ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ОЮУТБОЛД: ГАР ДЭЭРЭЭС ЗӨВШӨӨРӨГДСӨН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2022-08-17 15:40:54
4658

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилт, цагдаагийн байгууллагын оролцооны талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболдтой ярилцлаа.

Энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэд 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх захирамж батлагдсан шүү дээ. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, Коронавируст халдварын цар тахлын улмаас ннйгэм эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагаа /Худалдаа, Хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, Зочлох үйлчилгээ, Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах, Авто үйлчилгээ, Ахуйн үйлчилгээ, Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй үйлчилгээ, Нийслэлийн соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй үйлчилгээ зэрэг 8 төрөлд 74 үйлчилгээ/-г хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрсөн. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг 3 жилийн хугацаатайгаар хойшуулсан юм.

Энэ захирамж нь улсын хэмжээнд хэрэгжиж байгаа юу, эсвэл зөвхөн нийслэлийн хэмжээнд хэрэгжих үү? 

Дээрх захирамж нь Нийслэлийн Засаг даргын захирамж тул зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байна.

Та сая Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг 3 жилийн хугацаатайгаар хойшуулсан гэлээ. Үүнийг тодруулбал?

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотойгоор улсын хэмжээнд “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийг хэрэгжүүлэхийг гурван жилээр хойшлуулсан нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /үүнд зөвхөн Мэргэжлийн хяналт/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас явуулж буй хяналт шалгалтын үйл ажиллагааг зогсоосон юм.

Дээрх захирамж хэрэгжиж эхэлсэнээр цагдаагийн байгууллагын зүгээс иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Цагдаагийн байгууллагаас энэхүү захирамжийн хүрээнд дараах ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

  1. Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж байсан "Хамтарсан-хяналт шалгалт"-ыг зогсоов.
  2. 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс хойш Нийслэлийн гудамж талбай, олон нийтийн газарт согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Зөрчлийн тухай хуулиуд, тэдгээртэй холбогдон гарсан бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт “Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Дээрх шийдвэртэй холбогдуулж уг арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс зогсоосон.
  3. Эргүүл, жижүүрт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг архи согтууруулах ундаатай холбоотой иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн дуудлага, мэдээллийг шалгахаас бусад тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хүн, хуулийн этээдийг шалгуулахгүй байх чиглэлийг харьяа цагдаагийн газруудад хүргүүлэн хэрэгжилтэд хянал тавин ажиллаж байна.
  4. Дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдлыг шалгах явцад зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий алба хаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуулийн дагуу хариуцлага тооцож байна.

Захирамж хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилтэд хяналт тавих үед бизнес эрхлэгчид болон үйл ажиллагаа явуулдаг аж ахуй, нэгж байгууллагаас санал хүсэлт ирж байна уу? 

Дээрх захирамж хэрэгжсэнээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж байгаа хэдий ч зарим үед бизнес эрхлэгч болон гар дээрээс зөвшөөрөгдсөн худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд хууль бус үйлдэл гаргах тохиолдол бүртгэгдэж байна. Тухайлбал, шөнийн цагаар архи, согтууруулах ундаа, тамхийг гар дээрээс худалдан борлуулах, бага насны хүүхдэд согтууруулах ундаа худалдаалах зэрэг зөрчлийг цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа илрүүллээ. Мөн нийслэл хотын хэмжээнд энэ оны 08 дугаар сарын 15-ны байдлаар иргэд, олон нийтээс 2295 дуудлага, гомдол мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.   

Гар дээрээс хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг дэмжих чиглэлээр гаргасан Засаг даргын шийдвэрийн талаар болон цагдаагийн байгууллагын зүгээс иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар авах зорим арга хэмжээний тухай” захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломж олгон, дэмжиж ажиллах талаар захирамж гарсан.

Үүнтэй холбогдуулж тус цагдаагийн газраас харьяа байгууллагуудад дараах чиглэлийг хүргүүлэн, мөрдөж байна. Үүнд:

  1. Нийслэл хотын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд /тээврийн хэрэгсэлтэйгээс бусад/-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангах;
  2. Монгол Улсын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийн 30 /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хуулийн этгээдийн нийтлэг үүрэг/, 31 /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний эрх, үүрэг/ дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ эрхэлж байгаа газарт аюулгүй байдлыг нь хангах талаар хамтарч ажиллах;
  3. Иргэдийн хөдөлгөөн ихтэй үйлчилгээний газар /талбай/, объектыг явган эргүүлийн чиглэлд хамруулж, үүрэг гүйцэтгэх алба хаагчдад дээрх захирамж, ажлын чиглэлийг танилцуулж, мэдээлэл өгөх
  4. Хариуцсан алба хаагчдаас иргэдтэй харьцахдаа “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”, холбогдох журмыг зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байхад онцгойлон анхаарч ажиллалаа.

Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
0
596
2024/05/06
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
29
2024/05/06
ЦЕГ-ын 2024.05 сарын төсөв
253
253
2024/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/05/06
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/05/02
Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчдын албан тушаалын тодорхойлолт
253
253
2024/05/01
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
253
253
2024/04/30
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
253
253
2024/04/29
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2024/04/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
253
253
2024/04/26
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
253
253
2024/04/26
"Нэг анги, нэг сэтгэл"
253
253
2024/04/26
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
253
253
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
0
596
2024/05/06
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
29
2024/05/06
ЦЕГ-ын 2024.05 сарын төсөв
0
104
2024/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
34
2024/05/06
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
0
2321
2024/05/02
Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчдын албан тушаалын тодорхойлолт
0
164
2024/05/01
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
0
391
2024/04/30
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
0
3199
2024/04/29
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
0
181
2024/04/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
0
568
2024/04/26
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос