• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Эргүүл хамгаалалтын газраас “ЭРҮҮЛ АГААР ЭМ” өдөрлөгийг зохион байгуулаа

2019-08-05
Эргүүл хамгаалалтын газраас “ЭРҮҮЛ АГААР ЭМ” өдөрлөгийг зохион байгуулаа

Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн алба хаагчид, гэр бүлийнхний хамт, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу алба хаагчдын дунд “ЭРҮҮЛ АГААР ЭМ” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг  Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Чулуут нуурын амралтын газарт “Хоггүй орчин бидний эрүүл мэнд” уриалгын дагуу 2019.08.03-2019.08.04-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.

Алба хаагчдын амралт чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор 3 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулав.

Хэлтсийн аврага шалгаруулах Үндэсний бөхийн барилдаанд хурд, хүч авхаалж самбаагаа уралдуулан барилдсан хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Дагвачимэд түрүүлж, хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Г.Очирбат үзүүрлэлээ.

Буухиа уралдаан тэмцээнд хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Анхбаяр /эхнэрийн хамт/ амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн юм.

“Хоггүй орчин бидний эрүүл мэнд” уриалгын дагуу алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэн сайн дурын үндсэн дээр 50-100 метр доторх хог, хаягдал, гол дагуух хогийг цэвэрлэж, хоггүй орчинг бүрдүүллээ.