• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХИЙСЭН АЖИЛ

2014-11-17
САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХИЙСЭН АЖИЛ

       Санхүү хангамжийн газраас цагдаагийн байгууллагуудад 

           санхүү, аж ахуйн чиглэлээр шалгалт хийж, зөрчил

            дутагдлыг арилгуулах талаар хийсэн ажлын тайлан.

 

2014-11-13                                                                                             Улаанбаатар хот          

 

      Цагдаагийн байгууллагын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан гаргахтай холбогдуулан харьяа нийт 41 байгууллагаас санхүүгийн тайланг хүлээн авч шалган илэрсэн зөрчил, алдааг залруулан нэгтгүүлсэн.

Үндэсний аудитийн газраас хийсэн санхүүгийн аудитын шалгалтын дүн болон Цагдаагийн  байгууллагын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү хангамжийн  газрын даргын зөвлөлийн  2014 оны 4 дүгээр 02-ны өдрийн хурлаар хэлэлцээд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 290 дугаар тушаалаар   аудитын шалгалтаар зөрчилгүй дүгнэгдсэн төсөв захирагч, нягтлан бодогч нарыг урамшуулж,  хязгаарлалттай дүгнэгдсэн, санхүүгийн тайлан хоцроосон, хариуцлагагүй хандсан төсөв захирагч, нягтлан бодогч нарт сахилгын шийтгэл оногдуулав.

Үндэсний аудитийн газраас хийсэн санхүүгийн аудитын шалгалтын зөвлөмжийн мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг гарган, төв,орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн 41 байгууллагад санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд гарч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж бичиж хүргүүлэв.

Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан татан буугдсан Дотоодын цэргийн 05,805,809,810,811-р ангиуд, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газрын санхүүгийн тайланг гаргуулан, Хаалтын баланс хийх аргачлал зааварчилгааг бичгээр боловсруулан өгч  2014 оны 3 дугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болгосон хаалтын тайлан тэнцлийг хийж дуусгуулан шалгаж өр, авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулан, ерөнхий дэвтэр, ерөнхий журнал, өглөгийн дэлгэрэнгүй журнал, авлагын дэлгэрэнгүй журналыг архивын зааврын дагуу үдүүлсэн.  

Хяналт шалгалт-дотоод аудитын хэлтсээс Санхүү, хангамжийн газрын 2013 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг үндэслэн нягтлан бодох бүртгэлийг сайжруулах чиглэлээр өгсөн газрын даргын үүргийг төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст хүргүүлсэн.

Хууль зүйн сайдын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд хийх ажлын төлөвлөгөө боловсуулан 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Санхүү, хангамжийн газрын даргаар батлуулан төлөвлөгөөний дагуу ажлуудыг хийж гүйцэтгэн албан даалгаврын биелэлтийг Хууль зүйн сайдад 2014 оны 06 дугаар сарын 25-нд хүргүүлсэн.

Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн 2014 оны 07 дугаар 24-ны өдрийн 3/2982 албан бичгээр ирүүлсэн албан даалгаврын хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж, биелэлт, үр дүнг заалт бүрээр гарган хүргүүлсэн.  

Санхүү, хангамжийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ, Орхон, Булган, Ховд, Баян-Өлгий, Санхүү хангамжийн газар, Увс аймаг дахь Цагдаагийн газрын газрын санхүүгийн үйл ажиллагаа, аудитын зөвлөмжийн хэрэгжилт,  2013 оны санхүүгийн баримтуудыг архивын зааврын дагуу үдэж хадгалсан байдалд шалгалт хийн мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, санхүүгийн ажилтнуудад нягтлан бодох бүртгэлийн клиник сургалтыг явуулсан.

Мөн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогч Б.Батсүх, нярав Б.Давхарбаяр, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мягмар, тооцооны нягтлан бодогч, цагдаагийн дэд ахлагч З.Гийхнаран,   нярав,цагдаагийн ахлагч Б.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасгийн нягтлан бодогч, цагдаагийн дэд ахлагч Ч.Эрдэнэ-Очир, Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлсийн ахлах нягтлан бодогч Ч.Гансүх , Орхон аймаг дахь Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч Б.Батнайрамдал, Булган аймаг дахь Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч Г.Уртнасан, нярав Д.Баярчулуун нарыг  Улаанбаатар хотод ирүүлж  Санхүү, хангамжийн газар, Авто бааз болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн  2-р хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай танилцуулж туршлага судлуулсан. 

2014 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан гаргахад анхаарах асуудлаар зөвлөмж , мөн шатахуун, тослох материалын тайлан гаргах аргачлал, жолоочийн тооцооны хуудас болон шатахууны тооцоо бодох аргачлал, үнэт цаасны тооцоо бодох аргачлалыг тус тус боловсруулан Сэлэнгэ, Дархан, Орхон, Булган, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн цагдаагийн газар, хэлтсийн санхүүгийн ажилтнуудад хүргүүлсэн.

 Булган, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын зөвлөмжийн биелэлтийг шалгасан. Дотоодын цэргийн 805-р хэлтэс, Төмөр замын Цагдаагийн хэлтсийн  санхүүгийн баримтуудыг хэсэгчлэн шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулан , зөвлөмж бичиж  зөвлөгөө өгөв.

Албаны сургалтын төвийн нягтлан бодогч Болормаад гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын зардлыг тооцох, бүртгэх, бараа материалын тайлан гаргах талаар зөвлөгөө өгөв.

Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Эрхэмбаярын өгсөн үүргийн дагуу Хамгаалалтын газрын Албаны спорт, сургалтын хэлтсийн  харилцах дансны 2014.01.01-2014.10.10-ны өдөр хүртлэх хугацааны орлого, зарлагын гүйлгээг шалгаж нэр данс зөрүүтэй андуурч орсон орлогын тооцоог гаргаж илтгэх хуудсаар танилцуулав. Цагдаагийн байгууллагын орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр Хамгаалалтын газарт Албаны спорт сургалтын хэлтсийн төсөв нэгтгэгдэж байгаатай холбогдуулан хаалтын баланс гаргах талаар ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Туулд зааварчилгаа бичиж өгсөн.

Лицензийн төвийн жолооны үнэмлэх хэвлэлтийн тайлан болон үнэмлэхийн бэлдэцийн тооцоо тайланг шалгаж ахлах нягтлан бодогч М.Мөнх-Эрдэнэ,хэвлэгч техникч С.Мандахнаран нарт  зөвлөгөө өгч дутуу тооцоог гүйцээн хийж дахин шалгуулах талаар үүрэг өгсөн.

 Төмөр замын Цагдаагийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Б.Пүрэвжав, тооцооны нягтлан бодогч С.Оюундалай, нярав Т.Төмөр нарт мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, бараа материалын тайлан гаргах, баримтыг бүрдэл, баримтыг Архивын зааврын дагуу үдэх талаар зөвлөгөө өгч Санхүү хангамжийн газрын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай танилцуулж туршлага судлуулсан. 

 Төв, орон нутгийн зарим цагдаагийн газар, хэлтэст хийгдсэн шалгалтаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1.2, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-923/ -ын 923.7, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 07 дугаар албан даалгаврын 1.9-дэх заалтууд зөрчигдөж байгаа тул зөрчлүүдийг таслан зогсоож ажиллах талаар Санхүү хангамжийн газрын даргын үүргийг хүргүүлсэн.

                                                                          САНХҮҮГИЙН ХЭЛТЭС.