• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2017-02-15
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

"Их Монгол" ХХК-ийн захирал Н.Баттулга өмч хөрөнгийг нь галын аюулаас хамгаалсан цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Отгонбаяр, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Шинэбаяр нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа бусдын өмч хөрөнгийг галын аюулд өртөхөөс хамгаалсан байна.

Алба хаагчид энэ сарын 12-13-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа тус хорооны нутаг дэвсгэр орших "Их Монгол" ХХК-ийн уурын зууханд гал гарч байсныг шуурхай очиж шалгаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ.