• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН "АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-12-26
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас байгууллагын соён гэгээрүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг гэр бүлийн гишүүдийн хамт зөв боловсон өнгөрүүлэх, ажлын ачаалал, стресс ядаргааг тайлах зорилгоор алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд “Аз жаргалтай гэр бүл” урлагийн наадмыг амжилттай зохион байгуулжээ.

Урлагийн наадамд алба хаагчид долоон төрлөөр өрсөлдсөнөөс Нийтийн хэв журам хамгаалах тасаг тэргүүн байр, сумдын хэсгийн цагдаа нар дэд байр, Эрүүгийн цагдаагийн тасаг гутгаар байранд тус тус шалгарлаа.

Мөн энэ үеэр алба хаагчдын хүүхдүүдэд аймгийн Цагдаагийн газрын даргын нэрэмжит гарын бэлэг гардуулж, идэвхтэй оролцсон тасаг хамт олонд талархал хадгалуулав.