ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭЭРИЙН ДАДЛАГА СУРГУУЛИЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА

хуваалцах
1537 үзэлт
2016-06-05

ЦЕГ-ын даргын 2016 оны "Хээрийн дадлага сургалтад алба хаагчдыг хамруулах" “Цагдаагийн хүрээ байгуулах тухай” Б/218 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвийн Нарстайн ам дахь хээрийн сургалтын хэсэгт Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн алб хаагчдыг хамруулан, хээрийн нэгдсэн сургалт, дадлагыг өнгөрсөн тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж эхэлжээ. Цагдаа нарыг чадавхижуулах зорилгоор гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг сургалтаар алба хаагчдад цагдаа ба хүний эрх, харилцааны ёсзүй, сэтгэлзүйн бэлтгэл, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа, галт зэвсэг тусгай хэрэгсэл хэрэглэх чадвар, албаны бэлтгэлжилт, эмнэлгийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх, холбооны бэлтгэл гэх долоон төрлийн сургалт явуулж буй юм.Та бүхэндээ энэ талаарх мэдээллийг хүргэе

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос