en

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ОЛОН АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА

2014-11-03 00:00:00
5811

ЦЕГ-ын Сургалт, дадлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа С.Отгонбаатар:

-Сургалт,дадлагын төв байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагын сургалтын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаа товч танилцуулна уу?

- Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль шинээр батлагдаж, Цагдаагийн байгууллагын тогтолцоо, бүтэц, чиг үүрэг болон зохион байгуулалтад бодлого, үзэл баримтлалын шинжтэй томоохон шинэчлэлт, өөрчлөлтүүд хийгдсэн. Хуульд тусгалаа олсон энэхүү бодлого, үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэх гол хүч нь цагдаагийн алба хаагч тул шинэчлэгдсэн хууль тогтоомжийг нэг мөр ойлгон, зөв хэрэгжүүлэх, хуулийг дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, хангах зарчмыг удирдлага болгон цагдаагийн алба хаагчийн нийтлэг болон албан тушаалын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх шаардлагыг хангах, алба хаагчийг хөгжүүлэх сургалтын арга, хэлбэрийг өөрчлөх, сургалтын бодлого, төлөвлөлтийг “нийгэм, байгууллага, алба хаагч”-ийн хэрэгцээ, шаардлага, ашиг сонирхлын уулзвар, уялдаа холбоонд тулгуурлан зохион байгуулахад анхаарал хандуулж ажиллалаа.

Сургалт, дадлагын төвөөс Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, гэрээт харуул, хамгаалалтын ажилтныг сургаж, бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтыг явуулах анги, танхим, техник хэрэгсэл, сургагч багш болон бусад холбогдох материалыг хүргүүлэн мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг хангасан, сургалтын үйл ажиллагаа явуулах гэрчилгээг авч ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчдын давтан, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй Сургалт, дадлагын төв 2014 оны 02 дугаар сард байгуулагдсанаас хойш ЦЕГ-ын даргын 2014 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр нийт 343 сэдвээр 1252 цагийн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 6677 алба хаагчийг сургалтад хамруулсан байна. Сургалт төлөвлөлтийн дагуу зохих үр дүнтэй явагдлаа гэж бид дүгнэж байгаа, сургалтад хамрагдсан алба хаагчдын санал, сэтгэгдэл ч боломжийн үзүүлэлттэй гарсан.

 Сургалтын эрэлт хэрэгцээний бодит судалгааны дүнд үндэслэсэн сургалтын оновчтой төлөвлөлт, ажлын туршлага, мэдлэг, ур чадвартай Сургагч багш нар, алба хаагчийн өөрийгөө хөгжүүлэх эрмэлзлэл, сургалтад хандах хандлага, сургалтын шаардлага хангасан материаллаг орчин гээд сургалтын үр дүнд шууд нөлөөлөх олон хүчин зүйлүүд бий.

-Сургалт дадлагын төв байгуулагдснаар ямар үр дүнтэй вэ?

- Юуны өмнө цагдаагийн байгууллагын сургалтын бодлого, зорилтыг дагнан хэрэгжүүлэх сургалтын байгууллагатай /төв/ болсон явдал нь цагдаагийн байгууллагын сургалтын стратеги, төлөвлөлт, бодлого амжилттай хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх гол асуудлыг шийдвэрлэсэн чухал ач холбогдолтой.

Цагдаагийн байгууллага, алба хаагчийн хуулиар хүлээсэн үүрэг нь бусад хууль сахиулах байгууллага, алба хаагчдынхаас ихээхэн ялгаатай. Ийм ч учраас алба хаагчдын давтан, мэргэшүүлэх сургалт нь зорилго, агуулга, арга, хэлбэрийн хувьд алба хаагчийн цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд давтан, мэргэшүүлж сургахад чиглэгдсэн, сургалтын онцлогт нь тохирсон байх, цагдаагийн ажлын дадлага, туршлага, мэргэшлийн мэдлэг, ур чадвартай Сургагч багштай байх, цагдаагийн ажилд мэргэшүүлэх, дадлагажуулж, чадваржуулах сургалтын шаардлага хангасан дадлага сургалтын орчинтой байх асуудал нэн чухал. Гэхдээ дээрх асуудлуудыг нэг амьсгаагаар иж бүрэн шийдвэрлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө гээд олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа хэдий ч бид шалтаг шалтгаан хэлж суухгүйгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж эхний хагас жилд багагүй ажлуудыг тухайлбал, сургалтын үйл ажиллагааны эрх зүйн орчин, сургалтын төлөвлөлтөө шинэчлэх, Сургагч багш нараа бэлтгэх, сургалтын материал боловсруулах, сургалтын зохиомол орчин бүрдүүлэх гээд хамт олны маань гар сэтгэл нийлэн хийж бүтээсэн зүйл багагүй байгаа бөгөөд үүнд цагдаагийн төв байгууллагын удирдлага, мэргэжлийн албад, цагдаагийн газар, хэлтсүүдийн дэмжлэг туслалцаа багагүй байсныг дурдахын ялдамд биднийг дэмжин тусалж ажилладаг бүх байгууллага, алба хаагчиддаа талархал илэрхийлж байна.

-Сургалтын бодлого, төлөвлөлт, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар ярина уу?

- Цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээр төлөвлөж байгаа олон ажлууд байна. Нэг удаагийн ярилцлагад бүгдийг нь багтаах боломжгүй тул тоймлож ярья.

2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн хүрээний цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтанууд, Сургагч багш нараа урьж “Цагдаагийн байгууллагын 2014 оны сургалтын үр дүн цаашид анхаарах асуудал” сэдвээр уулзалт, ярилцлага хийсэн. Уг арга хэмжээнд оролцогчид сургалтын эрэлт, хэрэгцээг бодитой судлах, сургалтыг байгууллагуудын захиалгаар явуулах, сургагч багш нараа чадавхижуулах, сургалтын төлөвлөлт, зохион байгуулалтыг шинэчлэх, дадлагын сургалтын орчныг бий болгох, Сургалт, дадлагын төвийг бэхжүүлэх, сургалтын үр дүнг урамшуулал, хариуцлагатай холбоотой авч үзэх гээд сургалтын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр цаашид анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудыг олон талаас нь хөндөн ярилцаж, шийдвэрлэх боломж, арга замын санал солилцсон. Уг арга хэмжээний явцад гарсан оновчтой, ач холбогдолтой санал, хүсэлт, санаачлагыг ажил хэрэг болгоход юуны өмнө анхаарч ажиллана.

Энэ оны 9-12 дугаар сард зохион байгуулагдах сургалтыг шинэчилсэн төлөвлөлтийн дагуу зохион байгуулахаар төлөвлөж байна. Тодорхой үр дүн гарна гэдэгт найдаж байна. Шинэчилсэн сургалтын төлөвлөлт өмнөх сургалтын төлөвлөлтөөс давуу талтай, ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа.

Сургагч багш нарын ажлын туршлага, албан тушаалын байдлыг харгалзан багийн зохион байгуулалтад оруулж, сургалтын бэлтгэл хангах талаар багш нарын багийн болон манай төв, цагдаагийн байгууллагын хариуцах, хийх ажлыг зөвлөмжийн шинжтэйгээр төлөвлөлтөд тусгасанаар багш нар багаар ажиллах нөхцөл бүрдэх, сургалт хүртээмжтэй болох, арга, хэлбэрээ зөв, оновчтой сонгох, сургалтын шаардлагатай материал бааз бүрдүүлэх ажлуудад чанарын шинжтэй ахиц гарч улмаар сургалтын чанар, үр дүн дээшлэхэд нөлөөлнө.

Албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх болон ерөнхий мэдлэг, ур чадварыг залгамж, уялдаа холбоотой олгох шаардлагыг харгалзан сургалтын сэдэв, чиглэлийг төрөлжүүлэн багцалж сургалтын хугацааны 80 гаруй хувийг суралцагчаар өөрөөр нь хийлгэх, чадавхижуулах, чадамжид нь суурилан “Сургалт гэхээс илүүтэй Суралцах” зорилго, арга, хэлбэрээр зохион байгуулахад чиглүүлэн зохион байгуулж алба хаагчид мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхээр төлөвлөсөн тул зохих үр дүнгээ өгөх болов уу.

Алба хаагчийн сурах, хөгжих эрмэлзлэлийг дэмжих, урамшуулах, албан тушаал дэвших шалгуур болгох, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх санаачлагагүй, өөрийгөө хөгжүүлэх эрммэлзлэлгүй, бусдаасаа хоцорч байгаа алба хаагчийг албадан сургалтад хамруулах , зохих хариуцлага тооцох замаар алба хаагчийн сургалтад хандах хандлага, сэтгэлгээг эрс өөрчлөх бодлого баримталж ажиллана.

Хууль зүйн салбар, Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд алба хаагчдын ёс зүй, харилцааны соёл, хандлага, сэтгэлгээ, хүсэл, эрмэлзлийг дээшлүүлэх, иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулна. Энэ хүрээнд хийхээр төлөвлөж байгаа багагүй ажлууд байгаа.

-Сургалт, дадлагын төвд захиалгат ямар ямар сургалт зохион байгуулагдах гэж байна вэ?

- Сургалт, дадлагын төвд 2014 оны сүүлийн хагас жилд:

Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа болон алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан гол хууль тогтоомжийн талаар мэдлэг чадварыг эзэмшүүлэх гэрээт харуул, хамгаалалтын ажилтны сургалтыг

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгөх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх чиглэлээр Иргэний зөвлөлийн гишүүдэд зохиулсан сургалтыг

Цагдаагийн албаны тухай хууль, Олон ниитийн цагдаагийн ажилтны дүрэм, Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж, хандлага төлөвшүүлэхэд чиглэгдсэн олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтыг тус тус зохион байгуулна.

Мөн цагдаагийн алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх сургалтыг гадаад хэлний сургалтаар мэргэшсэн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эцэст нь хэлэхэд сургалтын үр дүн зөвхөн сургалтын байгууллага, багш нарын хичээл идэвх зүтгэлээс шалтгаалахгүй. Суралцагч, багш хоёрын зорилго нь нэг зүгт чиглэгдсэн харилцаа, хамтын ажиллагаагаар үр дүн нь тодорхойлогдох учиртай онцлог нарийн процесс бөгөөд албан үүргээ гүйцэтгэх мэдлэг, ур чадварын хувьд хэний ч өмнө нүүр бардам байх алба хаагчийн үйл ажиллагаагаар сургалтын эцсийн үр дүн дүгнэгдэхийг алба хаагч бүр ухамсарлаж, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
55
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
55
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
55
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
55
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
0
45
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
0
53
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
49
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
49
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
0
51
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
0
47
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
0
47
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
0
40
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос