Н.ЗОЛБОО: ТАМИРЧИН ХҮНИЙ ХАМГИЙН ТОМ БАЯР БОЛ МЕДАЛЬ АВААД ШАГНАЛЫН ТАВЦАН ДЭЭР ЗОГСОХ Л ЮМ ДАА.

2017-03-26 00:00:00
1162

-Д.Хүдэрбулгыг 125 кг-д барилдана гэхээр хэдий миний өрсөлдөгч ч гэсэн өрсөлдөөн нэмэгдэх нь гэж бодоод баяртай байгаа-

Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Золбоотой ярилцлаа.



-Чөлөөтийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг саяхан зарлалаа. Н.Золбоогийн хувьд 125 кг-ын жинд шигшээ багийн тамирчнаар нэрлэгдсэн. Ойрын үед ямар тэмцээн уралдаан хүлээж байна вэ?

-Он гарснаас хойш 3-4 тэмцээнд оролцлоо. Оны эхэнд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Дараа нь Иван Ярыгиний нэрэмжит Алтан гран при тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн. Түүнээс гадна эрэгтэйчүүдийн дэлхийн цомын төлөөх шилдэг найман багийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж 125 кг-д оролцоод ирсэн. Саяхан шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчихлоо. Миний хувьд шигшээ багт багтаж, бэлтгэл сургуулилтаа хийгээд, дараа дараачийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.  Ирэх дөрөвдүгээр сарын 20-иор “Mongolia open” Олон улсын тэмцээн болно. Тавдугаар сарын эхээр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болохоор байна. Зургадугаар сард дэлхийн аваргын сорил тэмцээн болно. Харин наймдугаар сард Франц улсад чөлөөт бөхийн ДАШТ болно. Эдгээр тэмцээнүүдэд бэлтгэлээ сайн хийж байгаад, амжилттай оролцох төлөвлөгөөтэй л байна даа.

-125 кг-д байнгын шигшээд М.Лхагвагэрэл гэдэг залуу багтсан байсан уу?

-Тэгсэн. Одоо дөнгөж 20 хүрч л яваа залуухан тамирчин шигшээ багт багтсан. Энэ жилийн улсын аваргаар мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Түүнээс гадна 97 кг-ын жинд Ө.Батзул, М.Бэлгүүтэй гээд хоёр залуу шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Шинээр байгуулагдаж байгаа шигшээ баг хүнд жиндээ илүү олон тамирчин авсан. Хөнгөн жинд нэг бөх авсан байхад 86, 97, 125 кг-ын жиндээ дандаа хоёр бөх авсан. Дээрээс нь байнгын бус шигшээд ч бас хүнд жинд тамирчид авсан. 125 кг-д бол тамирчин аваагүй. Харин 97 кг-д Д.Хүдэрбулга байнгын бус шигшээд багтсан. Гэхдээ цаашид 125 кг-д барилдана. Уг нь Д.Хүдэрбулга их сайхан барилдаж байсан ч гэмтэл бэртлийн улмаас амжилт нь бага зэрэг саараад байгаа. Гэхдээ 97 кг-аас жин өгсч орж ирэх байх. Одоо бол 110 кг-тай байгаад байгаа. Дараа дараачийн тэмцээнээс 125 кг-д зодоглох байх.

-М.Лхагвагэрэл та хоёр том тэмцээнүүдэд ээлжлээд оролцоод явна гэсэн үг үү. Эсвэл улсын аварга болсон нь давуу эрхтэй байх юм болов уу?

Ази тивийн аваргад бол УАШТ-д түрүүлсэн тамирчид явна. Чөлөөт бөхийн холбооноос ингэж шийдвэрлэсэн. Харин ДАШТ-ий хувьд өөр. Ирэх зургадугаар сард сорил тэмцээн болно. Он гарснаас хойш 125 кг-д амжилттай барилдсан бөхчүүд хоорондоо тойргоор барилдана. Тойргийн барилдаанд түрүүлсэн бөх улсын аварга болсон тамирчинтай дараа нь гурван барилдаан хийнэ. Аль түрүүлж хоёр ялсан нь ДАШТ-д явах эрхээ авах юм. Тэр тэмцээнд өрсөлдөгчөө ялж байж л дэлхийн аваргад явна шүү дээ. Ялж чадахгүй бол дараа жилийг хүлээнэ. Тийм болохоор бэлтгэл сургуулилтаа маш сайн хийж, амжилтаа бататгахын төлөөл явна даа.

-Нэг жинд олон шилдэг тамирчид чихэлдэх тусмаа өрсөлдөөн ширүүсч, цаашлаад тив, дэлхийн тавцанд амжилт өсдөг. Хэрвээ Д.Хүдэрбулга 125 кг-ын жинд барилдаж эхэлбэл өрсөлдөөн нэлээд ширүүсэх нь дээ?

-Д.Хүдэрбулга бид хоёр олон жил хамт бэлтгэл сургуулилт хийсэн. Маш сайн тамирчин. Өрсөлдөөн мэдээж нэмэгдэнэ. Гэхдээ өрсөлдөөн дундаас сайн тамирчин төрдөг. Бүгд л тив, дэлхийгээс медаль авахыг хүсч байгаа учраа нэг нэгнээ хурцалж, бэлтгэлийг хангаж өгч, өрсөлдөгч нь болно. Би дөрвөн жилийн хугацаанд Ж.Чулуунбат ахтай өрсөлдөж, бэлтгэл хангагчийг нь хийгээд явж байсны хүчинд их зүйлийг сурч, мэдсэн. Тиймдээ ч Ж.Чулуунбат ахыг зодог тайлахаар нь улсын аваргад түрүүллээ.  Би чинь 2012 оны Олимпийн цикл дуусгаад л 2013 оноос 125 кг-ын жинд барилдсан шүү дээ. Одоо жиндээ гайгүй дасчихлаа. 125 кг-д ямар бөхчүүд барилддаг вэ, тэдэнтэй яаж барилдвал зүгээр үү гэдгийг мэдэж, сурч, дасаж л байна. 125 кг гэдэг 97-оос огт өөр шүү дээ. Тийм учраас жиндээ дасах хугацаа хэрэгтэй байсан. Сүүлийн дөрвөн жилд жиндээ сайн дассан. Одоо бол Олимпийн эрхээ аваад, Токиогоос медаль авахын төлөө л хичээнэ дээ.

-Токиогийн Олимпийн наадам болоход нас 30 хүрчихнэ. Их спортод 30 нас гэдэг хөгшин талдаа орно гэдэг шүү дээ?

-Токиогийн Олимпийн наадам болоход яг 30 настай л байна. Гэхдээ хүнд жингийн тамирчдын хувьд 30 нас бол ид үе. Хөнгөн жингийнхэн бол залуудаа илүү амжилт гаргах боломжтой. Нас яваад эхлэхээр хурд нь гүйцэхээ больчихдог. Хүнд жингийнхэн бол хурд гэхээсээ илүүтэй хүч, туршлага, зогсолтоор барилдана шүү дээ.  Тийм болохоор хүчний бэлтгэлээ сайн хийчихсэн байхад үзэх боломжтой. Тэгээд ч олимпийн наадам, ДАШТ-ээс медаль авч байгаа тамирчдыг хараад байхад дандаа 32, 33 настай байдаг юм.

-Рио-2016 олимпийн наадамд 125 кг-ын жинд Ж.Чулуунбат гавьяат явсан шүү дээ. Уг нь Рио руу явсан бол гэж бодогдох үе байсан уу?

-Би бэлтгэл хангагчаар цуг явсан. Заримдаа олимпийн наадамд оролцсон бол гэж бодогдох үе байсан. Гэхдээ би УАШТ-ээр хожигдсон. Дараа нь Туркт болсон Олон улсын тэмцээнээр бас ялагдсан. Сүүлд Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцохдоо ялсан. Гэхдээ ялалтын харьцаа 2:1 байсан. Тэгээд ч Ж.Чулуунбат ах өөрөө эрхээ авсан болохоор явах эрхтэй л дээ.

-Дараагийн Олимпийн цикль эхэлчихсэн. 125 кг-д хоёр ч бөх шигшээ багт авчихлаа. Дээрээс нь Д.Хүдэрбулга орж ирэх юм байна. Та гурвын хооронд л Олимпийн наадамд оролцох өрсөлдөөн өрнөх нь дээ?

-Ерөөсөө л тэгнэ. Тэгээд цаашлаад ямар ч сайн тамирчин жин нь нэмэгдээд, манай жинд ороод ирэх юм билээ, хэн мэдлээ. Тийм болохоор хэн дийлж, ялж байгаа нь л цаашаа явна. Спортын ганц үнэн зүйл чинь цэвэр өрсөлдөөн шүү дээ. Д.Хүдэрбулга намайг ялчихаад байхад түүнийг явуулахгүй бол шударга бус биз дээ. Дийлсэн нь л цаашдаа том тэмцээнд явна.

-Н.Золбоо 97 кг-д барилдаж байсан.  Тэгэхдээ бас үндэсний бөхөөр барилддаг. Үндэсний бөхөөр барилдах нөлөөлөөд, жин өгчихсөн юм биш биз. Эсвэл 97 руу жин их хасч ордог байсан уу?

-Эхэндээ 97 кг-д барилддаг байхад нэг их жин хасдаггүй байсан юм аа. Харин сүүлдээ жин 100 гараад, 105-аас хасч байж 97 кг-д  ордог болсон. Тэр үеэс л 125 кг-д барилдая гэж бодож эхэлсэн. Үндэсний бөхөөр барилддаг маань ч бага сага нөлөөлсөн байж магадгүй. Яг тийм гэж хэлж мэдэхгүй байна.

-Сүүлийн үед их спортын тамирчид үндэсний бөхөөр барилдах нь багассан. Чөлөөтийнх нь чөлөөтөө, үндэснийнх нь үндсээ л барилддаг болсон. Хослуулж байгаа цөөн бөхчүүдийн нэг нь өөрөө. Хоёулангаар нь барилдах илүү давуу талтай биз?

-Энд чинь бас нэг хүний амьдрал байна шүү дээ. Тийм болохоор үндэсний бөхөөр гайгүй барилдаад, цол авчихвал зарим асуудал шийдэгдэнэ. Түүнээс гадна манай бөхчүүд дээр үеэс эхлээд л үндэсний бөхөө их спорттой хослуулдаг байсан. Х.Баянмөн, Ж.Мөнхбат аварга гээд л. Би ч гэсэн хоёулангаар нь барилдахыг хүсдэг, тийм болохоор нэгийг нь орхичихож болдоггүй. Тэгээд л хоёулангаар нь барилдаад явж байна. Үндэсний бөхөөр улсын цолонд хүрэх тийм ч амаргүй л дээ. Би улсад гурав давж л байсан. Төрийн наадмын дэвжээ бас хатуу юм билээ. Гэхдээ цаг хугацаа нь болбол улсын цолонд хүрэх байх гэж бодоод л бэлтгэл сургуулилтаа тууштай хийгээд явж байгаа.

-Нэг жинд өрсөлдөөн ихтэй байж гэмээнэ амжилт гарна гээд байдаг. Гэтэл манайхаар дүүрэн үндэсний бөхөөр барилддаг сайхан бие хаатай, жинтэй залуучууд байна. Тэгсэн мөртлөө их спорт руу орохгүй юм. Энэ тал дээр тамирчин хүний хувьд юу гэж бодож явдаг вэ?

-Үндэсний бөх, чөлөөт хоёр өөр л дөө. Би ч гэсэн чөлөөтийн бэлтгэл хийж байгаад зааланд очоод үндэсний бөхөөр барилдахаар нэг, хоёрын даваанд уначихдаг. Үндэсний бөхөөр барилдахад бол тамиртай, хүчтэй байж өрсөлдөгчтэйгээ сайхан золгоод үзчихнэ. Харин чөлөөтийг бол ажиллагаагаар барилддаг. Бэлтгэл сайн хийхгүй бол тэмцээн дээр хялайна. Бэлтгэлээ сайн хийгээд, ажиллагаагаа сайжруулчихаад байдаг. Зааланд очоод үндэсний бөхөөр барилдах гэхээр нэг бяртай нөхөр ганц тэсэрч дайрч унагачихаад л явчихна. Цаг хугацааны хувьд ч бас ялгаа байна. Бэлтгэлийн төлөвлөгөө ч өөр. Тийм болохоор үндэсний бөхөө хөөчихсөн залуу чөлөөт, жүдо гээд их спорт руу төдийлөн орохгүй байна л даа.

-Манай хүн жингийнхэн, тухайлбал Ж.Чулуунбат гавьяат ДАШТ, Олимпийн наадмаас медаль авахын ирмэг дээрээс алдаад байсан. Үүнийг одоо аз дутсан гэх үү. Юунаас болоод манай бөхчүүд том тэмцээнд сайн амжилт үзүүлж чадахгүй байна гэж боддог вэ. Бэлтгэл, ур чадвар бол дутахгүй шүү дээ?

-Бүгд л адилхан бэлтгэл хийгээд л явж байгаа шүү дээ. Хамгийн гол нь дотоод өрсөлдөөн тааруу байна. Цаашид илүү сайжрах байх гэж бодож байгаа. Ер нь бол гадагшаа яваад, Гүрж, Оросын шигшээтэй хамтарсан бэлтгэл хийвэл илүү сайжрах болов уу гэж боддог. Түүнээс биш хоорондоо үзээд л байдаг, үзээд л байдаг. Гадагшаа тэмцээнд явдаг, нэг өндөр нөхөр гараад ирэхээр барилдаан таардаггүй тохиолдол маш их байгаа.

-Үндэсний бөхчүүдээр тэмцээнд явахын өмнө бэлтгэл хангагч хийлгэлдэг үү?

-Би чинь найз бөхчүүдээ дуудаад, бэлтгэл хийдэг. Хүч тамир нь гадныхнаас дутаад байх юмгүй сайхан бэлтгэл хангаад өгнө. Хамгийн гол нь мэдрэмж байхгүй. Үндэсний бөхөөр барилдаж байгаа нэг залууг авчраад бэлтгэл хийхээр амьсгаадахаас авахуулаад хэцүү. Дээрээс нь надтай таарах болов уу гэсэн Оросын бөх хөлд сайн ордог байлаа гэж бодъё. Гэтэл үндэсний бөхөөр барилддаг залуус тэр хэмжээнд хөлд орж чадахгүй гэдийгээд зогсчихно. Гэх мэт тактик, арга барилын ялгаа бий. Хүнд жинтэй болгон хүний бэлтгэл хангачихна гэж ойлгож болохгүй л дээ. Ур чадвар ойролцоо барилдаг, хөл сайхан авчихдаг, нөгөөх нь хөлөө өгчихөөд хамгаалдаг байж л бэлтгэл сайн хангагдана гэсэн үг. Тийм болохоор бид Д.Хүдэрбулгыг 125 кг-д барилдана гэхээр нь баярлаж байгаа. Хэдий өрсөлдөгч ч гэсэн өрсөлдөөн нэмэгдэж, бие биедээ тус дэм болоод явах нь гэж бодож баярлаж байгаа.

-М.Лхагвагэрэл гэдэг залуу ур чадварын хувьд ямархуу байна. Сайн өрсөлдөөн үзүүлэх хэмжээнд хүрсэн үү. Эсвэл жаахан туршлага дутуу байна уу?

-Шинэ залуу тамирчин гарч ирж байгаа. Суурь нь сайн тавигдсан сайхан бөх гарч ирж байна. Цаашдаа туршлага суугаад сайхан барилдаж, өрсөлдөөн улам ширүүсэх нь гэж хараад баяртай байгаа.

-Монголын чөлөөт бөхийн холбооны дотоод асуудал жаахан хэцүүхэн л байгаа. Бөх сонирхогчдын санааг зовоож байгаа зүйлийн нэг энэ. Чөлөөт бөхийн спортоор хичээллээд, “тогоо”-нд нь байгаа хүний хувьд юу хэлэх вэ?

-Хэрүүл маргаангүй, эв түнжинтэй байвал л сайхан шүү дээ. Тамирчид бол тэр хэрүүл маргаанд нь оролцохгүй байгаа. Бүгд бэлтгэл сургуулилтаа хийгээд л явж байна. Ямар нэг шийдвэр гарахад түүнийг буруу гээд, нэг талыг нь баримталж бас болохооргүй байна шүү дээ. Тэгээд тэрний буруу, үүний зөв гэж хэлэх ч хэцүү. Хамгийн гол нь бид бэлтгэлээ л сайн хийгээд явж байхад болно гэж боддог. Холбооны тэр мэт асуудлаас аль болох хол байх нь дээр гэж боддог юм.

-Манай улсад нэг хэцүү тогтолцоо бий. Тамирчид дэлхий аварга шалгаруулах тэмцээн болоод Олимпийн наадамд амжилттай оролцож байж амьдрал нь дээшилдэг, нийгмийн асуудал нь шийдэгддэг. Тэгэхгүй бол шигшээ багийн цалингаас хэтрэхгүй дуусах болчихоод байдаг шүү дээ?

-Яг л тийм болчихоод байна. Хүнд жингийн бид ч яах вэ. Чөлөөтөөр барилдаад үнэндээ дийлэхгүй бол үндэсний бөхөөр барилдаж болж байгаа юм. Гэтэл бага, дунд жингийнхэнд бүр хэцүү. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль аваад, хэчнээн түрүүлээд нэмэргүй. Улсаас өгч байгаа шагнал, урамшуулал гэж байхгүй. ДАШТ, олимпийн наадмаас медаль хүртэж байж л цол тэмдэг, шагнал урамшуулал авдаг. Дээрээс нь манай чөлөөт бөхөд олимпийн бус жин гэж байна. Олимпийн бус жинд ДАШТ-ээс медаль авчихаад байдаг. Шагнал, урамшуулал байдаггүй. Тэр хүмүүс өөрөө олимпийн бус жинд барилдана гээд байгаа биш. Цаанаас нь олимпийн бус жин гээд заагаанд өгчихдөг. Тухайн тамирчин өөрийнхөө оролцох жиндээ л ороод ДАШТ-ээс медаль авчихаад байдаг. Улс орон харж үздэггүй. Гэх мэт хэцүү асуудал байна.

-Токиогийн Олимпийн наадмын дараа ямар ч амжилт гаргасан байсан чөлөөтөө орхиод, үндэсний бөхөө дагнах уу. Ямар төлөвлөгөө, бодолтой байна?

-Их спортоосоо зодог тайлахгүй, үзнэ л гэж бодоод байгаа шүү дээ. Тухайн үед бэлтгэл сургуулилт, биеийн байдал ямар байх нь уу. Ямар ч байсан 2024 он хүртэл чөлөөтөөрөө барилдана л гэж бодож байгаа. Хажуугаар нь үндэсний бөхөө мэдээж орхихгүй. Цаг хугацаа л бүхнийг харуулах байх. Чөлөөт бөхийн хүнд жинд 34, 35 нас хүртэл үзэхэд боломжийн. 2008 онд Дэвид Мусулбес олимпийн наадмаас хүрэл медаль хүртэхдээ 34 настай байсан. Мендешвили гэдэг Гүржийн бөх 33 настайдаа 86 кг-д олимпийн наадамд түрүүлж байсан ч удаа бий. Тэгэхээр боломж бий л гэж боддог.   

-Цагдаагийн Ерөнхий газрын “Хүч” спорт хороонд харьяалагддаг. Цэрэг, цагдаагийн байгууллагын спорт хороонд харьяалагдахын онцлог нь юу юм бол?

-Манай цагдаагийн байгууллага чинь хүчтэй шүү дээ. Би цагдаагийн “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагчийн орон тоон дээр явж байгаа. Манайд тамирчны орон тоо одоохондоо байхгүй болохоор туслах дасгалжуулагчаар ажиллаж яваа юм. Би цагдаагийн байгууллагад харьяалагдаж явдагтаа баяртай байдаг. Монголын мянга мянган цагдаа нарын цог хийморь надтай цуг явдаг юм болов уу гэж боддог. Олон сайхан эрчүүд энд ажилладаг болохоор их сайхан байдаг. Аймаг, суманд очоод барилдахад “Би “Хүч” спорт хорооны дасгалжуулагч” гэхэд ямар ч цагдаа сайхан хүлээж авч, тусалж дэмждэг юм.

-Цэргийн баярыг цэрэг, цагдаагийнхан илүү ач холбогдол өгч тэмдэглэдэг шүү дээ. Цагдаагийн байгууллагын нэг эд эс болж яваагийн хувьд энэ баяраар яаж баярладаг вэ?

-Өөрийнхөө хэмжээнд л баярлачихдаг. Цэргийн баяраар Бөхийн өргөөнд барилдаан болдог. Тэр барилдаанд барилдчихаад, гэртээ хариад, эхнэр хүүхэдтэйгээ баярладаг даа. Тэгээд тамирчин хүмүүст баярлах байх зав ч байдаггүй юм даа. Тэмцээн уралдаан, бэлтгэл гэсээр байтал таардаг. Тамирчин хүний хамгийн том баяр бол медаль аваад, шагналын тавцан дээр зогсох л юм даа.

Сэтгүүлч Н.Пунцагболд

Монголын мэдээ сонин

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
39
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
292
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
253
253
2024/03/01
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
39
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
292
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
86
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
40
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
62
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
40
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
395
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
44
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
94
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
39
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос