• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД 90 ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЛЭЭ”

2017-11-17
“ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД 90 ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЛЭЭ”

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын алба хаагчид “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” сэдэвт сайн үйлсийн аянд нэгдэж, 90 хүнд амьдрал бэлэглэх буянтай үйлс бүтээлээ.

Нэг хүн цусаа бэлэглэхэд гурван хүний амь авардаг гэдэг. Автобаазын алба хаагчид энэхүү аянд нэгдэн цусаа хандивлаж бусдад эрүүл энхийг бэлэглэсэн байна. Цагдаагийн ерөнхий ерөнхий газрын Автобаазын хамт олон  дөрөв дэх жилдээ цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж буй юм.