en

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

2018-01-18 00:00:00
5118

Монгол Улсын Их Хурлаас 2002 онд шинэчлэн баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор тухайн үеийн Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гал түймэртэй тэмцэх газар, Татварын ерөнхий газрын хэрэг бүртгэх нэгжүүдийг нэгтгэн зохион байгуулж, үйл ажиллагааг нь цагдаагийн байгууллагад төвлөрүүлснээр Хэрэг бүртгэх алба үүсэн байгуулагдсан түүхтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, Хэрэг бүртгэх ажиллагаа цагдаагийн байгууллагад нэгдэн төвлөрч байгаатай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хэрэг бүртгэх хэлтсийг байгуулж, даргаар цагдаагийн хурандаа Лүндэгдамбын Сүхээ томилогджээ.

Дээрх тушаалаар Хэрэг бүртгэх албанд Тамгын хэлтэс, Бүх цэргийн хэрэг бүртгэх тасаг, Байгаль орчин галын хэрэг бүртгэх тасаг, Гаалийн хэрэг бүртгэх тасаг, Татварын хэрэг бүртгэх тасаг байгуулагдан ажиллаж байв. Төрийн өмчийн хорооны даргын 2003 оны 77 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын эзэмшиж байсан барилгыг ЦЕГ-ын Хэрэг бүртгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 11 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын барилгыг 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Хэрэг бүртгэх газрын конторын зориулалтаар ЦЕГ-ын хөрөнгийн бүртгэл балансад хүлээлгэн өгчээ.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 290 дүгээр тушаалаар Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах албаны ажлын ачааллыг зохицуулах зорилгоор хүндэвтэр ангиллын хэргийг хэрэг бүртгэх албанд шалгах харьяалал тогтоон, мөн оны 297 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албанаас тодорхой тооны алба хаагчдыг Хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгчээр шилжүүлэн томилсон.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар хүндэвтэр ангиллын хэргүүдийг мөрдөн байцаах албанд шалгах шийдвэр гарч тус албаны Татвар, Гааль, Байгаль орчин, Хулгайн хэрэг бүртгэх хэлтсүүдийг татан буулган, төвийн хэрэг бүртгэх хэлтэс, тасгийн бие бүрэлдэхүүний 40 орчим хувийг, орон нутагт тасгийн даргаас бусад алба хаагчдийг мөрдөн байцаах албанд шилжүүлэн томилов.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаар “Хэрэг бүртгэх газрыг өөрчлөн зохион байгуулах тухай” тушаалаар Хэрэг бүртгэх хэлтэс болгон өөрчилж, даргаар цагдаагийн хурандаа С.Болдбаатарыг, мөн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 141 дүгээр тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга цагдаагийн хурандаа Л.Сүхээг 2 дахь удаа томилж Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 189 дүгээр тогтоолд нийцүүлэн Хэрэг бүртгэх албыг дахин байгуулжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар Хэрэг бүртгэх албаны даргаар цагдаагийн хурандаа Ц.Очгэрэлийг томилов.

Шинэчлэлийн засгийн газрын эрх зүйн бодлогын шинэтгэлийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын албадын бүтэц, орон тоо, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсантай холбогдуулан Хэрэг бүртгэх албыг ЦЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128 тоот тушаалаар Хэрэг бүртгэх хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулсан байна.

Хөнгөн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017.03.15-ны өдрийн А/23 дугаар тушаалаар ЦЕГ-ын бүтцэд Хэрэг бүртгэх албыг дахин байгуулж албаны даргаар Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа А.Амгаланг томилж, улсын хэмжээнд хэрэг бүртгэх ажиллагааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хэрэг бүртгэх тасаг нэгжүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалт хийх чиглэлээр ажиллав.

Тус албанаас Монгол Улсын хууль тогтоомж, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагуудаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагын зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнд нийцүүлэн гаргасан хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх, хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт, хохирсон иргэдийн эрхийг хангах ажилд ахиц гаргах, алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүй, харилцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, үр дүнг ахиулах, алба хаагчийн ажлыг үнэн зөв, бодитоор үнэлж дүгнэх зорилт дэвшүүлж ажиллав.

Улсын Их Хурлаас шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/133, А/134, А/135 дугаар тушаалаар албад, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн баталж, уг өөрчлөлтөөр Хэрэг бүртгэх алба нь хуулиар харьяалуулсан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалган шийдвэрлэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан. Хэрэг зөрчлийг шалгах үед ажиллах чиглэл, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийн талаарх мэдээлэл, зөвлөмж, зааварчилгыг тогтмол өгөх, хуулийг нэг мөр хэрэглэх үүднээс харьяа прокурорын байгууллагатай хамтарсан сургалтыг нийслэл, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, үйл ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх чиглэлээр цагдаагийн бусад алба, шүүх, прокурорын байгууллагатай хамтран ажиллах, мэргэжил арга зүйн туслалцаа авах ажлыг тухай бүр зохион байгуулж байна. Тус алба нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/328 дугаар тушаалаар шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, ажил үүргийн дагуу мэргэжил арга зүй, хяналт шалгалтын, захиргааны удирдлагын гэсэн 2 хэлтэстэйгээр өөрчлөн байгуулагдаж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Хэрэг бүртгэх тасаг нь “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйл /Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа/-ний 1 дэх хэсэгт заасан “5.1 дүгээр зүйл /олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах/-ийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл /танхайрах/, 5.4 дүгээр зүйл / гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хууль зөрчих/-ийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйл /жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих/-ийн 6 дахь хэсэг, 8.6 дугаар зүйл /хулгайлах/ 8.7 дугаар зүйл /хөрөнгө завших/-д заасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган шийдвэрлэх” үүргийг хүлээсэн.

Гэмт хэргийн нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн А/11 дугаар тушаалаар Хэрэг бүртгэх албаны бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталж, тус алба нь дүн шинжилгээ, үнэлгээ хяналт шалгалтын, захиргааны удирдлагын гэсэн 2 хэлтэстэй зохион байгуулагдаж, Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авах, шалган шийдвэрлэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
33
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
31
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
33
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
31
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
0
25
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
0
30
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
26
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
28
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
0
30
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
0
26
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
0
27
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
0
23
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос