• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ӨСВӨР ҮЕ БА ФЭЙСБҮҮК ХЭРЭГЛЭЭ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-04-19
“ӨСВӨР ҮЕ БА ФЭЙСБҮҮК ХЭРЭГЛЭЭ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“ӨСВӨР ҮЕ БА ФЭЙСБҮҮК ХЭРЭГЛЭЭ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, “Дорнын манлайлагч залуус” ТББ-тай хамтран “Өсвөр үе ба фэйсбүүк хэрэглээ” аян зохион байгуулж байна.

Өсвөр үеийг цахим гэмт хэрэгт холбогдох, түүний золиос, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж Сайншанд сумын Ерөнхий боловсролын I, II, III, V сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт явуулжээ.

Сүүлийн үед өсвөр үеийн хүүхдүүд фэйсбүүк хэрэглэж, олон нийтийн сүлжээнээс сайн, муу олон талын мэдээлэл авч байна. Иймд сурагчдыг цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой уг аян ирэх тавдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм.