• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс орон нутгийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа

2019-10-01
Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс орон нутгийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн сургагч багш нар орон нутаг дахь газар, хэлтсүүдийн алба хаагч нарт “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байгаа юм.

Энэ удаа Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчдад “Цагдаагийн алба хаагчаас биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл, журам”,  “Буудлага үйлдэх үеийн дадлага, сургуулилт” сэдэвт сургалтуудыг 2019 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад амжилттай хамрагдсан Дархан- Уул аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.