov.mn

Албаны цахим шуудан: traffic@police.gov.mn

Албаны Facebook хаяг: Facebook.com/Замын цагдаагийн алба/

Жижүүрийн утас: 93021124, 95091124 

Алба хаагчтай холбоотой мэдээллийг: 93020111

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
44
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
0
46
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
253
253
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
253
253
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
253
253
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
253
253
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/10/22
"Вангуард" төслийн хүрээнд Интерполын Азийн бүс нутгууд дунд "DEEPFAKES" аян эхэллээ
253
253
2026/10/22
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
253
253
2026/10/22
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/20
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
44
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
0
46
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
44
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
140
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
136
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
0
169
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
195
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
0
170
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
0
149
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
0
161
2026/10/22
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос