• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"SCHOOL POLICE-2014" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2014-11-17

"SCHOOL POLICE-2014" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА



Нийслэлийн 9-н дүүргийн ЕБС-ын сургуулиудад "SCHOOL POLICE" эргүүл ажиллаж байна. Эргүүлийн үйл ажиллагааны зорилго нь сургуулийн орчимд хүүхдийг аливаа тохиолдож болзошгүй эрсдэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эцэг эхчүүд хувиар гарган жижүүрлэн гүйцэтгэж байгаа нь үр дүнгээ өгч байна.
Хууль зүйн яам, Нийслэлийн цагдаагийн газар, монголын сурагчдын холбоо, нийслэлийн боловсролын газар, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байгаа "SCHOOL POLICE ДЭВЖЭЭ-2014" тэмцээн нь эхний үе шат нь Нийслэлийн 9-н дүүргийн хэмжээнд дүүрэг тус бүрд зохион байгуулсан бөгөөд Финалын шатны шалгаруулалт нь 2014 оны 11-р сарын 17-ний өдөр Нийслэлийн Улаанбаатар чууулгын их танхимд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 9-н дүүргээс шалгарсан 9-н шилдэг баг оролцлоо. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар эцэг эх, багш хүүхдүүдэд ажлын "SCHOOL POLICE" эргүүлийн ач тусыг таниулах эргүүлийн сайн туршлага, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм