• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Галт зэвсгээ бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах иргэний бүрдүүлэх материал

2019-09-24
  1. Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл. /НЦУГ-т гэж байгаад уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/
  2. 2*3 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
  4. Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа.
  5. Эх сурвалжийн бичиг. /буу худалдан авсан бичиг/
  6. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/
  7. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар. /ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв  95147102, 93024600/
  8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх.  /галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
  9. Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
  10. Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт /Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очиж код авч, дурын банкант тушаана/