Д.ОТГОНЖАРГАЛ: ЗАЛИЛАГЧ НАРТ БОЛОМЖ ОЛГОХГҮЙ БАЙЯ “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ”

2019-12-24 11:51:00
10052

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалтай ярилцлаа.

-Мөрдөн байцаах алба ямар үүрэг чиглэлтэй ажилладаг вэ? Бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулахгүй юу?

-БНМАУ-ын Дотоод явдлын яамны 1946 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 504 тоот тушаалаар Улсын Цагдан Сэргийлэх газрын гүйцэтгэх 1 дүгээр хэлтсийн харьяанд Мөрдөн байцаах группийг байгуулснаар Мөрдөн байцаах албаны үндэс суурь тавигдаж өдгөө 73 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын хэмжээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Цагдаа, Тагнуул, Авлигатай тэмцэх байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас Тагнуулын байгууллага Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 төрлийн гэмт хэрэгт, Авлигатай тэмцэх байгууллага 11 төрлийн гэмт хэрэгт, Цагдаагийн байгууллага нь 212 төрлийн, хүнд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байна.

2019 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нийт 81037 хэрэг бүртгэгдэж,Тагнуулын байгууллага 0.2 хувь, Авлигатай тэмцэх газар 2.4 хувь, Цагдаагийн байгууллага 97.2 хувьд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас Мөрдөн байцаах албанд 35.4 хувь буюу 28759 хэрэг шалгагдсан тоон үзүүлэлт гарсан.

Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Цагдаагийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг шинэчлэн баталсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаар тушаалаар Мөрдөн байцаах газрыг Мөрдөн байцаах алба болгон өргөжүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/195 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны бүтцийг зургаан хэлтэс, нэг тасаг, нэг хэсэгтэйгээр баталж өгсөн.

Тус албаны мөрдөн шалгах чиг үүрэгтэй хэлтсүүд нь Улсын ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/67 дугаар тушаалаар шалгах харьяалал тогтоосон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдзаасаннутагдэвсгэрийнхарьяаллындагуу явуулж, аймаг, нийслэл, дүүрэгт байгаа мөрдөн шалгах чиг үүрэгтэй 50 гаруй нэгжийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг.

-Энэ онд хэдэн хэрэг шийдвэрлэв. Үр дүнгийн тухайд танилцуулахгүй юу?

Мөрдөн байцаах алба нь 2019 онд нийт 28759 хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 82.7 хувийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2774 хэрэг буюу 15.1 хувиар, гэмт хэргийн илрүүлэлт албаны хэмжээнд 43.3 хувьтай байгаа нь өмнөхонымөнүеийнхээс 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2019 онд гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан 519 тэрбум 169 сая төгрөгийн хохирлын 240 тэрбум 492 сая төгрөг буюу 46.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 29 тэрбум 755 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж ажилласан ба хохирол нөхөн төлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 2.6 хувиар өссөн дүнтэй байна.

Цагдаагийн ерөнхий газраас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх, гэмт хэргийн илрүүлэлт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны шийдвэрлэлтийн түвшинг ахиулах зорилгоор Мөрдөн байцаах албаны 2019 оны хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтийг баталж жилийн эцсээр Засгийн газраас тогтоосон журмын дагуу гүйцэтгэлийн үр дүнг тооцон ажиллахад 18 нэгж “Бүрэн хангалттай”, 34 нэгж “Хангалттай” гэсэн үнэлгээтэй дүгнэгдээд байна.

Тус албаны харьяа нэгжүүдээс гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, үйлдэгдсэн хэргийг илрүүлэх, иргэдэд эрх зүйн мэдээлэл, зөвлөмж өгөх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан нь үр дүнд хүрсэн гэж үзэж байна.

-Мөрдөн байцаах алба хэдэн мөрдөгчтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.  Ажлын ачааллын тухайд тодруулахгүй юу?

-Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах алба нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн 90 гаруй хувийг мөрдөн шалгах үүрэг чиглэлийг улсын хэмжээнд  хүлээж төв орон нутагт нийт 400 гаруй мөрдөгч нар үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд орон нутгаас нийслэлд шилжин ирэх иргэдийн хөдөлгөөн ихсэж, шинээр барилга байгууламж, үйлчилгээний төвүүд баригдаж, эдийн засгийн өөрчлөлттэй холбогдуулан ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх, шинэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх гэх мэт шалтгаан нөхцөлүүдээс үүдэлтэйгээр гэмт хэргийн тоо хот, суурин газарт өссөөр байна. Гэтэл Мөрдөн байцаах албанд ажиллах алба хаагчдын орон тоо нэмэгдээгүй, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан 2011 онд батлагдсан жишиг нормативын дагуу ажиллаж байгаа.

Манай албаны хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт хэргийг ажилласан мөрдөгч нартаа харьцуулахад нэг мөрдөгч сард дунджаар нийслэлд 98 хэрэг, орон нутагт 65 хэрэг тус тус шалгасан нь ажлын ачаалал ямар байгааг харуулж байна.

-Алба хаагчид ачаалалтай ажилладаг талаар та яриандаа дурдлаа. Ажлын ачааллыг бууруулах, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна  Ер нь алба хаагчидруу чиглэсэн ямар ажил хийж гүйцэтгэв?

-Мөрдөн байцаах албаны 1938 онд баригдан ашиглагдаж байсан гурван  давхар байшингийн сууринд есөн  давхар 6700 мкв талбайтай барилгыг 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар албаны төв байранд шинээр иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж шийдэж өгсөн нь алба хаагчдын албан үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл бололцоог хангасан, урам зоригийг дээшлүүлсэн  явдал болсон.

Албаны шинэ байрны зураг, төсөлд “Бялдаржуулах танхим” номын сангийн өрөө тасалгаа, түүний дотоод тохижилтыг тусгаж өгсөн. Үүндээ  алба хаагчдын хандиваар нийт 514 ширхэг ном, сэтгүүл, хэвлэмэл маягт болон албаны үйл ажиллагаанд шаардагдах бусад материалуудыг бүрдүүлж, уншигчийн дэвтэр нээн үйл ажиллагаа явуулж байгаа нь алба хаагчдын чөлөөт цагаараа тав тухтай орчинд сонирхсон сэдвээр өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг гаргаж өгсөн.

Мөн Мөрдөн байцаах албанаас байгууллагын удирдлагын цогц систем /Able программ/-ыг хангалттай түвшинд ашиглан алба хаагч бүр ажлаа төлөвлөж, хариуцсан дарга нарын зүгээс ажлын цаг ашиглалт, хийсэн ажлын гүйцэтгэлд нь хяналт тавьж, алба хаагчид “Олон нийт” цэсэнд хэрэгцээтэй мэдээллүүдийг байршуулан хоорондоо мэдээлэл солилцон ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн систем “Од” программд хэрэг шалгах болон түүвэр төлөвлөгөөг хийснээр ажлын үр дүн дээшлэх, хэрэг бүрт түүвэр болон шалгах төлөвлөгөө хийх механик ажлын ачаалал буурч, мөрдөгч нар хэргийг шалгаж дуусах хугацаа болон цагдан хорих хугацаа, прокурорын даалгаврын хугацааг автоматаар анхааруулж, хэргийн хугацаа алдах явдал  багассан үзүүлэлттэй гарсан.

Орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан “Samsung X Cover” маркийн гар утсаар хөдөлгөөнт төхөөрөмжөөс ирж байгаа дүрст мэдээллийг удирдах албан тушаалтан болон мөрдөгч нар дэлгэцэд холбон ашиглаж, хэргийн газрын үзлэгийг явц байдалтай танилцан мэргэжлийн удирдлагаар хангах ажил 2019 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа.

Мөн албанаас төрөн гарсан гавьяатуудын алдрыг мөнхлөх, түүхэн уламжлалт ёс, өнгөрсөн одоо, хойч үеийн залгамж халааг бий болгох тэдний ажлын арга, туршлага, сургамж, алдаа оноог бодитоор дүрсжүүлэх зорилгоор Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэл, С.Дамдин нарыг урьж хэрэг шалгах  сургамж алдаа оноо, ажиллах арга туршлагын талаар ярилцлага хийж, цахим архивын сан бүрдүүлэн ажиллахын зэрэгцээ Мөрдөн байцаах албаны ахмад ажилтнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч “Ахмадын танхим” өрөөг засч тохижуулан ахмад ажилтнууддаа хүлээлгэн өглөө.

Өнгөрсөн зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мөрдөн байцаах тасгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Алтанцэцэг Монгол Улсын гавьяат хуульч цол тэмдгээр шагнагдсан.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион явуулж байгаа “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд мөрдөн байцаах албаны удирдлагын зүгээс уриалга гаргаснаар утаат тамхи татах хорт зуршлаас  алба хаагч  нар татгалзаж, 100 хувь тамхи хэрэглэдэггүй байгууллага болсон зэргийг энд онцолъё.

-Мөрдөгч нарынхаа ур чадварыг дээшлүүлэх, илүү мэргэшүүлэх тал ямар ажил зохион байгуулж ажиллаж байна. Мөн залуу мөрдөгч нарыг бэлтгэх тал дээр  анхаарч ажиллаж байна уу?

-Алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийн түвшин, хууль хэрэглэх чадварыг сайжруулах зорилгоор шинээр батлагдан гарсан болон бусад хууль тогтоомж, дүрэм журмын холбогдох заалтаар тест боловсруулж сорилыг сар болгоны 30-ны өдөр www.testserver.police.gov\moodle цахим хаягаар, онлайн хэлбэрээр авч дүгнэн мэдлэг олгож байгаа нь алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийн түвшин ахиж, хууль хэрэглэх чадвар дээшилж үр дүнгээ өгч байна.

Мөн алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах зорилгоор АНУ-ын  Чикаго хотын Иллинойс дахь үндэсний лабораторид зохион байгуулагдсан “Цөмийн цацраг идэвхт бодисын аюулгүй байдал” олон улсын семинарт нэг, Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын Цагдаагийн сургуульд зохион байгуулагдсан "Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх нь" сэдэвт сургалтад тав, Тайландын Хаант Улсын Бангкок хотод Олон Улсын Хууль Сахиулах Академид “Зэрлэг ан амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад нэг, Бангкок хотод зохион байгуулагдсан “Хуурамч барааны худалдааны эсрэг хуулийн хэрэгжилт” сэдэвт сургалтад нэг,  БНХАУ-ын худалдааны яамнаас Ляонин мужийн Шэнь-Ян хотод зохион байгуулсан “Хөгжиж байгаа орнуудын эрүүгийн мөрдөн шалгах ажилтнуудын семинар 2019” сэдэвт сургалтад хоёр, Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан “Зүүн өмнөд азийн хууль сахиулах салбарын эмэгтэй алба хаагчдын анхдугаар бага хурал”-д нэг, БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яам, Чун Цин хотын цагдаагийн газраас зохион байгуулсан “Ази номхон далайн орнуудын Интерполын хамтын ажиллагааг бэхжүүлэх” сэдэвт сургалтад нэг алба хаагч тус тус оролцсон.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн ерөнхий командлагч болон Хууль сахиулахын их сургуулийн захирлын хамтарсан ''Үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн удирдлага, багш  нарын бүрэлдэхүүнтэйгээр сонсогч нарын дадлагын  тайланг онлайн хэлбэрээр зохион байгуулж, сонсогч нарыг дадлага удирдсан мөрдөгч,тасгийн дарга нартай хамтад нь үнэлэлт дүгнэлт өгч,  сайн удирдсан мөрдөгч , дарга нарыг  тушаалаар урамшуулж, хангалтгүй удирдсан  албан тушаалтнуудад  сахилгын шийтгэл оногдуулж ажилласан байна.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу.  Байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-2019 онд Хүрээлэн байгаа  орчны эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 484 бүртгэгдэж, өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал 25 орчим  хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Байгалиа хамгаалъя” аян, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу Бодис-2019”, Эко-2019нэгдсэн арга хэмжээгтус тус зохион явуулснаар 2019 онд Мөрдөн байцаах албаны хэмжээнд шалгасан 165 хэргийн эзэн холбогдогчийг 100 хувь олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж 139 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар ашигт малтмал /алт/-ын олборлолт, тушаалтын байдал, энэ төрлийн гэмт хэргийн гаралт, нөхцөл байдалд таван сарын хугацаанд дүн шинжилгээ хийж, судалгааны ажлын үр дүн, цаашид үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлд танилцуулсан.

Хуульзүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах аргачлал” сэдэвт цагдаагийн байгууллагын алба хаагчдын албан хэрэгцээнд зориулсан гарын авлагыг боловсруулан тарааж үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник хэрэгсэл, иргэн, аж ахуй нэгжийг бүртгэлжүүлэх зорилгоор “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж болзошгүй иргэн, аж ахуй нэгж” нэртэй программ зохиолгож “Судалгаа, хяналт”-ын /Partol2.police.gov/ программ дээр байрлуулан ашиглаж байна.

-Уул уурхайн компаниуд нөхөн сэргээх үйл ажиллагаа гүйцэтгэх тал дээр хэр байна вэ. Уул ус сүйтгэлээ гэх гомдол тасардаггүй шүү дээ?

-Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 417-426 дугаартай шийдвэрээр Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан байдалд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж, тухайн аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлт хийж байгаа байдлыг шалгахад “Бат дөлгөөн мөрөн” компани нь 126.7 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 16,7 га талбайд нөхөн сэргээлт хийж 13 хувьтай, “Гурван хайрханы асар” компани нь 35 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 19 га талбайд нөхөн сэргээлт хийж 54,3 хувьтай, “Голден хаммер” компани нь 58.8 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 46.1 га талбайд нөхөн сэргээлт хийж 78,4 хувьтай, “БМНС” компани нь 292.1 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 201 га талбайд нөхөн сэргээлт хийж 68 хувьтай, “Алтай голд” компани нь 36.7 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 28.2 га талбайд нөхөн сэргээлт хийж 76 хувьтай, “Улз групп” компани нь 36.2 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 32.6 га талбайд нөхөн сэргээлт хийж 90 хувьтай байна. “Эрдэнэсийн хотхон” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд нөхөн сэргээлтийг бүрэн хийж орон нутагт хүлээлгэж өгсөн үйл явцтай байна.

-Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн онд хэрхэн ажиллав. Дуулиан тариад буй Б.Хурц нарын хэрэг танайхаар дамжсан. Мөрдөн байцаах албанд нийгэмд дуулиан болсон яг ямар ямар хэргүүд байна вэ. Учир нь энэ олон дуулиантай хэргүүдийн аль нь АТГ байгаа, аль нь цагдаа дээр шалгагдаж байгаа нь тодорхойгүй байна?

-Энэ онд Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст дараах олны анхаарал татсан хэргүүд шалгагдаж шийдвэрлэгдсэн. Үүнд:

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1  /Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн/ зүйл хэсэгт зааснаар  хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан хэргийг Прокурорын газраас харьяалал тогтоож тус албанд ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж “Х” нарын 9  хүнд холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган энэ оны 06 дугаар сарын 19-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Түүнчлэн олны анхаарал татсан зарим нэг хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг тус албанаас шуурхай явуулсан.Тухайлбал,

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид “Б” нас барсан хэрэгт тус ангийн эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэгтэй хайнга хандсан гэх хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр,

2.Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, автомашинтай зугтах явцдаа унагаж амь насыг нь хохироосон “Л, Э” нарт холбогдох хэргийг2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 

3.“Зам, тээврийн хөгжлийн яам”-ны гадна талбайд “Г”-ийн амь насыг хохироосон “М”-д холбогдох хэргийг2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөртус тус мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурорт хүргүүлэн шүүхэд шилжүүлээд байна.

-Энэ онд залилан мэхлэх гэмт хэргийн тоон үзүүлэлт өссөн үзүүлэлттэй гарсан байсан. Үүнд юу нөлөөлөв?

-Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна. 2017 онд 2996, 2018 онд 5372 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 7821гэмт хэрэг бүртгэгджээ. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16 хувийг залилах хэрэг эзэлж байна.

Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нь нийгмийн сөрөг байдал, ялангуяа ажилгүйдэл, ядууралтай шууд холбоотой  боловч нөгөө талаас Эрүүгийн хуульд залилах гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгож хуульчилсан нь Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа залилах төрлийн гэмт хэргийн тоо өсөх шалтгаан болж байгааг дурдах нь зүйтэй байх.

Мөн иргэд маань амар хялбар аргаар, богино хугацаанд мөнгөө өсгөх, мөнгөтэй болох, хэрэгцээт ажлаа хурдан бүтээх, төрийн үйлчилгээг буюу виз, тендерийг хялбар аргаар, өөрт ашигтай байдлаар авах гэх мэт хүсэл эрмэлзэл их байгаагаас нөлөөлж байна гэж үзэж болно.

-“Жи тайм”-ын сүлжээний гэх залилан мэхлэх гэмт хэрэг нийгэмд өндрөө авч байсан ч чимээгүй болчихлоо. Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн, яллагдагч Маженов Марат нарт холбогдох хэрэг ямар шатанд явна вэ?

-Монгол Улсын 11.437 иргэнд 26 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн хэргээс “О”-д холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тусгаарлаж, мөрдөн шалгах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж дуусган 2019 оны долдугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж шийдвэрлэсэн. Одоо уг хэрэг прокурорын хяналтын шатанд байгаа.

-Маженов Марат нь хаана явна вэ. Гараад зугтчихсан гэсэн. Хилийн хорио тавиагүй юм уу?

-БНКУ-ын иргэний харьяалалд М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татаж 2017 оны зургаадугаар  сарын 16-ны өдөр хүртэл цагдан хорьж шалгаж байсныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 569 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн яллагдагчид өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгасан.

Шүүгчийн захирамжийг биелүүлж яллагдагчид эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Монгол Улсын хилээр нэвтрэх эрхэд тавьсан хориг нь таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл болж түүнд Монгол Улсын хил нэвтрэх эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч уг таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж оргон зайлсан.

Яллагдагчийг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, бусад гадаад улсуудын Интерполын төв товчоонд саатуулах, баривчлах хүсэлтийг илгээн түүнийг Олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.

-Олон хохирогчтой энэ хэргийн хохирлыг барагдуулах тал дээр залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хэрхэн ажиллав?

-Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тогтоолоор компанийн банкин дахь дансанд байсан 6.7 тэрбум төгрөг, 100.000 орчим мянган ам долларын орлого, зарлагын гүйлгээг хязгаарлан 954 хүнийг иргэний хариуцагчаар татан, тэдгээрийн өмчлөлд бүртгэлтэй автомашин, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах арга хэмжээ авч нийт 34 иргэний хариуцагчаас 67 сая төгрөгийг гаргуулан хураан авсан.

Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор тус компаниас 6.1 тэр бум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн, шүүхээр шийдвэр гаргуулан хохирогч нарын хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна.

Мөн манай хэлтсийн албан хаагчид өнөөдрийн байдлаар  “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдын хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Өмнөх жилүүдэд нийт үйлдэгдэж буй гэмт хэргийн ихээхэн хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байсан бол энэ онд залилан мэхлэх гэмт хэрэг огцом өссөн.

-Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, буруулах тал дээр танайхаас ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

“Залилах гэмт хэргийн оргодол, шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг хоёр удаа, “Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг бүсчилсэн байдлаар   явуулж, үр дүнг тооцсон.Тухайлбал, энэ төрлийн  гэмт хэргийн гаралт, үйлдлийн арга, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өртөж хохирохгүй байх чиглэлээр 422 төрийн болон төрийн бус байгууллага, 145 аж ахуйн нэгжтэй хамтарч 25 хэлэлцүүлэг, 35 зөвлөгөөн, 18  удаа тэмцээн уралдаан, 302 удаа сургалт зохион явуулж, нэгж бүр хариуцсан нутаг дэвсгэрт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, 30.009 хүн хамруулж, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлийн 140 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, 82 хариу авч, 53 мэдэгдлийн мөрөөр зохион байгуулсан ажлыг газар дээр нь шалгаж ажилласан. Олон нийт, хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтарсан 74 нэвтрүүлэгт оролцож, 55 удаа радиод ярилцлага өгч, 35 сэтгүүл, вэб сайтуудад 617 төрлийн мэдээлэл байршуулж, богино хэмжээний 3 шторкийг олон нийтэд түгээж, 3387 гарын авлага, 4685 зурагт хуудас, 296.145 сэрэмжлүүлэг хуудас бэлтгэж, 36.034 хүнд тарааж ажиллалаа.

-Энэ төрлийн гэмт хэргийн гаралт их байгаатай холбоотойгоор  “Ятгах тусам нягтал” аянг зохион байгуулж байгаа юм байна. Аяны хүрээнд ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна?

-Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Ятгах тусам нягтал” аяныг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү аяныг зохион байгуулах болсон үндсэн шаардлага нь “Залилах” гэмт хэрэг сүүлийн жилүүдэд тогтмол өссөн дүнтэй, 2012 онд энэ төрлийн гэмт хэрэг 688 бүртгэгдэж байсан бол 2019 оны эхний 11 сарын байдлаар 4950 гэмт хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Иймд бид залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгах, бууруулах, иргэд, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх,  залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлын хүрээнд  иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагатай  хамтран ажиллах, цахим орчинд сэрэмжлүүлэг, ухуулгын  аргыг түлхүү явуулж, “Ятгах тусам нягтал” аяныг 2020 онд тогтмол зохион байгуулж, хэрэгжүүлэхээр  ажиллаж байна.

Ярилцлагын төгсгөлд “Өдрийн сонин”-ы уншигчдад болон Мөрдөн байцаах албаны нийт мөрдөгч нартаа удахгүй гарах  шинэ оны мэнд хүргэж, ажлын амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

О.Дашням

Эх сурвалж: "Өдрийн сонин"

ШИНЭ МЭДЭЭ
Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчдын албан тушаалын тодорхойлолт
0
53
2024/05/01
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
0
231
2024/04/30
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
253
253
2024/04/29
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2024/04/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
253
253
2024/04/26
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
253
253
2024/04/26
"Нэг анги, нэг сэтгэл"
253
253
2024/04/26
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
253
253
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчдын албан тушаалын тодорхойлолт
0
53
2024/05/01
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
0
231
2024/04/30
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдоно
0
2734
2024/04/29
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
0
133
2024/04/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
0
486
2024/04/26
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
0
39
2024/04/26
"Нэг анги, нэг сэтгэл"
0
32
2024/04/26
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
129
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
251
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
659
2024/04/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос