• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР “А” ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮГНЭГДЛЭЭ

2015-10-21
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР “А” ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮГНЭГДЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу 2015 оны 3 дугаар улирлын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал, үр дүнг индексжүүлэн дүгнэсэн байна.

Тус цагдаагийн газар нь өргөдөл, гомдлын индексийн үзүүлэлтээр 2015 оны эхний хагас жилийн байдлаар 0.848 буюу “В” үнэлгээтэй байсан бол 3 дугаар улирлын байдлаар 0.853 буюу “А” үнэлгээтэй болсон байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлж, үр дүнтэй ажилласанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэд хүлээн авах төвөөс тус байгууллагад талархал илэрхийлсэн байна.

Индексийн үзүүлэлтийг ЭНД дарж үзнэ үү.