ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА В.ДАВААДОРЖ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭРҮҮДИЙГ ТОГТООХ ЗОРИЛГООР МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2022-01-18 18:48:00
3849

Цагдаагийн байгууллагаас угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Даваадоржтой товч ярилцлаа.

Угаарын хийнд хордон амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага, мэдээлэл хэр бүртгэгдэж байна вэ? Ямар шалтгаан нөхцөлөөс болж иргэд угаартаж байна вэ?

Гадаа хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын хийнд хордож, амь насаараа хохирох эрсдэл нэмэгддэг. Нийслэл хотод 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ахуйн хүрээнд иргэд угаартсан талаар нийт 256 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 828 иргэн өртөж хохирсноос 13 хүн нас барж, 815 хүн хөнгөн болон хүндэвтэр хэлбэрээр угаартан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан.

Шалтгаан нөхцөлийн хувьд түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдол байхгүй хэдий ч гар хийцийн буюу энгийн зуухтай 152, ханан пийшинтэй 30, нам даралтын зуухтай 12, зуух, яндангийн битүүмж муугаас утаа гарсан 12, угаар мэдрэгчгүй 77, угаар мэдрэгчтэй боловч зай дууссан, эвдэрсэн 82, янданг сугалж, өрхөө бүтээсэн 4, яндангийн сойлт хаасан 35, янданг хөөлөөгүй 2 тохиолдол бүртгэгдлээ.

Иргэд сайжруулсан түлшний чанар муу байгаагаас түүхий нүүрс түлж байна. Үүнээс үүдэн угаартаж байна гэж ярьж байна. Цагдаагийн байгууллага үүнд хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

Галлагааны улирал эхлэх үеэс л бид сэрэмжлүүлэг, мэдээлэл иргэдэд хүргэж, энэ тал дээр хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагаас авто тээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын 10 хяналтын цэгт цагдаагийн алба хаагчид, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын алба хаагчидтай хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэж, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэх, сайжруулсан шахмал түлшийг гаргах үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, хураагдсан түүхий нүүрс, сайжруулсан түлшийг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөх ажлыг одоог хүртэл зохион байгуулан ажилласаар байна.  

Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчид 191922 тээврийн хэрэгсэл, 394965 зорчигчийг шалган нэвтрүүлж, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан 19, бүсээс гаргахыг завдсан 37 зөрчлийг илрүүлж, 38628 кг түүхий нүүрс, 904 шуудай сайжруулсан шахмал түлшийг Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж, “Амгалан” дулааны цахилгаан станцад хүлээлгэн өглөө.

Цагдаагийн байгууллага угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ?

Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах чиглэлээр аян, арга хэмжээнүүдийг жил бүр шат дараатайгаар зохион байгуулж ирсэн. Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон харьяа дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүдээс галлагааны улирал эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Таван толгой түлш ХХК, хороодын Засаг даргын ажлын албадтай хамтран 2021 онд “Хяналт-1”, “Хяналт-3” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Мөн Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 142 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг тогтоох зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан хяналт, шалгалтыг энэ оны 01 дүгээр сарын 07, 08, 09-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа. Дээрх хяналт шалгалтуудын хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хороололд сайжруулсан түлш худалдаалах 552 цэг, 11205 гудамж, 291330 айл өрх, 1165320 иргэн, 1461 аж ахуйн нэгж, байгууллага, 1331 тээврийн хэрэгслийг шалгаж, иргэд угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, яриа танилцуулга хийх зэрэг нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулж, урьд оны буюу өнжмөл түүхий нүүрс хадгалсан 9, зориулалтын бус утаа үүсгэгч галлагаанд хэрэглэсэн 3, нийт 12 зөрчлийг илрүүлж, 21675 кг түүхий нүүрсийг хурааж, “Амгалан” дулааны станцад төвлөрүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран тус тус зохион байгууллаа.

Иргэд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэй. 

Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

ШИНЭ МЭДЭЭ
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна
0
236
2024/05/09
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
0
887
2024/05/06
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2024/05/06
ЦЕГ-ын 2024.05 сарын төсөв
253
253
2024/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/05/06
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/05/02
Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчдын албан тушаалын тодорхойлолт
253
253
2024/05/01
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
253
253
2024/04/30
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
253
253
2024/04/29
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2024/04/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
253
253
2024/04/26
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
253
253
2024/04/26
"Нэг анги, нэг сэтгэл"
253
253
2024/04/26
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
253
253
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна
0
236
2024/05/09
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
0
887
2024/05/06
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
106
2024/05/06
ЦЕГ-ын 2024.05 сарын төсөв
0
208
2024/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
85
2024/05/06
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
0
3168
2024/05/02
Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчдын албан тушаалын тодорхойлолт
0
251
2024/05/01
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
0
481
2024/04/30
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
0
3359
2024/04/29
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
0
253
2024/04/28
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос