Б.Алтанзул: Хэрэгтэнд буудуулаад хорвоогоос "буцах" дөхсөн

2018-07-31 12:07:00
6625

Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн хүрээнд бэлтгэв.

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч, хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, МУСТА, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзултай ярилцлаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мянгын архийг “устгаж”, хадгалах агуулахгүй болтол хурааснаа, Хайлаастын эцэст согтуурхсан нөхрийн бууны сумнаас азаар амьд гарснаа, ажлаа хийснийхээ төлөө арга хэмжээ авхуулж явснаа ч тэр нууж, хаалгүй хуучиллаа.  Улирч одсон он цагийн уртад хийсэн, бүтээснийг нь гэрчлэх хоёр таван хошуу мөрөн дээр нь гялалзана.

 БИ ДАРГАДАА БИШ, АЖИЛДАА ТААЛАГДАХЫГ ХҮСДЭГ

-Юуны өмнө Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч, хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе.

 -Баярлалаа. Мөрдэс нэгт, тусгай үүргийн шонхрууддаа, цагдаагийн байгууллагын ахмадууд, генерал, хурандаа, цагдаа, дотоодын нийт бие бүрэлдэхүүндээ ойн баярын мэнд хүргэж байна.

 -Анх цагдаа гэх нэр хүндтэй албанд хөл тавьж байсан үеэ эргэн дурсахгүй юу?

 -Би энэ албанд 23 жил зүтгэж байна. Анх цэргийн прокурор гэх байгууллагад ахлагчаар ажиллаж байлаа. Түүнээс хойш армийн, хязгаарын буюу хилийн цэргийн гээд төрөл бүрийн мөрдэс зүүсэн байдаг юм. 2002 оноос хуулийн байгууллагууд маань цагдаагийн байгууллагад шилжин миний бие Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 2004 оноос хойш хуучнаар олон нийттэй харилцах буюу одоогийнхоор урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагчаар ажилласан. Би одоогоос яг 10 жилийн өмнө одоо эрхэлж буй ажлаа хийж байлаа. Өөрөөр хэлбэл Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн хэвлэл мэдээлэл хариуцсан байцаагч гэх албан тушаалд гурван жил ажилласан. Тэндээсээ БГД-ийн эрүүлжүүлэхийн дарга, тэгээд СХД-ийн архитан, согтуурахтай тэмцэх хэлтэст гээд нийтдээ цагдаагийн байгууллагад 15 төрлийн ахлах хийжээ. БЗД-ээс бусад дүүрэгт очиж ажилласан байна.

 -Бага залуудаа ямар хүнээс үлгэр дуурайлал авдаг байв? Та хэний “цэрэг” вэ?

 -Би Д.Батсайхан гэж  ЧД-ийн цагдаагийн дарга, сүүлд Нийслэлийн цагдаагийн дэд дарга, ЦЕГ-ын Эрүүгийн хэрэг, мөрдөн байцаах албыг хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан хурандаагийн “цэрэг”. Би Д.Батсайхан даргаараа бахархаж явдаг. Тэр “Цагдаагийн ажил хүнд, хэцүү. Хүн сэтгэлээрээ л хийдэг ажил” гэж хэлдэг. Би ч одоо шинэ залуучууддаа хэлдэг юм. Цагдаагийн ажилдаа дур сонирхолтой, хүсэл эрмэлзэлтэй байж хийдэг. Тэгж чадвал, үнэн шударга, сэтгэлээрээ ажиллаж чадна гэдэг. Мөн Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга байсан “Салхи Дагва” гэдэг нэрээр нь цагдаагийнхан бүгд андахгүй дарга минь байна. Маш өвөрмөц арга барилтай, гайхалтай хүн байсан ч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Бүгд Дагваа даргаасаа айдаг, эмээдэг байлаа. Тэгсэн хэр нь ажил бүтсэний дараа биднийг урамшуулж, шагнаж чаддаг байсан. Дагваа даргын үед ажилласан байсан хүмүүсээс маш олон хурандаа төрсөн байна. Миний бие гэхэд дэд хурандаа цол хүртлээ. Энэ бол сайн даргын буян. Тухайн үед цаг наргүй ажилладаг байсан бол өнөөдөр эргээд харахад ажлыг бүрэн гүйцэд, төгс гүйцэтгэх ухааныг зааж, сургажээ. Дараа нь Мядагхүү гэж дарга байна. Уурладаггүй хэр нь хүн бүрийн “түлхүүрийг” тааруулж чаддаг байсан. Уурладаггүй даргаасаа бид улам их байдаг байлаа. Зөвхөн цагныхаа товчыг мултлах төдийд нь бид дарга уурлаж байна гэдгийг мэдэрч айна. Айна гэдэг асар их хүндлэл. Ийм л сайхан дарга нараар удирдуулж явсан даа. Гэмт хэрэгтэнг хэвтэж байхад нь нэг барина, хэвж байхад нь нэг барьдаг гэдэг үг байдаг. Бид олон үйлдэлтэй хулгайн гэмт хэрэгтэнг үүр шөнийн заагаар хэвтэр дээр нь барина. Дарга маань цуг л яваад орчихдог юм. Тэр үед даргынхаа ур ухаан, чадвар, мэдлэгт сөгдмөөр болдог байлаа. Ер нь би өөрийгөө даргын “тэнгэртэй” хүн гэж боддог.

 -Архитан согтуурахтай тэмцэх хэлтэст, тэгээд эрүүлжүүлэхийн даргаар ажиллаж байсан гэхээр архидалттай багагүй тэмцжээ?

 -Би амьдралынхаа 10 гаруй жилд архитан, согтуурахтай тэмцсэн байгаа юм. Урьдчилан сэргийлэх ажил гэдэг үндсэндээ архитан согтуурах ажлыг хариуцна гэсэн үг. СХД-ийн цагдаагийн хэлтэс үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг байлаа. Одоо цагдаагийн гурван тасагтай болсон. 2009 онд энэ албанаасаа СХД-ийн цагдаагийн хэлтэст, архитан согтуурахтай тэмцэх албаны ахлах байцаагчаар томилогдож очиж байсан. Энэ алба дүүргийн хэмжээнд согтуугаар үйлдэгддэг бүх гэмт хэргийг “хазаарлах” үүрэгтэй маш хүнд ажил байсан. Тухайн үед буюу 10-аад жилийн өмнө СХД 268 мянган хүнтэй байсан. Нэг хороонд 14-16 мянган хүнтэй. Хүн амаа дагаад архидалт ихтэй байсан. Миний хувьд жил таван сарын хугацаанд СХД-ийн хэмжээнд 43.2 хувиар согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийг бууруулж явлаа. Тухайн үед энэ том амжилт байсан шүү.

 -Арав гаруй жилийн өмнө мянгын архины хэрэглээ их байсан даа?

 -Тийм ээ. “Заан” гэх мэтийн 18-26 төрлийн мянган төгрөгийн үнэтэй архи байв. Ахмад цолондоо хүний “ир” орчихсон байдаг. Би залуу ч байсан, үнэндээ зүтгэсэн. Үндсэндээ жил таван сарын хугацаанд шөнөжин ажиллаад өглөө бүр 04.00-06.00 цагт гэртээ харьдаг байлаа. Манай хамт олон нийтдээ жил таван сарын хугацанад 9000 орчим мянгын архийг хурааж байсан. Дүүргийн хэмжээнд мянгын архийг үндсэндээ “үгүй” хийж чадсан. Нийтдээ 12-13 мянгын архи зардаг газрыг цэгцлэсэн.

 -Хураасан архиа хаана хадгалж, хэрхэн устгадаг талаар хүмүүс их сонирхдог?

 -Мянгын архи маш хурдан хураагдсан.  Бид маш олон хууль бус архийг хураагаад сүүлдээ хадгалах сав, газар олдохгүй асуудал тулгарна. Эрүүлжүүлэхийн цооног руу архиа асгана. Өрөөндөө архиа хурааж байгаад прокуророос шаардлага хүлээж авч байсан. Үндсэндээ ажлаа хийснийхээ төлөө шийтгүүлж байгаа юм. Зориулалтын газар хураагаагүй гээд над дээр маш олон удаа арга хэмжээ авсан. Тэгсэн ч хадгалах байр, сав олдохгүй. Дүүргийн улсын орлогын комисс гэж байгууллага байдаг. Тэд хуралдаж үйлдвэрлэл стандарт хэвийн боловч цаг хэтрүүлж борлуулсан зэрэг архийг улсын орлого болгох ёстой. Одоогийн УИХ-ын гишүүн Нямбаатар СХД-ийн ЗДТГ-ын иргэдийн хурлын хуулийн мэргэжилтэн байсан. Түүнд хэд хэдэн удаа хэлээд, сүүлдээ өрөөнд нь ороод бушуухан шийдвэрээ гаргаад энэ архинуудаа улсын орлого болгоодхооч гээд уурлаад ширээг нь тойруулаад хөөж байлаа шүү дээ /инээв.сур/. Хэн хэн нь ажлын л төлөө байсан учраас одоо дурсахад  “харгүй” байдаг юм.

 -Архийг нь хураачихаар сөрөг “дайралт” ирнэ биз?

 -Цэнгээний газрыг хаана, юмыг нь хураана, улсын өмч болгоно гэхээр сөрөг “дайралт” ирэх нь бий. Их дарамттай ажил л даа. Шөнөжин шалгалтаар яваад өглөө нь утас маань бараг өөрөө “амь” ортол дугарна. Нэгдүгээр ангид сурч байгаад шилжээд явчихсан танил хүртэл залгана. Баярлаад л ярингуут “Манай дүү, манай хамаатан...” гээд л гуйна. Энэ бүхэн дээр уян хатан хандах гэхээр болохгүй. Нэг удаа сануулсан, хоёр дахь удаагаа мэдэгдсэн. Тийм байтал хууль бус үйл ажиллагаа явуулсаар байхад нь сүржин ороод даржин гарч болохгүй  л дээ. Сүүлд нь сүржигнэж орж ирээд, буцаагаад өгчихдөг юм гэх учраас миний ажил урагшлахгүй шүү дээ. Том дарга нар ч гуйна. Би “Хувь хүнийхээ хувьд ойлгож байна. Албан тушаалын хувьд боломжгүй” гэж үнэнээ л хэлдэг. Заримаас нь хатуу үг сонсдог л байсан. Ажлаа хийхийн тулд энэ бүхнийг сөрж гарах л шаардлага гарна.

 -Шантраад цагдаагийн ажлаа орхих тухай бодол төрж байв уу?

 -СХД-т архитай тэмцэж байхад олон хэл ам, хэрүүл тэмцэлтэй тулгарч байсан. Сэтгэл санааны болоод бие махбодийн хувьд дарамттай. Заримдаа ч “гар алдчих” гээд байсан үе бий шүү. Ажил хийснийхээ төлөө арга хэмжээ их авхуулна. Ганхүү дарга энэ минь зүтгэж байна гэж мэддэг хэр нь ёс суртахуун зэрэг төрөл бүрийн байдлаар зэмлэл, шийтгэл ирнэ. Амархан хоол гэж байхгүй. Аливаа зүйл хүнд хэцүү байх тусмаа хүн түүнийг тэвчиж ард нь гарах ёстой. Тэгж зүтгэсний дараа Эрүүгийн цагдаагийн албанаас хошууч цолоо авч зогсоход үнэхээрийн “Гоё” байсан.

 -Ахмад цол хүнийг “ирлэж” өгдөг гэж та хэллээ. Тэгвэл та ямар цолондоо илүү их хайртай байв?

 -Би бүх цолыг хугацаандаа авсан. Хугацанаасаа өмнө цол авч үзээгүй /инээв.сур/. Би олон жил ахлагч явсан. Тийм болохоор би ахлагч цолондоо их хайртай байлаа. Ахлагч нарт хайртай. Аливаа цэрэгжүүлсэн байгууллагын хамгийн гол “нурууг” ахлагч нар авч явдаг гэж би боддог. Цагдаагийн байгууллагын хувьд тухайн гэмт хэрэг, дуудлага мэдээллийн хамгийн түрүүнд үүрэг гүйцэтгэдэг хүн бол ахлагч бүрэлдэхүүн. Тиймээс ахлагчийг харахаар би үнэхээр хайр хүрдэг. Тэр хүмүүс гол ажлын “фронт” байдаг.

 -Цол нэмээд нэг их хөөрч байсан нь хэзээ вэ?

 -Хошууч цолыг аваад их баярлаж байлаа. Эрүүгийн цагдаагийн албанд байхдаа хошууч цолыг Сандаг-Очир генералаас авч байсан даа. Дэслэгч, хошууч, хурандаа цолыг Ерөнхий газрын дарга гардуулж өгдөг юм. Эрүүгийн цагдаагийн албанаас түрүүлж өгдөг байлаа. Би тавдугаар хэлтэст байсан. Нэгдүгээр хэлтсээс эхлээд уншсан. Дөрвөн хүний дараа би хошууч цолоо авсан. Ахлагч офицерийн бүрэлдэхүүнд ороод хошууч цол авна гэдэг үнэхээр гоё байсан даа. Цолоо аваад эргээд харахад Нийслэлийн цагдаагийн дэд дарга байсан Батсайхан хурандаа минь зогсож байсан. Дарга дээрээ очоод л “Таны цэрэг хошууч цол хүртлээ” гээд даргаараа зүүлгэж байлаа. Хоёр хурандаа мөрдэс зүүж өгөөд “Хурандаа болохгүй байлгүй дээ” хэмээж байсан. Энэ үгээр тэжээгдэж, түүндээ хүрэхийн төлөө хичээж ажилласан. Ахмад цолтой хүн хошууч болоход нүднийх нь харц зөөлөрч, алхаа нь удааширдаг гэж манайхан ярьдаг юм /инээв.сур/. Цэргийн хүнд хамгийн сайхан зүйл цол авах. Цол нэмэх бидний амьдралын бахархал. Б.Пүрэв генерал цагдаагийн ажлыг хийморьтой, жавхаатай эр хүн хийвэл улам гялалздаг гэж хэлсэн байдаг. Энэ үнэн.

 -Та ямар зарчим баримталж ажилладаг вэ?

 -Би даргад биш ажилдаа таалагдахыг хүсдэг. Харин дарга ажил шаардах үүрэгтэй тул түүнд нэмэр, нөмөр, дэм болохыг чин сэтгэлээсээ хүсдэг. Энэ миний үндсэн зорилго. Ажилдаа дуртай, сэтгэлтэй байвал тухайн үед хэцүү ч дараа нь жаргал ирдэг гэдгийг л хэлмээр байна. Мөн ажил, арга хэмжээ явуулахад хэвлэл мэдээллийнхэн түшиг болдог. Би ямар нэг арга хэмжээ явуулахдаа зайлшгүй хэвлэлийнхэнтэй хамт явдаг байсан. Учир нь нөхдүүд Алтанзулаас айхгүй, хэвлэл мэдээлэл, түүнийг үзэж, сонсох олон нийтээс л айдаг байхгүй юу.

 БУУ, СУМ, ХУТГА ГЭЭД МӨН ЧИГ ОЛОН ЮМНЫ ӨӨДӨӨС "СӨРСӨН"

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амь биеэ эрсдэл оруулсан тохиолдол бий юу?

 -Буу, сум, хутга гээд мөн чиг олон юмны өөдөөс явлаа даа. 2006 онд буудуулаад “явчих” шахсан юм шүү дээ. Дэд хурандаа цол авах хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд их юм үзсэн.

 -Хуваалцаж болох уу?  

 -Төр, ард түмнийхээ төлөө хийх ёстой л учраас бид ажлаа нэг их ярьдаггүй юм. Гэхдээ үүнийг одоо ярьж болох байх. Би 2006 онд ЧД-ийн цагдаагийн хэлтэст олон нийттэй харилцах ахлах байцаагч байсан. Жил бүр “Сар шинэ” арга хэмжээг зохион байгуулаад өглөө 08.00-15.00 цаг хүртэл эргүүлд гардаг байлаа. Би ахлах байцаагч учраас хүмүүсээ шалгаад, бид буух гэж байтал 14.30 цагийн үед станц тачигнаад л “Согоотын гудамжинд буутай хүн байна. Буудаад байна” гэдэг мэдээлэл ирдэг юм байна. 16-р хорооны хэсгийн байцаагч дэслэгч Санчир гэж залуу, 15-р хорооны хэсгийн байцаагч нь Гантулга, Хайлаастыг хариуцсан ахлах хошууч Энхтайван  болон миний бие олон нийттэй харилцах ахлах байцаагч. Бид  тав дуудлагын дагуу явсан. Бидэнд буу байхгүй, унаач байхгүй. Зам дээр гар өргөөд нэг машинд суугаад явж байтал машины жолооч настай хүн байсан гэнэт бидний яриаг сонсоод зогсчихсон. Дахиад гар өргөөд машин зогсоогоод Хайлаастын Согоотын гудамж 31 дүгээр хороонд зогстол буудаж байна. Хашаан доторх гэрт хамгийн түрүүнд хороо хариуцсан хэсгийн байцаагч учраас Санчир маань орсон. Гэтэл өөдөөс нь шууд буудаж байгаа юм. Гартаа том буу барьчихсан. “Хулгайчуудаа би 180 сумтай буутай шүү” гээд л орилоод гараад ирсэн. Бид “Буудаад байна” гэж станцаар мэдээ дамжуулахаас өөр яаж ч чадахгүй байгаа юм. Бидэнд буу, шийдэм огт байхгүй, улаан гараараа тулах санаатай очсон.

 -Та хэд рүү буудсан хэрэг үү? Тэгээд гэмтсэн үү?

 -Тэгтэл тэр айлд “Ланд Крузер 100” автомашинтай хамаатан нь ирж таараад, өнөөх буутай согтуу нөхөр жолоочийг нь түлхэж буулгаад бидний өөдөөс зургаан удаа буудаад автомашиныг нь унаад давхичихсан. Бидэнд утас ч байхгүй түцний цагаан утсаар мэдээ дамжуулж байгаа юм. Чингэлтэй рүү өгсөөд эксел машин руу буудаад, гурван сум орсон ч азаар хүн шархдаагүй. Манайхан отолт хийгээд, нэг машин дайчилсан байтал уг машины мотор руу буудаад, автобусны байдал дээр зогсож байсан дүүрэн хүнтэй микро руу буудаад, азаар хүн шархдаагүй. Болдбаатар, Найдансүрэн хоёрыг маань унаж явсан автомашинтайгаа хашаатай хавсраад азаар шонгийн мод таарч, амьд гарсан даа.

 -Тэр этгээдийг хэрхэн буулгаж авсан бэ?

 -Дэд хурандаа Г.Цэвээнжав бууных нь өөдөөс гүйж очоод бууг нь дээш нь хий буудуулж зогсоож байсан. Энэ дашрамд Г.Цэвээнжавдаа баяр хүргэмээр байна. Үнэхээр хүндэлж явдаг юм.

 -Согтуурхаад л танхайрсан хэрэг үү? Шалтгаан нь юу байв?

 -Хүнээс мөнгө авах ёстой байтал нэг, хоёр, гурван удаа хэлсэн өгөөгүй тул согтуудаа тийм танхай үйлдэл гаргасан юм билээ. Дараа нь 10 гаруй жилийн ял авсан байна лээ.  Цагдаагийн хөдөлмөр үнэндээ эр зоригийн ажил. Тухайн үед станцнаас өөр юмгүй улаан гараараа л үздэг байлаа. Одоо бол бидний хувцас хэрэглэл сайхан болсон.

 СТА ЦОЛ НАМАЙГ "ТҮЛХҮҮРДДЭГ"

 -Та чинь цагдаагийн байгууллагаас төрсөн цөөн хэдэн СТА-ны нэг гэв үү?

 -Би 2011 онд цагдаагийн байгууллагын 90 жилийн ойгоор МУСТА цол хүртэж байлаа. Цагдаагийн байгууллагын ажилтан хүн СТА цол хүртэнэ гэж зүүдлээ ч үгүй явлаа даа. Тухайн үед БСШУС-ын сайд Ё.Отгонбаяр байсан. Түүнээс энэ эрхэм цолыг хүртэж байлаа.

 -Төрийн ажлаас гадна урлаг, уран сайхантай ойр хүн байх нь ээ?

 -Уран бүтээлчдийн хажууд бол ичмээр юм даа. Би нийтдээ таван дуу хийсэн, 20 гаруй уран бүтээл туурвисан байна. Би санааг нь гаргаж, УДЭТ-ын найруулагч асан Б.Баатар ах маань дэмжээд бид хоёр жилийн хугацаанд сууж, Ш.Сүрэнжав гуайн “Ерэн баатрын дууль” зохиолоор 25 минутын баримтат кино хийж байсан. Сосорбарам гуай надад жил багшилж, ерэн баатрын дуулыг хэрхэн уншихыг заасан.  Халх голын ойн баяраар ОХУ-ын  Ерөнхий сайд Дмитрий Медведев Монголд ирэхэд бэлэглэж байлаа. Энэ бүхэн СТА болоход нөлөөлсөн болов уу гэж би боддог. СТА гэдэг “амь” шагнал. Энэ цол намайг түлхүүрдэж чаддаг.

 -Бас шаггүй хөтлөгч гэж сонссон?

 -Би Төрийн хүндэтгэлийн арга хэмжээ, цолны найр, цайллага, байгууллагын ой гээд 2000 гаруй арга хэмжээ хөтөлжээ.  

 -Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийг ойг тохиолдуулан мөрдэс нэгт ахан дүүстээ мэндчилгээ дэвшүүлэх үү?

 -Монголын цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж, Монголын ард түмний амар амгалангийн төлөө унтах нойр, идэх хоолоо хугасалж, хамгийн хайртай хүмүүсээ орхиж жилийн 365 хоног байдаг бол 366-д нь хоногийн 24 цаг гэж байдаг бол 25-д нь зүтгэж, цагаан шонхор босоо сүлдээ дээдэлсэн Монголын цагдаагийн байгууллагын үе үеийн ахмадууд, хийморьлог тэнгэрлэг эрчүүддээ түүхт 100 жилийн ойгоо улам илүү амжилттай угтахын ерөөлийг өргөж байна.

 Ярилцсанд баярлалаа. Монголын цагдаагийн хийморь өөдөө байг ээ.

Эх сурвалж: Shuud.mn сайт

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
100
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
194
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
100
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
194
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
589
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
119
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
116
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
171
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
145
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
95
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
208
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
257
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос