• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦЕГ СУРГАЛТ ДАДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

2014-12-02

ЦЕГ-ын Сургалт, дадлагын төвийн Албаны морь, нохой сургалтын хэсгээс төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст албаны эрэлч нохойг ашиглан гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх ажлыг гүйцэтгэх албаны нохой сургагчийг бэлтгэх сургалтыг 6-н сарын хугацаатайгаар зохион байгууллаа.



Сургалтанд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс таван алба хаагч хамрагдаж, "Үнэр -1" багаж ашиглан гэмт этгээдийг ул мөр, үнэрийг хэргийн газраас илрүүлэх, бэхжүүлэх, харьцуулалт хийх, үнэрээр эрэлч нохойг мөрдлөгөд сургаж, дадлагажуулах ур чадварыг эзэмшсэн юм.
Бэлтгэгдсэн дээрх алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэртээ албаны эрэлч нохойгоор гэмт хэргээс урьчдилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлсэх чиглэлээр ажиллана.