• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЗӨВЛӨХ МЭРГЭЖИЛТЭН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВД АЖИЛЛАХААР БОЛЛОО

2015-12-04
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЗӨВЛӨХ МЭРГЭЖИЛТЭН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВД АЖИЛЛАХААР БОЛЛОО

Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд "КОЙКА" Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Солонгос Улсын зөвлөх мэргэжилтэн Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвд ажиллахаар боллоо.

Зөвлөх мэргэжилтэн нь тус төвд 6 сарын хугацаатай ажиллаж, цагдаагийн байгууллагын сургалт, хүний хөгжлийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, материалыг боловсруулах, албаны нохой сургаж, дадлагажуулахад зөвлөн туслах, зохион байгуулагдаж буй сургалтад багшлах, ном, гарын авлага, зөвлөмжийг боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.