en

Цагдаагийн дэд хурандаа Л.Буяндүүрэн: "Эрүүлжүүлэх" гэдэг нэр томьёо цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд байхгүй болсон

2014-08-11 00:00:00
4589

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗРЫН СААТУУЛАХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Л.БУЯНДҮҮРЭНТЭЙ ЯРИЛЦЛАА

Эрүүлжүүлэх гэдэг ойлголт нь хуулиараа нэр томьёоны хувьд өөрчлөгдсөн байгаа. Энэ дагуу мөн цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байрны горимд өөрчлөлт орно. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд 2013 оны 7 дугаар сарын 5-нд УИХ-ын чуулганаар нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Энэ хуулиар эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллага хариуцан гүйцэтгэхээр заасан байгаа. Хуулийн 5.1-д зааснаар өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа, мөн очих газраа мэдэхгүй болсон, ухаангүй унасан, цаашлаад энэ байдлаасаа болж өөрөө осол гэмтэлд  өртөж болзошгүй болсныг нь үндэс болгон цагдаагийн алба хаагч уг иргэнийг эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий эмнэлгийн байгууллагад хүргэж өгнө гэж заасан байгаа. Тэгэхээр хуулийн уг заалтын дагуу эрүүлжүүлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэхээ больсон. Архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх гэдэг ойлголт байхгүй болсон. 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Цагдаагийн албаны тухай шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Мөн уг хуулийг дагаж мөрдөж журмын тухай хууль батлагдан гарлаа. Уг хуулиар эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад 2014 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд байлгах, энэ хугацаандаа цагдаагийн байгууллага дүүргүүдэд байгаа эрүүлжүүлэх байрны журам стандартыг өөрчлөн боловсруулах, орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Цаашлаад “эрүүлжүүлэх” гэдэг нэр томьёо цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд байхгүй болсон гэж ойлгож болно.

Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлгийн дэргэд эрүүлжүүлэх байр гэж тусдаа өрөө шинээр бий болох уу?  

Урд нь эрүүлжүүлэх байранд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг 24 цагаар саатуулж, хэвийн болсны дараа 4500 төгрөгийн үйлчилгээний төлбөрийг аван гаргадаг байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглээд биеэ авч явах чадваргүй болсон иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ийм зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр хүний эрхийг хангах, нөгөө талаар тухайн хүнд эмнэлгийн шаардлагатай байгаа тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Харин архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, тухайн хэрэгтээ шалгагдаж байгаа тохиолдолд тухайн иргэнийг эрүүл мэндийн байгууллага биш цагдаагийн байгууллагын хуучнаар “эрүүлжүүлэх байр” буюу одоогоор албадан саатуулах байранд 72 цаг хүртэлх хугацаагаар саатуулаад  энэ хугацаанд тухайн иргэний асуудлыг хуулийн хүрээнд зохих албан тушаалтан шийдвэрлэж байхаар зохицуулсан.

Өөрөөр хэлбэл ахуйн хүрээнд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн зүгээс агсан согтуу тавих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, улмаар гэмт хэрэг, зөрчил үйлдэх зэрэг ноцтой асуудлууд гарч ирдэг. Уг асуудал дээр Засгийн газрын 1996 оны 91 дүгээр тогтоол гэж байгаа. Энэ нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг 72 цаг хүртэл хугацаагаар албадан саатуулах журам юм. Үүнийг одоо мөрдөж ажиллаж байна. Энэ дагуу зөрчил гаргасан этгээдийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр асуудлыг шийдвэрлэхийн тулд 72 цаг хүртэл хугацаагаар албадан саатуулах арга хэмжээг цагдаагийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж байгаа.  

Иргэдэд бас нэгэн болгоомжлол, төөрөгдөл байгаад байдаг. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын мэдэлд очсон, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн этгээд эмч, эмнэлгийн ажилтнуудад  ямар нэгэн байдлаар хохирол учруулж болзошгүй. Ийм тохиолдолд эдгээр улсуудыг хаана хариуцуулах вэ?

Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэл, дүүрэг, аймгуудын эрүүл мэндийн нэгдлүүдэд хордлого тайлах төв гэж бий болсон. Энэ төвүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Ингэж төлбөртэй үйлчилгээ үзүүлснээр тухайн иргэний архи, согтууруулах ундааны хордлогыг тайлах, төрөөс үзүүлсэн үйлчилгээний төлбөр тооцоог авах гэсэн зохицуулалт байгаа. Харин эмнэлгийн байгууллагад хүргэгдэж тусламж, үйлчилгээ авч байх үедээ агсан согтуу тавьж, эмч, эмнэлгийг ажилтныг хэл амаар доромжлон улмаар биед нь халдсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна. Тухайн иргэний уг үйлдэл захиргааны зөрчилд хамаарах тул эмчийн зөвшөөрөлтэйгөөр цагдаагийн байгууллагад шилжүүлэн авчирч асуудлыг шийдвэрлэх юм.

Бас нэгэн хүндрэлтэй асуудал байдаг. Өнөөдрийн байдлаар 4500 төгрөгөөр эрүүлжүүлэх байранд үйлчилгээ авч байгаа иргэдийн зарим нь уг мөнгөө төлж чадахгүй байна гэсэн асуудал гардаг. Гэтэл энэ төлбөрөө төлж чадахгүй байгаа хүмүүст  хордлого тайлуулах үйлчилгээ үүнээс ч илүү үнэтэй байж таарна. Энэ асуудлыг яаж зохицуулах уу?

Энд ийм асуудал гарахгүй. Цагдаагийн байгууллагад түр саатуулагдаж байгаа иргэнээс төлбөр авахааргүй болж байгаа. Дээр дурдсанаар төлбөрийг эрүүл мэндийн байгууллага хордлого тайлах үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авч байгаа юм.  Төлбөрийн чадваргүй байгаа тохиолдолд эмчийн дүгнэлтийг үндэслэн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч цаашлаад ШШГЕГ-ын төлбөр барагдуулах албанд  шилжүүлснээр уг алба хуулийн дагуу тухайн иргэнээс төлбөрийг албадан гаргуулна.  Иргэн ажилгүй, орлогогүй байх тохиолдолд албадан хөдөлмөр хийлгүүлж, төлбөрийн үнийн дүнг тооцон гаргуулж авах ийм зохицуулалт үйлчилнэ. Түр саатуулах байр болгож, нөгөө талаар эмнэлгийн үйлчилгээнд хамруулах гэж хоёр салгаж байгаагийн учир нь монгол улсад хэдийнээ хавтгайрсан архидан согтуурлын эсрэг тэмцэх, архины хэрэглээг багасгах зорилгыг агуулж байгаа.

Хуучин зохицуулалтаар дүүрэг бүрт эрүүлжүүлэх байр байдаг. Энэ байрнуудыг яах вэ, саатуулах байр болсонтой холбоотойгоор уг байрнуудын нөхцөл байдалд ямар өөчрлөлт орох бол?

Нийслэлийн хэмжээний есөн дүүрэг, дээр нь мөн төмөр замын цагдаагийн хэлтсийн байранд  /энд зөвхөн эмэгтэйчүүдийг хүлээн авна/ эрүүлжүүлэх байр гэж  байгаа.  Нийтдээ арван эрүүлжүүлэх байр иргэдийг албадан саатуулах үйл ажиллагааны чиглэлээр ажиллана. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа хэвийн явагдана, нэр, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж “Албадан саатуулах байр” нэртэй болж байгаа юм.

Танд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
0
83
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
0
63
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
253
253
2025/06/28
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
253
253
2025/06/28
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
253
253
2025/06/27
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын "Ёс зүйн дэд хороо"
253
253
2025/06/27
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа алба хаагчдын мэдээлэл
253
253
2025/06/26
Газрын гэрчилгээ
253
253
2025/06/26
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2025/06/25
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/24
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
253
253
2025/06/24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна

Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
253
253
2025/06/23
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
253
253
2025/06/23
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2025/06/27
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2025/06/21
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас зарлаж буй нээлттэй тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2025/06/20
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2025/06/20
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
253
253
2025/06/20
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2025/06/20
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
253
253
2025/06/27
Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт
253
253
2025/06/19
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
253
253
2025/06/19
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
253
253
2025/06/18
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2025/06/17
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/16
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
253
253
2025/06/14
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
0
83
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
0
63
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
0
207
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
0
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
0
965
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
0
327
2025/06/28
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
0
66
2025/06/28
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
0
134
2025/06/27
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын "Ёс зүйн дэд хороо"
0
86
2025/06/27
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа алба хаагчдын мэдээлэл
0
96
2025/06/26
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос