• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2016-10-10
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, даргын зөвлөлийн гишүүд тус цагдаагийн газрыг удирдаж байсан үе үеийн дарга нарыг урьж ажил, амьдралын арвин их туршлагаасаа хуваалцах чин сэтгэлийн уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

Энэ үеэр тус цагдаагийн газрын дарга байгууллагын түүхэн замнал болон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Уулзалтад хошууч генерал О.Отгонжаргал, Ч.Амарболд, тэргүүн комиссар С.Баатаржав, туслах комиссар Д.Батжаргал, Ч.Болдбаатар, цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, Ж.Бумнанжид, О.Зоригт нар хүрэлцэн ирж оролцсон байна.