en

Б.Чулуунтамир: Цаг тутамд орон байрны нэг хулгай бүртгэгддэг

2020-03-24 16:22:24
3329

Эх сурвалж: Үндэсний шуудан

Хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр ирсэн. Харин энэ жил хулгайн гэмт хэрэг 6.8 хувиар буурсан байна. Энэ нь цагдаагийн байгууллагын үр дүнтэй ажиллаж буйн илрэл юм. Нөгөөтэйгүүр коронавирусийн халдвартай холбогдуулан хөл хорио тогтоосноос хамаарсан байж ч болох юм. Ямартай ч энэ төрлийн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурсан байна. Харин хуулийн цоорхойгоор шагайж, бусдын эд хөрөнгийн өөрийн мэт авдаг хулгайч нар хөл хорионд тушигдаж хөдөлгөөнгүй бүгэж буй бололтой.

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ БУУРСАН

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар 1643 хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар буурсан аж. Хулгайлах гэмт хэргийг өмчийн буюу орон байрны, халаасны, авто машины, малын хулгай зэргээр ангилдаг. Тэгвэл өнгөрсөн онд улсын хэмжээнд мал хулгайлах 1809 хэрэг гарчээ. Энэ нь 2018 оны мөн үеэс 65.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Архангай, Булган, Сүхбаатар, Хэнтий аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумдад мал хулгайлах гэмт хэрэг 2-3 дахин өссөн байна. Малын хулгайн гэмт хэргийн улмаас иргэдэд нийт 11.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 35.6 хувийх нь хохирлыг барагдуулжээ. Харин сүүлийн жилүүдийн тоон мэдээллээр орон байранд нэвтэрсэн хулгайн гэмт хэрэг 15988 бүртгэгджээ. Үүнийг задалж үзвэл сард 666, өдөрт 22, цаг тутамд нэг гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хулгайн гэмт хэргээс болж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад нийт 38 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирснаас 79.6 хувь нь нөхөн төлөгдөөгүй байгаа аж.

НИЙСЛЭЛД ЖИЛД НАЙМАН МЯНГА ОРЧИМ ГАР УТАС ХУЛГАЙД АЛДАГДДАГ

Өнгөрсөн  онд нийслэлийн хэмжээнд 20261 гэмт хэрэг бүртгэгдсэний 12 мянга орчим нь өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайн гэмт хэрэг байжээ. Нийслэлийн хэмжээнд хулгайлах гэмт хэрэг нь 2018 оноос 27 хувиар, тэр дундаа халаасны хулгайн гэмт хэрэг 66 хувиар буурсан гэнэ. Харин халаасны хулгайн 86 орчим хувийг гар утасны хулгай эзэлдэг байна. Үүнээс харахад хулгайч нар жилд дунджаар 7-8 мянган гар утсыг хулгайлж, гар утасны худалдагч, барьцаалан зээлдүүлэх газарт борлуулдаг ажХулгайлах гэмт хэргийг сүүлийн арван жилийн дунджаар авч үзвэл жилд 7707, сард 642, өдөрт 21, цаг тутамд нэг гэмт хэрэг бүртгэгджээ. Харин сүүлийн 10 жил гарсан хулгайлах гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл иргэдийн өмчийн хулгай 55 мянга буюу 72.3 хувь, малын хулгай 12 мянга буюу 15.8 хувь, автомашины хулгай 2189 буюу 2.8 хувь, халаасны хулгай 3639 буюу 4.7 хувийг эзэлж байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гол төлөв эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульгүй, амар хялбар аргаар амьдрахыг хичээгч, шилжин ирэгсэд үйлдэж байгаа гэдгийг цагдаагийн байгуулагаас мэдээллээ.

ХУЛГАЙЧ НАР БҮЛЭГЛЭН НЭГ ГУДАМЖНЫ БҮХ АЙЛЫГ УХЖЭЭ

Өмчийн эсрэг хулгайн гэмт хэрэг ихэвчлэн хөдөө орон нутагт гардаг аж. Жишээлбэл, өнгөрсөн нэгдүгээр сард Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаар явж хулгай хийдэг бүлэг хулгайчдыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлсэн. Дээрх бүлэг хулгайч ихэвчлэн сумын төвийн айлуудаас хулгай хийдэг байжээ. Тэд зурагт, угаалгын машин зэрэг цахилгаан хэрэгслийг огт авдаггүй бөгөөд аль үнэ хүрэх бүхнийг нь туун оддог байна. Тодруулбал, дээрх бүлэг этгээдийг Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт саатуулсан бөгөөд тэдний машинаас мөнгөн эмээл, хазаар, алт, мөнгөн аяга, ээмэг зүүлт зэрэг алт, мөнгөн эдлэл их хэмжээгээр олдсон байна. Манай малчид зусландаа гарах, отор нүүдэл хийх үедээ сумын төв дээрх гэр, байшингаа эзгүй орхиж, уяатай нохой, зүүсэн цоожиндоо найдаад явдаг нь тэднийг өөгшүүлдэг аж. Малчид ихэвчлэн нүүж, буухад хялбар учир монгол гэр авч явдаг. Ингэхдээ нүүдэлд ачаа болох удам дамжсан эмээл, мөнгөн аяга зэрэг үнэтэй гэсэн бүхнээ сум, аймгийн төвийн гэр, байшиндаа орхидог байна. Харин хулгайчид аль айл, хэчнээн хоног эзэнгүй байгааг судалж, зарим тохиолдолд хэн нэгнээс мэдээлэл авч шөнийн цагаар ухдаг гэнэ. Үүгээр зогсохгүй шалгалтын явцад дээрх бүлэг хулгайч нэг гудамжны бүх айлыг ухсан нь ч тогтоогджээ. Авах зүйл нь тодорхой учир 15 минутад дөрвөн айл ухсан гэдгийг албаныхан онцолсон юм. Олон удаагийн, олон хохирогчтой хулгайн гэмт хэрэг учир тус эдгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа гэнэ.

ТУСЛАХ МАЛЧИН НЭРТЭЙГЭЭР ОЧИЖ, ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТОХИОЛДОЛ ОЛШИРЧЭЭ

Мөнгө нийлүүлж шатахуун аваад, машинтай хөдөөгүүр явж хулгай хийдэг бүлэг хулгайч манай улсад цөөнгүй бий. Тэдний хулгай хийх арга улам нарийсаж буйг албаныхан онцолж байлаа. Жишээлбэл, сүүлийн үед айлд туслах малчин нэртэйгээр очиж, хулгайн гэмт хэрэг зохион байгуулах тохиолдол олширчээ. Өнгөрсөн онд гэхэд л бүлэг хулгайчид Дорноговь, Дорнод, Төв аймгийн туслах малчнаар дамжуулан олон тооны мал хулгайлсан байна. Тодруулбал, тэд эхний ээлжинд өөрийн нэг хүнээ сонгосон айлдаа малчнаар оруулдаг аж. Тэр хүн нь туслах малчны цалин авахын сацуу хамсаатандаа мэдээлэл өгөх зорилгоор тэр айлдаа амьдарна. Улмаар уулзах газар, өдөр, цагаа тохиролцож, айлынхаа малаас тасалж хамсаатнууддаа өгдөг байна. Ингэхдээ ихэвчлэн жалга, судаг буюу хонхор газар уулзана. Ирсэн хэргээ бүтээж, малаа туучихсан нөхөр төд удалгүй айлын эзэдтэй хэрүүл шуугиан болж “Би ингэж ажиллаж чадахгүй” гээд явчихдаг гэнэ. Үүнээс гадна махны ченж, мал нядалгааны газруудыг ч сүлжээндээ оруулсан байдаг аж. Хэрэв тухайн ченжид 100 хонь, арван үхэр хэрэг боллоо гэхэд хулгайч нартаа хэлдэг. Хулгайч нар мөнгө олохын тулд түүний шаардсан хугацаанд, захиалсан малыг бэлэн болгодог байна. Энэ мэт хулгайн гэмт хэрэг үйлддэг цөөнгүй бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлж, хэргийг шийдвэрлэжээ. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг тасрахгүй гаарсаар байгаа гэнэ.  

“ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЗОРИЛГООР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВДАГ БОЛСОН”

Хулгайн гэмт хэрэг өсөх болсон шалтгаан, илрүүлэлт болон цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлуудын талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамираас тодрууллаа. 

-Улсын хэмжээнд гарч буй нийт гэмт хэргийн хэдэн хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлдэг вэ? 
-Манай улсад жилд дунджаар 40 мянга орчим гэмт хэрэг бүртгэгддэгээс 80 хувь орчим нь өмчийн эсрэг гэмт хэрэг байдаг. Эрүүгийн хуульд зааснаар 260 гаруй нэр төрлийн үйлдлийг гэмт хэрэг гэж тооцдог. Гэтэл хулгайлах, бусдын эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг, зам тээвэр, залилан мэхлэх зэрэг түгээмэл үйлдэгддэг дөрвөн төрлийн гэмт хэрэг дээрх 80 хувийг бүрдүүлдэг. Зөвхөн хулгайлах гэмт хэрэг гэхэд л нийт гэмт хэргийн 40 хувь орчмыг эзэлдэг. 

-Ихэвчлэн ямар шалтгаанаар хулгайлах гэмт хэрэг үйлддэг вэ? 

-Хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд мэдээж ажилгүйдэл, ядуурал зэрэг суурь үзүүлэлт нөлөөлдөг. Гэвч хамгийн их нөлөөлдөг шалтгаан нь монгол хүний сэтгэлгээ. Өөрөөр хэлбэл, бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авдаг, түүнийгээ хулгай гэж боддоггүй зан чанар, буруу төлөвшил юм. Жишээлбэл, Япон, БНСУ зэрэг оронд гэмт хэрэг гэж тооцдог учир бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авна гэсэн ойлголт байдаггүй. Харин манайд нэгнийхээ ширээн дээр байгаа балыг хэлэхгүй авдаг, эзэн нь нэхэхгүй бол ашиглаж, дуустал нь хэрэглэдэг. Бид өөрсдөө ч жижиг сажиг зүйл алга болоход хулгайд алдсан чинээ тоодоггүй. Үүнийг хэвийн үзэгдэл мэт ойлгодог. Тэгэхээр монголчуудын хандлага, төлөвшлөөс хулгайлах гэмт хэрэг үүсдэг. Торой банди, Тогос чүлтэм зэрэг шилийн сайн эрсийг ам уралдан ярьж, магтацгаадаг. Үнэн учиртаа тэд малын хулгайчид л байхгүй юу. Хүнээс мал хулгайлаад, ядарсан мууг нь ард түмэнд тарааж өгнө. Гэхдээ удам сайтай, хурдан, жороо хүлгүүдийг нь зарчихдаг. Энэ мэт уламжлалт сэтгэхүй, хандлагыг өөрчлөж байж хулгайлах гэмт хэрэг буурна. 

-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хувийн өмч, эд хөрөнгөө хамгаалах нь тухайн хүний үүрэг. Иймээс аль болох анхаарал богоомжтой, хяналттай байх хэрэгтэй. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага камерийн хяналтын систем байрлуулах, гэрээт харуул хамгаалалттай хамтран ажиллах гэх мэт. Бүтээлч биш хүн хулгай хийдэг. Газар ухаад, тоосго үүрээд ажиллах чадваргүй учир бэлэн эд хөрөнгийг хулгайлж мөнгө болгодог.   Камер харсан хулгайч төдийлөн орж ирэхгүй.  Хүн манаж байхад тэр бүр дайраад байхгүй. Цонхоо сайн төмрөөр сараалжлаад, хоёр камер зоочихсон байхад хулгайч нар тойроод л гарна. Өөрөөр хэлбэл, иргэн ч бай байгууллага ч бай өөрөөс шалтгаалах бүхнээ хийж байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ. 

-Орон байрны буюу өмчийн хулгайд насанд хүрээгүй хүүхэд холбогдох тохилдол цөөнгүй байдаг. Хулгайч нар ямар зорилгоор хүүхэд ашигладаг вэ?
-Эрүүгийн хуульд 14-өөс доош насны хүүхэд хулгайлах гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байдаг. Жишээлбэл, Нийслэлийн цагдаагийн  удирдах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өнгөрсөн нэгдүгээр сард орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилсан. Тэд хулгай хийхдээ дандаа 14-өөс доош насны хүүхдүүдийг ашигласан байдаг. Тухайлбал, хамсаатан болгосон хүүхдээ “Тэр айл руу ороод үнэ хүрэх, жижиг хэмжээтэй бүхнийг нь даах хэмжээгээрээ аваад ир” гээд явуулдаг. Нөгөө хүүхэд үйлдэл дээрээ баригдсан ч хариуцлага хүлээх эрх зүйн чадамжгүй байдаг. Энэ онд насанд хүрээгүй хүүхэд холбогдсон цөөн тооны хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага дээрх хүүхдүүдийг хяналтад авч, асран хамгаалах үүргээ гүйцэтгэж чадаагүй эцэг, эх, асран хамгаалагчид нь арга хэмжээ тооцдог. Харин насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан этгээдэд Эрүүгийн хуулийн зүйл ангиар арга хэмжээ авдаг. 

-Хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч байгаа вэ? 
-Хулгайн гэмт хэргийг бууруулж чадах юм бол дагаад бусад гэмт хэрэг ч буурна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг дэлхийд сөрөг харагдуулдаг статистик буурах ач холбогдолтой. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага хоёр төрлийн үйл ажиллагааг нэвтрүүлээд байна. Тодруулбал, нэг бүрчлэн хяналтын системи бий болгосон. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй болон өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байсан хүмүүсийг хянах тогтолцоо юм.  Судалгаанд суурилан дээрх хүмүүсийг соён гэгээрүүлэх, хууль, эрх зүйн орчныг сурталчлах зэрэг нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, хулгайн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор төлбөртэй мэдээлэл авдаг болсон. Тухайлбал, гар утас, 100 мянган төгрөгөөс доош мөнгө зэрэг бага хохиролтой хулгайн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэхийн тулд иргэдээс үнэн, бодит мэдээллийг худалдаж авдаг болсон. Тэгэхээр иргэд аль ч аймгийн Цагдаагийн газарт очоод “Энэ гэмт хэргийн талаар, ийм мэдээлэл надад байна. Би үүнийг зарна” гэсэн тохиолдолд худалдаж авах үүрэг нь тухайн аймгийн цагдаагийн газрын удирдлагад байгаа. Жишээ нь их, бага хэмжээнээс нь хамаарч 50 мянгаас таван сая төгрөг хүртэлх мөнгөөр худалдаж авна. Энэ процессыг Эрүүгийн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөвшөөрчихсөн. Сангийн яам болон ХЗДХЯ-ны сайд нарын хамтарсан журам, тушаал гараад, эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Үүнээс гадна олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг тогтмол явуулж байна. Өнгөрсөн нэг сард “Дахин сэрэмжилье, дахин нягтлая, дахин шалгая” гэдэг арга хэмжээг зохион байгуулсан.

ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
177
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
183
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
177
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
183
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
0
176
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
0
187
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
156
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
156
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
0
151
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
0
151
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
0
147
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
0
144
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос