• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Залилах, хөрөнгө завших гэмт хэргийг илрүүлэх арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа

2019-09-25
“Залилах, хөрөнгө завших гэмт хэргийг илрүүлэх арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны мөрдөгч нарт зориулан “Залилах, хөрөнгө завших гэмт хэргийг илрүүлэх арга тактик” сэдэвт сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 18-20-ний өдрүүдэд  Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Монгол банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэргэшсэн ажилтнууд болон Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс сургагч багшаар бэлтгэгдсэн ахлах мөрдөгч нар сургалт  хичээл заасан юм. 

Сургалтад гэмт хэрэг мөрдөн шалгах, илрүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг 27 эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нар хамрагдаж,  Монгол Улсын банк, санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудын үйл ажиллагаа, эдийн засаг, мөнгөн дэвсгэртийн нууцлалын тухай болон залилах, хөрөнгө завших гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.