ЦАГДААГИЙН ХОШУУЧ Г.ИДЭРБААТАР: ШАТРЫН СПОРТЫН ӨГӨӨЖ НЬ ХҮН АЛИВААГ НУХАЦТАЙ ЭРГЭЦҮҮЛЭХЭД СУРГАДАГ

2021-12-07 01:34:00
2131

Хүн амьдралдаа өөрийгөө тодотгох зүйлтэй байгаад түүнийхээ төлөө цаг үргэлж хөдөлмөрлөнө гэдэг үнэхээр сайхан. Энэ удаа бид Спортын мастер Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Идэрбаатартай ярилцлаа.

Юун түрүүнд танд болон танай багийн гишүүдэд цагдаагийн байгууллагыг төлөөлөн шатрын тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэнд нь баяр хүргэе.

Баярлалаа.

Тэмцээний талаар яриагаа эхэлье гэж бодлоо. Хуулийн байгууллагын нийт хэдэн баг тамирчид энэхүү тэмцээнд оролцсон бэ? Хэр хугацаанд үргэлжилсэн талаар.

Шихихутуг их сургуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Хуулийн төв байгууллагуудын ажилтнуудын дунд шатрын тэмцээн энэ оны 11-р сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Тэмцээнд УИХ-ын Тамгын газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг 13 байгууллагын 18 багийн нийт 72 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс манай баг нэг ч ялагдалгүй давуу байдлаар тэргүүн байр эзэллээ.

Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тоглосон. Манай баг 3 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчинтай 6 өрөг тоглож тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.

Багийн тамирчдын хувьд Спортын мастер, дэд мастер цолтой туршлагатай тамирчид оролцсон учир давуу тал их байсан уу?

Энэ шатрын тэмцээнд спортын мастер цолтой нийт 20 тамирчин оролцсон. Манай багт  3 спортын мастер 1 спортын дэд мастер цолтой тамирчид тоглосон учир мэдээж давуу тал ихтэй байсан. Гэхдээ бас чамгүй ур ухаан шаардсан өрсөлдөөн ихтэй, сонирхолтой тэмцээн болж өндөрлөсөн. Бидний хувьд энэ жилийн анхны тэмцээнээ амжилттай эхлүүлсэндээ баяртай байна. Дараагийн тэмцээнийг Тагнуулын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль зохион байгуулах юм билээ. Тэдгээр тэмцээнд энэ амжилтаа бататгаж оролцох төлөвлөгөөтэй байгаа.

Таны хувьд хэзээнээс шатрын спортоор хичээллэж эхэлсэн бэ? Тэмцээн, уралдаанд их оролцдог байв уу?

Би 8 настайдаа анх шатар тоглож эхэлсэн. Шатар тоглож байгаа хүнийг хараад л сурч байсан. Аав минь шатар тоглодог, олон тэмцээн уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэн. Тэр авьяас нь надад өвлөгдсөн юм болов уу гэж боддог.

Би багаасаа л энэ спортоор хичээллэдэг байсан болохоор тэмцээн, уралдаанд их оролцдог байсан. Олон ч шагнал, урамшуулал авсан.

Их сургуулиа төгсөөд орон нутагт томилогдож байсан болохоор байгууллагынхаа шатрын тэмцээнд оролцож чаддаггүй байсан. Харин 2016 оноос хотод томилогдон ирээд Цагдаагийн ерөнхий газрын шатрын багийг ахлан тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Байгууллагынхаа 4 удаагийн аварга болж нийтдээ 10 гаруй шагнал, медаль хүртэж байсан.

Чамгүй их тэмцээн, уралдаанд оролцож байжээ. Өрсөлдөгчтэйгөө хамгийн удаандаа хэдэн цаг шатар нүүж байв?

Хамгийн удаан тоглосон тоглолт гэвэл улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр 3 цагийн үргэлжилсэн тоглолт гарч байсан. Ер нь бол өрөг хамгийн ихдээ найман цаг үргэлжилдэг. Найман цаг тоглоход маш их ядарч, хөл гуйваад босдог гэж ярьдаг. Хэдийгээр биеийн хүч биш боловч оюунаа хэдэн цаг төвлөрүүлж сууна гэдэг бол биеийн ажил хийснээс илүү ядардаг гэж боддог.

Шатрын спортоор хичээллэсэн хүн бүр өндөр амжилт үзүүлээд байхгүй ч зөв хүн болж төлөвшихөд чухал үр нөлөөтэй. Энэ спортын давуу тал нь юу вэ?

“Шатрыг амьдралын жижиг хувилбар” гэж тодорхойлдог. Бид жижигхэн амьдралын талбарт нүүсээр байгаад аливааг үргэлж нухацтай эргэцүүлдэг болчихдог. Тиймдээ ч энэ спорт хүмүүсийн гэнэн зан, сэтгэл хөдлөлийг дардаг.

Шатар тоглодог хүний сэтгэн бодох чадвар, ой тогтоолт сайжрахаас гадна хоёр чиглэлээр илүү хөгждөг. Аливаад нухацтай хандах, гүйлгээ ухаан сайжрах. Мөн ажлын зохион байгуулалт, тэсвэр тэвчээр, эмх цэгцтэй байх гээд олон давуу талтай. Энэ спорт анхаарал төвлөрүүлж, аливаад их хүлээцтэй хандах, юмыг олон талаас нь бодохыг сургадаг. Дээрээс нь тухайн тоглож байгаа өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйн байдлыг ажиглаж, мэдээд сурчихдаг. Шатрын спорт өрсөлдөгчийнхөө хийх нүүдлийг таамаглаж анализ хийх явдал байдаг. Энэ нь ажилд минь ч бас их сайнаар нөлөөлдөг. Би Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөгчөөр ажилладаг. Хэрэг мөрдөхөд их хэрэг болдог. Жишээлбэл: Мэдүүлэг авч байгаа хүнээ ажиглах, ярилцах гэх мэт олон давуу талтай. Шатар тоглохын үр өгөөж их л дээ.

Та завгүй их ажлын хажуугаар энэ оюуны спортдоо хэрхэн цаг гаргаж байна?  

Хүмүүс цагдаа гэхээр л завгүй зөвхөн ажлаа хийгээд л явдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Миний хувьд цайны цагаараа болон чөлөөт цаг гарвал л тоглодог. Сүүлийн үед онлайнаар түлхүү тоглож байгаа.

Би шатар тоглодог хүн бүрээс л туршлага судалж, суралцаж байдаг. Тоглогч бүр өөр өөр арга барилтай тоглодог учир тэр бүгдээс суралцаад л явдаг.

Хүүхэд, залуусыг онлайнаар сэтгэцэд нөлөөлөхүйц дайн байлдаан, хор хөнөөлтэй видео тоглоом тоглохын оронд оюун ухааны спорт болох шатраар хичээллээсэй гэж их хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна
0
236
2024/05/09
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
0
887
2024/05/06
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2024/05/06
ЦЕГ-ын 2024.05 сарын төсөв
253
253
2024/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/05/06
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/05/02
Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчдын албан тушаалын тодорхойлолт
253
253
2024/05/01
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
253
253
2024/04/30
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
253
253
2024/04/29
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2024/04/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
253
253
2024/04/26
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
253
253
2024/04/26
"Нэг анги, нэг сэтгэл"
253
253
2024/04/26
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
253
253
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна
0
236
2024/05/09
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болголоо
0
887
2024/05/06
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
106
2024/05/06
ЦЕГ-ын 2024.05 сарын төсөв
0
209
2024/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
85
2024/05/06
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
0
3168
2024/05/02
Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчдын албан тушаалын тодорхойлолт
0
251
2024/05/01
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
0
481
2024/04/30
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
0
3359
2024/04/29
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
0
253
2024/04/28
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос