ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ ДЭЭР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИСИЙН ХЭЛСЭН ҮГ

2016-07-29 01:00:00
3129

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙН

БАЯРЫН ХУРЛЫН  ҮЕД ЦАГДААГИЙН  ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИСИЙН ХЭЛСЭН ҮГ

2016.07.21                                                                                    Улаанбаатар хот

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга аа,

Хүндэт зочид төлөөлөгч, хатагтай, ноёд оо,

Ард иргэдийн энх амгалан амьдралын төлөө зүтгэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэрэг, цагдаагийн байгууллагын хөгжил, дэвшилд залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад буурлууд аа,

Цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн алба хааж байгаа эрхэм комиссар, офицер, ахлагч, ажилтан нар аа.      

Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

          Арван тавны цагдаагаас улбаатай монгол төрийн цагдаагийн байгууллага өдгөө 95 жилийн ойтойгоо золгож, та бид өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Түүхэн хөгжлийнхөө хугацаанд цагдаагийн байгууллагыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн гавьяаг төр засгаас өндөрөөр үнэлж 1966 онд Цагдан сэргийлэх байгууллагын 45 жилийн ойг тохиолдуулан “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байсан ба 50 жилийн дараа түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн  дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнасанд бид туйлын их баяртай байна.

Монгол төрийн цагдаагийн байгууллага, бие бүрэлдэхүүнийг  “Сүхбаатарын одон”-гоор шагнах зарлиг гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүддээ цагдаагийн байгууллагын алба хаагч, ахмадуудынхаа нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Төр, засгаас бидэнд олгож буй энэ их итгэл найдварыг хүлээж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, иргэд, олон нийтийнхээ амар амгалан амьдралын төлөө мэргэжлийн өндөр ур чадвар гарган хичээнгүйлэн ажиллах болно.

Бидний гаргасан ажлын амжилт бүхэн санаа зорилго нэгтэй Монголчуудын маань хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой бөгөөд ахмад буурлууд, алба хаагчдын маань гэр бүлийнхний оруулсан хувь нэмэр ч их байсныг онцолж байна.

Улс орны эрүү, хэв журмын нөхцөл байдал ээдрээ төвөгтэй, зарим тохиолдолд хүндрэлтэй, сургамжтай хүндхэн сорилтууд тулгарч байсан хэдий ч цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төрөө түвшин, түмэн олноо амар амгалан байлгахын төлөө төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийнхээ дэмжлэг туслалцаанд тулгуурлан уйгагүй хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд Цагдаагийн албаны тухай хууль болон түүнийг дагалдан гарсан эрх зүйн актууд хэрэгжиж, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагааны эрх зүйн орчинд нилээдгүй өөрчлөлт хийгдсэн нь цагдаагийн байгууллагын хувьд томоохон шилжилтийн үйл явц болсон.

Энэхүү шилжилтийн хүрээнд эерэг талууд гарсан ч цаашид боловсронгуй болгон шийдвэрлэх асуудлууд цөөнгүй байна.    

Үүний дагуу цагдаагийн албад, нэгжүүдийн үйл ажиллагааны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, цагдаагийн цол олгох асуудлыг журамлах зэргээр зарим зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөн авч хэрэгжүүлсэн.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдаж буй багц хуулиудын төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт алба хаагчдыг томилон ажиллуулж, 10 гаруй хуулийг Улсын Их Хурлын чуулганаар батлуулсан.

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн  анхны хэлэлцүүлэг хийгдэхээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд шилжсэн боловч цагдаагийн байгууллагын хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байгаа тул цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, зарим үйл ажиллагааг нарийвчлан тусгаж дахин шинэчлэн боловсруулах шаардлага тулгарч байна.

Хүндэт зочид, төлөөлөгчид өө.

Та бүхэндээ цагдаагийн байгууллагаас хийж гүйцэтгэсэн онцлог ажил, арга хэмжээнүүдээс товч дурьдахад таатай байна.

Тухайлбал, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний хяналтыг бий болгосноос гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулж, тэдгээрийг чадваржуулахад анхаарал хандуулан, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж, талбайг камержуулах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар захиргааны зөрчил буурч, гэмт хэргийн илрүүлэлтэд  ахиц гарсан.

Хөдөө орон нутаг, сумдад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд 21 аймгийн 150 суманд 153 хэсгийн төлөөлөгчийн байр /кобан/-ыг барьж ашиглалтад оруулсны зэрэгцээ аймгийн төвөөс бусад суманд 5-аас дээш жил ажилласан алба хаагчдад 30 сарын тэтгэмж олгож хэвшсэн нь тэдний ажиллах урам зоригийг сэргээж, тогтвор суурьшилтай ажиллахад чухал нөлөө үзүүлсэн.

Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 166 сургууль дээр “School police” эргүүлд 97000 гаруй эцэг, эхчүүдийг ажиллуулсан нь сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгсөн томоохон ажил болсон.

Мөн “Оюутан цагдаа” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж, гадаадын жуулчдын зорчдог, дамжин өнгөрдөг, хөл хөдөлгөөн ихтэй 42 чиглэлд 84 оюутан цагдааг хуваарилан ажиллууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс үзүүлж буй тодорхой нэр төрлийн 6 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, замын цагдаагийн албаны үйл ажиллагаанд бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлэх ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, манай улсад ажиллаж амьдрах, дамжин өнгөрөгч гадаадын иргэдийн тоо, аялал жуулчлал ихэссэнтэй холбогдон гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа ч цагдаагийн байгууллага хүч бололцоо, боломж нөхцөлөө бүрэн дайчилж ажилласнаар улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг сүүлийн 2 жилд 1.6-7.7 хувиар өссөн ч гэмт хэргийн илрүүлэлт 58.6-62.1 хувиар ахисан.

Монголын цагдаагийн байгууллага түүхэн хөгжлийн үе шат болгонд гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн бөгөөд дэлхийн 40 гаруй улс орон, түүний дотор Итали, БНСУ, БНХАУ, ОХУ, Канад, АНУ, ХБНГУ, Франц улсын цагдаагийн байгуулагатай ажил мэргэжлийн нягт холбоо харилцаа тогтоож, харилцан мэдээлэл, туршлага солилцон, хамтран ажиллаж ирсэн.

Сүүлийн жилүүдэд ч нийгмийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж, мэргэшсэн чадварлаг бие бүрэлдэхүүнтэй, гадаад орнуудын ижил мэргэжлийн байгууллагуудын жишигт хүрсэн байгууллага болох зорилт дэвшүүлэн гадаад харилцаагаа өргөжүүлэхэд түлхүү анхаарал хандуулж байна.

Гадаад орны цагдаагийн байгууллага болон олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол, цагдаагийн байгууллагын дарга нарын олон улсын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг 10 гаруй олон улсын байгууллагатай цагдаагийн алба хаагчийн сургалт, давтан сургалтын чиглэлээр хамтран ажиллаж, 7-30 хоногийн хугацаатай сургалтад 400 орчим алба хаагчдыг хамруулж мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлсэн.

Цагдаагийн байгууллагын удирдлага, 2014-2016 онд Катар, БНХАУ, БНСУ, Итали Улсад ажлын айлчлал хийж, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, шинэчлэх талаар харилцан санал солилцож, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газартай “Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх болон хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийн аюулаас хамгаалах тэнхимтэй хамтран туршлага солилцох, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор “Бүргэд-2015”,  “Хяналтын дор хүргүүлэх” сэдэвт 2 удаагийн хамтарсан дадлага, сургалтыг амжилттай зохион байгуулсан.

Энэ онд ОХУ, БНХАУ-ын цагдаагийн байгууллагатай хамтран үндэстэн дамнасан  зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодис, галт зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх дадлага сургалтыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

Цагдаагийн байгууллага 2006 оноос хойш Сьерра Леон, Афганистан, Чад, Баруун Сахар, Өмнөд Судан зэрэг улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг дэмжих болон Олон Улсын цэргийн бусад ажиллагаанд оролцож, энэ хугацаанд 265 алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэснийг бахархан тэмдэглэх нь зүйтэй.

Одоо Бүгд Найрамдах Судан Улсад Энхийг дэмжих ажиллагаанд Мотобуудлагын 5 дугаар батальоны бүрэлдэхүүнд цагдаагийн 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Түүхт 95 жилийн ойн босгон дээр дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах НҮБ-ын мандаттай цагдаагийн ажиллагаануудад анх удаа оролцож, бусад олон улсын мэргэжил нэгт нөхдийн хамт хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, тэдгээр ард түмний энх амгалан, амар тайвны төлөө хамтран ажиллах алба хаагчдаа хэдхэн хоногийн дараа илгээхээр болсон нь цагдаагийн байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, чадавхи сайжирч олон улсын түвшинд хүрснийг харуулж байгаа юм.

Эрхэм хүндэт нөхөд өө.

Бид бүхэн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтыг амжилттай зохион байгуулсан.

Мөн хоёр жил тутамд зохион байгуулагддаг Ази-Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт энэ удаа манай улсад зохион байгуулагдаж, Монгол  Улс дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа.

Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн 11 орны Ерөнхийлөгч, 23 орны Ерөнхий сайд, 17 орны Гадаад хэргийн сайд, олон улсын хоёр байгууллага, 4000 гаруй зочид, төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалт зохицуулалтыг анх удаа зохион байгуулж, хамгаалалтын болон бэлтгэл ажлын бүхий л арга хэмжээнд цагийн хязгаар, биеийн алжаалыг умартан, амь нэгтэй хамтран зүтгэсэн нийт алба хаагч Та бүхэндээ Цагдаагийн ерөнхий газрын даргын Зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

АСЕМ-ын хурлын арга хэмжээний хүрээнд цаашид олон нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтын үед ажиллах Нэгдсэн удирдлагын төв буюу нэгдсэн штабыг бүрэн тоноглож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 1100 орчим телекамерыг Улаанбаатар хотын хэмжээнд суурилуулж, 52 автомашиныг хүлээн авч, үйл ажиллагаандаа ашиглахаар болсныг дуулгахад таатай байна.

Түүхэн он жилүүдэд Цагдан сэргийлэх байгууллага түүхт ойнуудаа ард түмэнтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлж, онц сэргийлэгч, гал сөнөөгч, мөрдөн байцаагч, олон нийтийн туслах хүчний зөвлөгөөнүүдийг зохион байгуулж ажлын туршлага  солилцох, ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлэх, бүрэлдэхүүний дунд зохиох сургалт, соёл хүмүүжлийн ажлыг үр дүнтэй болгох зэрэг олон чухал арга хэмжээнүүдийг авч байсан.

Энэхүү уламжлалаа хадгалан түүхт 95 жилийн ойгоо угтаж цагдаагийн байгууллагын түүхэн замнал,  алдар гавьяаг алдаршуулах, иргэд олон нийтэд үйл ажиллагаа, алба хаагчдаа сурталчлах зорилгоор “Амар тайван амьдралын төлөө”, “Цагаан шонхор” өдөрлөг, “Монгол цагдаа-95”, “Цагдаа-95” цогцолбор тэмцээн,  “Бэсрэг наадам”, “Ажлын байр-тохилог орчин”, “Хөдөлгөөний соёл, бидний оролцоо” сэдэвт аян, “Цагдаагийн байгууллагад тулгамдаж буй асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал” зэрэг  олон арга хэмжээнүүдийг зохион явууллаа.

Манай хамт олноос эрдэмтэн мэргэд, төрийн зүтгэлтнүүд, хуульчид, эрэлхэг зориг, мэргэжлийн ур чадвараараа төр, түмэндээ нэрээ дуурсгасан алдар гавьяатнууд олноор төрөн гарсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Тухайлбал, өнгөрсөн 95 жилийн түүхийн хугацаанд гавьяат хуульч 15, генерал цолтон 17, Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Спортын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин 30 гаруй, гавьяат тээвэрчин 2, хүний гавьяат эмч 2, гавьяат жүжигчин 2 төрөн гарсны сацуу ойн баярын өмнө хошууч генерал С.Дамдинсүрэн Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнагдсан.

Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн төр, захиргааны байгууллагаас цагдаагийн байгууллагын эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, цагдаагийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх чиглэлээр олон чухал арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаад нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

          Мөн бидний үйл ажиллагааг дэмжин тусалж, байнга хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэд, олон нийт, ахмадууд, алба хаагчдынхаа гэр бүлийнхэн Та бүхэнд талархаж байна.

Монгол төрийн цагдаагийн байгууллагын хамт олон төр, түмнийхээ аюулгүй, амар амгалан байдлыг хангахын төлөө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан, цагийн хязгаар биеийн алжаалыг умартан шаргуу хөдөлмөрлөхөө баярын энэ өдөр дахин илтгэж байна.

Цагдаагийн байгууллагын хөгжлийн 95 жилийн түүхийг бүтээлцсэн Та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань ойн баярын мэндийг дахин хүргэж, аз жаргал, эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүсэхийн сацуу монголчуудын хэдэн зууны турш дээдлэн шүтсэн цагаан шонхор шигээ хурд хүч, авхаалж самбаа, эрч хүчтэй байхыг бэлэгдэн ерөөе.

Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
46
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
63
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
46
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
63
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
492
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
98
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
69
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
104
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
116
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
76
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
161
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
237
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос