• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦЕГ-ЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДАЖ, АЛБА ХААГЧДЫГ ТОМИЛЛОО

2014-11-05
ЦЕГ-ЫН  ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДАЖ, АЛБА ХААГЧДЫГ ТОМИЛЛОО

ЦЕГ-ын ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДАЖ, АЛБА ХААГЧДЫГ ТОМИЛЛОО

2014-11-04 ны өдөр ЦЕГ-ын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдаж, Хууль зүйн сайдын 2014 оны А/03 дугаар тушаалаар баталсан "Цагдаагийн албан тушаалын цол олгох журам" -ын 2-т заасныг үндэслэн ЦЕГ-ын даргын 2014 оны 380-р тушаалын дагуу офицер орон тоонд дадлагажихаар ажиллаж байсан 31-н алба хаагчдад "дэслэгч" цол олголоо.
Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02-р тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам" -ыг үндэслэн "Төрийн тусгай албан тушаалд ажиллах иргэний нөөцийн жагсаалт"-д бүртгэгдсэн 6-н алба хаагчийг туршилтын хугацаагаар ажиллуулахаар томилсон байна.
Цагдаагийн байгууллагын бие бүрэлдхүүний эгнээг өргөтгөн, тангараг өргөн ажиллахаар болсон бүх алба хаагч нартаа ажлын их амжилт хүсье