en

СУРГАГЧ АХЛАГЧ Ж.ХАДБААТАР: АЖЛЫН ГАРААГАА ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМГААЛАЛТ, ШӨНИЙН ЭРГҮҮЛИЙН 808 ДУГААР АНГИАС ЭХЭЛЖ БАЙЛАА.

2017-07-25 00:00:00
2325

СУРГАГЧ АХЛАГЧ Ж.ХАДБААТАР: АЖЛЫН ГАРААГАА ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМГААЛАЛТ, ШӨНИЙН ЭРГҮҮЛИЙН 808 ДУГААР АНГИАС ЭХЭЛЖ БАЙЛАА.


Эх сурвалж: Засгийн газрын мэдээ, сэтгүүлч З.Цэлмэг
Гэрэл зурагчин Б.Ганбаяр
Салбар бүрийн манлайлагчдад олгодог Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийг энэ жил БЗД-ийн Цагдаагийн II хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн Эргүүлийн цагдаа, жолооч, сургагч ахлагч Ж.Хадбаатар гардан авчээ. Хүн ардынхаа аюулгүй, амгалан тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг мөрдөстэй эрчүүдийн нэг Ж.Хадбаатартай ярилцлаа.
-Юуны өмнө Хүндэт өргөмжлөл гардаж авсанд баяр хүргэе. Сургагч ахлагч гэж ямар үүрэг гүйцэтгэдэг хүн бэ. Хэдэн жил цагдаагийн албанд зүтгэж байж энэ албанд очдог вэ?
-Баярлалаа. Сургагч ахлагч гэдэг цол өмнө нь байгаагүй. Энэ хавар батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд шинээр орсон цол юм. Хууль ёсоор цагдаагийн албанд 16-аас дээш жил ажилласан, цагдаагийн ахлах бүрэлдэхүүнээс хэлтсүүддээ тус бүр нэг сургагч ахлагчтай болохоор шийдвэрлэсэн. Тэгэхээр манай БЗД-ийн Цагдаагийн II хэлтэст нэг сургагч ахлагч байгаа нь би.
Сургагч ахлагч нарын хийх гол ажил нь ахлагч нарын дундах нийгмийн асуудлыг дээд албан тушаалтнуудад уламжлах, ахлагч нарыг сургаж дадлагажуулах үүрэгтэй.
-Мөрдөсний тэмдэгт нэмэгдсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. Доор нь нэг зураас нэмэгдсэн. Нийт дөрвөн зураастай. Үүгээр нь сургагч ахлагчийг танина. Сургагч ахлагчаас гадна тэргүүн ахлагч гэж нэг цол нэмэгдсэн. Энэ нь гэхдээ ерөнхий газрын хэмжээнд нэг байхаар одоохондоо яригдаж байгаа.
-Та энэ салбарт хэчнээн жил ажиллаж байна?
-23 жил зургаан сар ажиллаж байна. Миний төрсөн ах мөн цагдаа байсан. 1993 онд дунд сургуулиа төгсөөд Цагдаагийн академийн дамжаанд суралцаж энэ албанд зүтгэх болсон доо. Ажлын гараагаа Дипломат байгууллагуудын хамгаалалт, шөнийн эргүүлийн 808 дугаар ангиас эхэлж байлаа. Нэг сар шөнийн эргүүлд, нэг сар элчингийн хамгаалалтад гардаг. Тэндээ 1999 он хүртэл ажилласан.
-Хэв журмын цагдаагийн ажлын онцлог нь юу вэ?
-Хэв журмын цагдаа хүнд гэмт хэрэг мөрддөггүй. Эргүүл, үзлэг хийж, урьдчилан сэргийлэх ажил түлхүү хийдэг. Иргэдтэй хамгийн түрүүнд харьцдаг субъект. Өмнө нь хавар болонгуут бид ой, хээрийн түймэр болон шүлхий гэх мэт малын гоц халварт өвчин гарсан үед бид их дайчлагддаг байлаа. 2001 онд Дарь-Эхийн 2 дугаар хороонд шүлхий өвчин гарч, бараг сар шахуу хөл хорионд байсан шүү. Энэ бүхэн хэв журмын цагдаа нарын хүнд хүчир ажилд тооцогддог.
-Иргэдтэй ойр харилцдаг болоод ч тэр үү, хэв журмын цагдаа нарыг харьцаа муутай гэх шүүмжлэл бий. Энэ тал дээр та бүхэн хэр зэрэг анхаардаг вэ?
-Тийм яриа ч бий, тиймэрхүү цагдаа ч мэр сэр байгаа л байх. Энгийн иргэн ч гэсэн цагдаа харьцаа муутай гэсэн ойлголттой болчихсон, энэ муу цагдаа гэх хандлага хааяа гаргана аа. Нөгөөх нь ч би том цагдаа гээд дээрэнгүй ханддаг. Үүнээс болж зөрчил үүсдэг. Уг нь бие биедээ хүлээцтэй хандаж байвал үл ойлголцол гарахгүй байх гэж боддог.

-Хэв журмынхныг хамгийн завгүй ажилладаг алба гэж ойлгодог?
-Тийм шүү. Эргүүл, жижүүрээс буугаад л дараагийн хамгаалалт, эргүүлдээ гарна. Сонгуулийн үеэр л гэхэд жижүүрлэж хоносон атлаа зөөврийн санал хураалтын хамгаалалтад явсан. Сонгуулийн дараа залгуулаад л наадмын билет борлуулах газрууд, үргэлжлүүлээд наадмын талбайд хамгаалалтад гарсан даа. Ер нь сонгуультай жил ачаалал эрс нэмэгддэг. Би цагдаагийн албанд 23 гаруй жил зүтгэхдээ баяраар гэртээ байж үзээгүй. Цагаан сар, шинэ жил, наадмаар үргэлж ажилтай. Ажлын завсар зайгаар л золголтоо амжуулна.
-Цагдаагийн албаны шинэчилсэн хуульд та бүхний нийгмийн асуудалд нэлээд анхаарсан зохицуулалт орсон гэж байсан. Энэ өөрчлөлт таны амьдралд хэр зэрэг мэдрэгдэж байна вэ?
-Өмнөх хуулиудтай харьцуулахад сайн хууль болсон гэж ойлгож байгаа. Тухайлбал, миний хувьд ээлжийн амралтын хугацаа гэхэд бараг хоёр сар болж уртассан. Ээлжийн амралтаа биеэр эдэлж чадахгүй, сонгууль зэрэг үйл явдалд ажиллаж байгаа нөхцөлд ээлжийн амралтын олговрыг хоёр дахин нэмж бодож өгөхөөр болсон. Мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж, бэртсэн тохиолдолд эмчилгээний зардлыг 100 хувь улсаас даахаар болсон.
Ер нь доод албан тушаалтнуудаас ч цалин мөнгөний хүрэлцээ, орон байр, зээлтэй холбоотой асуудал хамгийн их ирдэг юм. Надтай адилхан 20 гаруй жил ажилласан хүн ч гэсэн орон сууцны найман хувийн зээлд хамрагдах гээд гүйж байна шүү дээ.
-Хэв журам сахиулахад албан хаагчдын хүрэлцээ хэр дутмаг байдаг вэ?
-Маш дутмаг. Манай дарга нар ч хүн хүч хүрэхгүй байна гэдгийг байнга хэлдэг. Нэг хэсгийн байцаагч 3-4 мянган хүний хооронд ажиллах нормтой. Гэтэл одоо нэг хороонд нэг цагдаа, нэг хэсгийн байцаагч л байна. Хорооны хүн амын тоо 20-30, 30-40 мянга гээд янз янз.
-Таны бодлоор ямар цагдааг хэв журмын сайн цагдаа гэх вэ?
-Уургүй цагдааг л хэлэх байхдаа. Хүний үгийг сайн авахаас гадна муу үгийг чимээгүй өнгөрөөж чаддаг байх хэрэгтэй. Хэлсэн болгоны өөдөөс шөрвөлзөөд л байвал цагдаагийн нэр хүнд унаад л байна шүү дээ.
-Танд тийм тэсгэл алдаж байсан үе бий юу?
-Согтуу эмэгтэй хүн үнэхээр хэцүү. Олигтойхон бариад авах аргагүй. Гарыг нь чангахан мушгиж ч болохгүй. Тэгэхэд эрэгтэй хүнийг бол гавлаад, чирээд явчихна. Эмэгтэй хүнийг чирээд явна гэдэг хэцүү шүү дээ. Ямар тэврэлтэй нь биш. Тэгэж бол бүр ч болохгүй (Инээв).
-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд архидалт ихсээд байна. Эрүүлжүүлэхэд хэр их ирдэг бол?
-Тийм ээ, их ирж байна. Манай хэсгийн хувьд ойролцоогоор 2-3 эмэгтэйг өглөө эрүүлжүүлэхээс авчирч байгаа харагддаг. Эрэгтэй нь 10 гаруй. Баярын үеэр нэмэгдэнэ. Харин Зөрчлийн хуулиар энэ байдал гайгүй болох болов уу гэж харж байна. Нэг удаа эрүүлжүүлэхэд баригдвал 100 мянган төгрөгийн торгууль төлнө. Чадахгүй бол баривчлуулна.
-Захын дүүргүүдэд гэр бүлийн хүчирхийлэл ихтэй гэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхэд яаж ажилладаг вэ?
-Эргүүл хийж их явдаг л даа. Гэхдээ хүмүүс өөрсдөө ойлгохгүй болохоор их хүнд. Эхнэр, нөхөр хамт архи уучихаад нөхрөө дуудаад цагдаад өгчихнө. Тэгсэн мөртөө маргааш нь ирээд нөхрөө авья гээд гуйгаад сууна. “Баривчилгаанд явуулья, шүүхэд өгье” гэхээр “Энэ минь л байхгүй бол болохгүй. Өчигдөр би уурандаа цагдаа дуудчихсан юм аа” гэдэг. Нөхрөө ингэж баривчлуулахаар дууддаг эмэгтэй Дарь-Эхэд гэхэд л 10-аад бий.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь цагдаагийн хийх ажил мөн үү?
-Биш шүү дээ. Аж амьдралтай нь шууд холбоотой асуудал. Үүнд нь чиглэсэн ажил л хийхгүй бол хуулиар, хүчээр шийдэх боломжгүй. Зөрчлийн хууль үйлчлээд эхлэвэл бас хэцүү. Торгуулиа төлж чадахгүй хүмүүс гэртээ зодуулаад хэвтэх юм уу бүү мэд. Ойлголцоход ч хэцүү. Засрах ч шинж байхгүй, тэдэнд. Согтуу хүмүүстэй хэрэлдэнэ гэдэг хэв журмын цагдаа нарын хамгийн хүнд ажил л даа. Өвөл бол бүр хэцүү. Бага насны хүүхдүүд нь хошуу ам нь хөлдөх шахчихсан, баас шээстэйгээ хутгалдчихсан сууж байдаг юм. Бид ч согтуу хүнийг нь хурдхан аваад л гарахыг бодно. Үлдсэн ажлыг нь хорооны нийгмийн ажилтанд мэдээлээд, үлдээдэг юм.
-Хэв журмынхан ноцтой гэмт хэргүүдтэй хэр зэрэг тулгардаг вэ?
-Нэг хүн амины хэрэг гарлаа гэхэд бид хамгийн түрүүнд очдог хүмүүс. Хэргийн газрыг нэн түрүүнд хамгаалалтад авдаг. Үүний дараа мөрдөнгийнхөн очоод үзлэг, шалгалтаа хийдэг юм. Саяхан Дарь-Эхэд өмнөх өдөр нь толгой нь, дараа өдөр цээж нь олдсон ноцтой хэрэг гарсан. Шинэ, залуу цагдаа нарыг бол ийм хэрэгт ойртуулдаггүй, холхон байлгадаг.
-Төрийн дээд албаныхны айлчлал та бүхний тэсвэр тэвчээрийг их шалгадаг байх?
“Цагдаад 23 гаруй жил зүтгэхдээ баяраар гэртээ байж үзээгүй”Салбар бүрийн манлайлагчдад олгодог Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийг энэ жил БЗД-ийн Цагдаагийн II хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн Эргүүлийн цагдаа, жолооч, сургагч ахлагч Ж.Хадбаатар гардан авчээ. Хүн ардынхаа аюулгүй, амгалан тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг мөрдөстэй эрчүүдийн нэг Ж.Хадбаатартай ярилцлаа. -Юуны өмнө Хүндэт өргөмжлөл гардаж авсанд баяр хүргэе. Сургагч ахлагч гэж ямар үүрэг гүйцэтгэдэг хүн бэ. Хэдэн жил цагдаагийн албанд зүтгэж байж энэ албанд очдог вэ?-Баярлалаа. Сургагч ахлагч гэдэг цол өмнө нь байгаагүй. Энэ хавар батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд шинээр орсон цол юм. Хууль ёсоор цагдаагийн албанд 16-аас дээш жил ажилласан, цагдаагийн ахлах бүрэлдэхүүнээс хэлтсүүддээ тус бүр нэг сургагч ахлагчтай болохоор шийдвэрлэсэн. Тэгэхээр манай БЗД-ийн Цагдаагийн II хэлтэст нэг сургагч ахлагч байгаа нь би.Сургагч ахлагч нарын хийх гол ажил нь ахлагч нарын дундах нийгмийн асуудлыг дээд албан тушаалтнуудад уламжлах, ахлагч нарыг сургаж дадлагажуулах үүрэгтэй.-Мөрдөсний тэмдэгт нэмэгдсэн гэсэн үг үү?-Тийм ээ. Доор нь нэг зураас нэмэгдсэн. Нийт дөрвөн зураастай. Үүгээр нь сургагч ахлагчийг танина. Сургагч ахлагчаас гадна тэргүүн ахлагч гэж нэг цол нэмэгдсэн. Энэ нь гэхдээ ерөнхий газрын хэмжээнд нэг байхаар одоохондоо яригдаж байгаа.-Та энэ салбарт хэчнээн жил ажиллаж байна?-23 жил зургаан сар ажиллаж байна. Миний төрсөн ах мөн цагдаа байсан. 1993 онд дунд сургуулиа төгсөөд Цагдаагийн академийн дамжаанд суралцаж энэ албанд зүтгэх болсон доо. Ажлын гараагаа Дипломат байгууллагуудын хамгаалалт, шөнийн эргүүлийн 808 дугаар ангиас эхэлж байлаа. Нэг сар шөнийн эргүүлд, нэг сар элчингийн хамгаалалтад гардаг. Тэндээ 1999 он хүртэл ажилласан.-Хэв журмын цагдаагийн ажлын онцлог нь юу вэ?-Хэв журмын цагдаа хүнд гэмт хэрэг мөрддөггүй. Эргүүл, үзлэг хийж, урьдчилан сэргийлэх ажил түлхүү хийдэг. Иргэдтэй хамгийн түрүүнд харьцдаг субъект. Өмнө нь хавар болонгуут бид ой, хээрийн түймэр болон шүлхий гэх мэт малын гоц халварт өвчин гарсан үед бид их дайчлагддаг байлаа. 2001 онд Дарь-Эхийн 2 дугаар хороонд шүлхий өвчин гарч, бараг сар шахуу хөл хорионд байсан шүү. Энэ бүхэн хэв журмын цагдаа нарын хүнд хүчир ажилд тооцогддог.-Иргэдтэй ойр харилцдаг болоод ч тэр үү, хэв журмын цагдаа нарыг харьцаа муутай гэх шүүмжлэл бий. Энэ тал дээр та бүхэн хэр зэрэг анхаардаг вэ?-Тийм яриа ч бий, тиймэрхүү цагдаа ч мэр сэр байгаа л байх. Энгийн иргэн ч гэсэн цагдаа харьцаа муутай гэсэн ойлголттой болчихсон, энэ муу цагдаа гэх хандлага хааяа гаргана аа. Нөгөөх нь ч би том цагдаа гээд дээрэнгүй ханддаг. Үүнээс болж зөрчил үүсдэг. Уг нь бие биедээ хүлээцтэй хандаж байвал үл ойлголцол гарахгүй байх гэж боддог.-Хэв журмынхныг хамгийн завгүй ажилладаг алба гэж ойлгодог?-Тийм шүү. Эргүүл, жижүүрээс буугаад л дараагийн хамгаалалт, эргүүлдээ гарна. Сонгуулийн үеэр л гэхэд жижүүрлэж хоносон атлаа зөөврийн санал хураалтын хамгаалалтад явсан. Сонгуулийн дараа залгуулаад л наадмын билет борлуулах газрууд, үргэлжлүүлээд наадмын талбайд хамгаалалтад гарсан даа. Ер нь сонгуультай жил ачаалал эрс нэмэгддэг. Би цагдаагийн албанд 23 гаруй жил зүтгэхдээ баяраар гэртээ байж үзээгүй. Цагаан сар, шинэ жил, наадмаар үргэлж ажилтай. Ажлын завсар зайгаар л золголтоо амжуулна.-Цагдаагийн албаны шинэчилсэн хуульд та бүхний нийгмийн асуудалд нэлээд анхаарсан зохицуулалт орсон гэж байсан. Энэ өөрчлөлт таны амьдралд хэр зэрэг мэдрэгдэж байна вэ?-Өмнөх хуулиудтай харьцуулахад сайн хууль болсон гэж ойлгож байгаа. Тухайлбал, миний хувьд ээлжийн амралтын хугацаа гэхэд бараг хоёр сар болж уртассан. Ээлжийн амралтаа биеэр эдэлж чадахгүй, сонгууль зэрэг үйл явдалд ажиллаж байгаа нөхцөлд ээлжийн амралтын олговрыг хоёр дахин нэмж бодож өгөхөөр болсон. Мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж, бэртсэн тохиолдолд эмчилгээний зардлыг 100 хувь улсаас даахаар болсон.Ер нь доод албан тушаалтнуудаас ч цалин мөнгөний хүрэлцээ, орон байр, зээлтэй холбоотой асуудал хамгийн их ирдэг юм. Надтай адилхан 20 гаруй жил ажилласан хүн ч гэсэн орон сууцны найман хувийн зээлд хамрагдах гээд гүйж байна шүү дээ.-Хэв журам сахиулахад албан хаагчдын хүрэлцээ хэр дутмаг байдаг вэ?-Маш дутмаг. Манай дарга нар ч хүн хүч хүрэхгүй байна гэдгийг байнга хэлдэг. Нэг хэсгийн байцаагч 3-4 мянган хүний хооронд ажиллах нормтой. Гэтэл одоо нэг хороонд нэг цагдаа, нэг хэсгийн байцаагч л байна. Хорооны хүн амын тоо 20-30, 30-40 мянга гээд янз янз.-Таны бодлоор ямар цагдааг хэв журмын сайн цагдаа гэх вэ?-Уургүй цагдааг л хэлэх байхдаа. Хүний үгийг сайн авахаас гадна муу үгийг чимээгүй өнгөрөөж чаддаг байх хэрэгтэй. Хэлсэн болгоны өөдөөс шөрвөлзөөд л байвал цагдаагийн нэр хүнд унаад л байна шүү дээ.-Танд тийм тэсгэл алдаж байсан үе бий юу?-Согтуу эмэгтэй хүн үнэхээр хэцүү. Олигтойхон бариад авах аргагүй. Гарыг нь чангахан мушгиж ч болохгүй. Тэгэхэд эрэгтэй хүнийг бол гавлаад, чирээд явчихна. Эмэгтэй хүнийг чирээд явна гэдэг хэцүү шүү дээ. Ямар тэврэлтэй нь биш. Тэгэж бол бүр ч болохгүй (Инээв).-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд архидалт ихсээд байна. Эрүүлжүүлэхэд хэр их ирдэг бол?-Тийм ээ, их ирж байна. Манай хэсгийн хувьд ойролцоогоор 2-3 эмэгтэйг өглөө эрүүлжүүлэхээс авчирч байгаа харагддаг. Эрэгтэй нь 10 гаруй. Баярын үеэр нэмэгдэнэ. Харин Зөрчлийн хуулиар энэ байдал гайгүй болох болов уу гэж харж байна. Нэг удаа эрүүлжүүлэхэд баригдвал 100 мянган төгрөгийн торгууль төлнө. Чадахгүй бол баривчлуулна.-Захын дүүргүүдэд гэр бүлийн хүчирхийлэл ихтэй гэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхэд яаж ажилладаг вэ?-Эргүүл хийж их явдаг л даа. Гэхдээ хүмүүс өөрсдөө ойлгохгүй болохоор их хүнд. Эхнэр, нөхөр хамт архи уучихаад нөхрөө дуудаад цагдаад өгчихнө. Тэгсэн мөртөө маргааш нь ирээд нөхрөө авья гээд гуйгаад сууна. “Баривчилгаанд явуулья, шүүхэд өгье” гэхээр “Энэ минь л байхгүй бол болохгүй. Өчигдөр би уурандаа цагдаа дуудчихсан юм аа” гэдэг. Нөхрөө ингэж баривчлуулахаар дууддаг эмэгтэй Дарь-Эхэд гэхэд л 10-аад бий.-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь цагдаагийн хийх ажил мөн үү?-Биш шүү дээ. Аж амьдралтай нь шууд холбоотой асуудал. Үүнд нь чиглэсэн ажил л хийхгүй бол хуулиар, хүчээр шийдэх боломжгүй. Зөрчлийн хууль үйлчлээд эхлэвэл бас хэцүү. Торгуулиа төлж чадахгүй хүмүүс гэртээ зодуулаад хэвтэх юм уу бүү мэд. Ойлголцоход ч хэцүү. Засрах ч шинж байхгүй, тэдэнд. Согтуу хүмүүстэй хэрэлдэнэ гэдэг хэв журмын цагдаа нарын хамгийн хүнд ажил л даа. Өвөл бол бүр хэцүү. Бага насны хүүхдүүд нь хошуу ам нь хөлдөх шахчихсан, баас шээстэйгээ хутгалдчихсан сууж байдаг юм. Бид ч согтуу хүнийг нь хурдхан аваад л гарахыг бодно. Үлдсэн ажлыг нь хорооны нийгмийн ажилтанд мэдээлээд, үлдээдэг юм.-Хэв журмынхан ноцтой гэмт хэргүүдтэй хэр зэрэг тулгардаг вэ?-Нэг хүн амины хэрэг гарлаа гэхэд бид хамгийн түрүүнд очдог хүмүүс. Хэргийн газрыг нэн түрүүнд хамгаалалтад авдаг. Үүний дараа мөрдөнгийнхөн очоод үзлэг, шалгалтаа хийдэг юм. Саяхан Дарь-Эхэд өмнөх өдөр нь толгой нь, дараа өдөр цээж нь олдсон ноцтой хэрэг гарсан. Шинэ, залуу цагдаа нарыг бол ийм хэрэгт ойртуулдаггүй, холхон байлгадаг.-Төрийн дээд албаныхны айлчлал та бүхний тэсвэр тэвчээрийг их шалгадаг байх? Хилари Клинтон Монголд нэг өдрийн айлчлал хийсэн юм. Тэр үед би яг 808 дугаар ангид байлаа л даа. Маршалын гүрнээс Замын цагдаагийн уулзавар хүртэл манайхан хамгаалалтад гарч байсан юм. Тухайн үед тэр хавиар хэдэн намхан байшингаас өөр юу ч байгаагүй. Хилари Клинтон Их тэнгэрээс гарч Төрийн ордонд ирээд, буцаад Их тэнгэрт хүрэх хуваарьтай байв. Тиймээс өглөөнөөс эхэлж хамгаалалтад гарсан биднийг бууж болохгүй гэсэн тушаал өгсөн. Гэтэл Хилари Клинтон буцаж Их тэнгэрт очилгүй, шууд Буянт-Ухаа явчихсан байсан. Энэ бүхэнд бид хүлээж л байх ёстой хүмүүс шүү дээ. -Цаг наргүй зүтгэдэг энэ албанд таны ар талыг авч явдаг гэр бүлээ танилцуулж болох уу?-Миний гэр бүлийн хүнийг А.Гандиймаа гэдэг. Гэртээ хүүхдээ харж байна. Том нь 19 настай. Одоогоор МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан. Бага нь нэг ой найман сартай.-Цагдаагийн албанд ороод алдар гавьяаг тань анх үнэлж байсан хамгийн үнэтэй шагнал юу байсан бэ?-Энэ удаагийн Хүндэт өргөмжлөл л хамгийн том нь байна даа. Мөн Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй ойн медаль авч байсан нь том хүндэтгэл байсан.-Баярлалаа.д би яг 808 дугаар ангид байлаа л даа. Маршалын гүрнээс Замын цагдаагийн уулзавар хүртэл манайхан хамгаалалтад гарч байсан юм. Тухайн үед тэр хавиар хэдэн намхан байшингаас өөр юу ч байгаагүй. Хилари Клинтон Их тэнгэрээс гарч Төрийн ордонд ирээд, буцаад Их тэнгэрт хүрэх хуваарьтай байв. Тиймээс өглөөнөөс эхэлж хамгаалалтад гарсан биднийг бууж болохгүй гэсэн тушаал өгсөн. Гэтэл Хилари Клинтон буцаж Их тэнгэрт очилгүй, шууд Буянт-Ухаа явчихсан байсан. Энэ бүхэнд бид хүлээж л байх ёстой хүмүүс шүү дээ.

-Цаг наргүй зүтгэдэг энэ албанд таны ар талыг авч явдаг гэр бүлээ танилцуулж болох уу?
-Миний гэр бүлийн хүнийг А.Гандиймаа гэдэг. Гэртээ хүүхдээ харж байна. Том нь 19 настай. Одоогоор МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан. Бага нь нэг ой найман сартай.
-Цагдаагийн албанд ороод алдар гавьяаг тань анх үнэлж байсан хамгийн үнэтэй шагнал юу байсан бэ?
-Энэ удаагийн Хүндэт өргөмжлөл л хамгийн том нь байна даа. Мөн Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй ойн медаль авч байсан нь том хүндэтгэл байсан.
-Баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
0
82
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
0
61
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
253
253
2025/06/28
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
253
253
2025/06/28
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
253
253
2025/06/27
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын "Ёс зүйн дэд хороо"
253
253
2025/06/27
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа алба хаагчдын мэдээлэл
253
253
2025/06/26
Газрын гэрчилгээ
253
253
2025/06/26
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2025/06/25
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/24
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
253
253
2025/06/24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
253
253
2025/06/24
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
253
253
2025/06/23
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
253
253
2025/06/23
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2025/06/27
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2025/06/21
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас зарлаж буй нээлттэй тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2025/06/20
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2025/06/20
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
253
253
2025/06/20
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2025/06/20
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
253
253
2025/06/27
Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт
253
253
2025/06/19
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
253
253
2025/06/19
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
253
253
2025/06/18
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2025/06/17
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/16
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
253
253
2025/06/14
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
0
82
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
0
61
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
0
207
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
0
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
0
963
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
0
327
2025/06/28
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
0
65
2025/06/28
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
0
133
2025/06/27
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын "Ёс зүйн дэд хороо"
0
86
2025/06/27
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа алба хаагчдын мэдээлэл
0
96
2025/06/26
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос