• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны бөх, Улсын арслан, цагдаагийн ахмад Э.Оюунболд Төрийн их баяр наадамдаа хоёр түрүүлж, МОНГОЛ УЛСЫН АВАРГА боллоо

2019-07-12
Цагдаагийн ерөнхий газрын

Эх сурвалж: www.zindaa.mn

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ЕСИЙН ДАВАА өндөрлөж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Цагдаагийн " УЛСЫН АРСЛАН Энхтөгсийн Оюунболд үндэсний их баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүллээ. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв.



УЛСЫН АРСЛАН ЭНХТӨГСИЙН ОЮУНБОЛД 
 

  • 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. 
  • 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны Улсын наадамд зургаа давж, Улсын харцага цол хүртсэн. 
  • 2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны Улсын наадамд 6 давж, Улсын харцага цол хүртсэн.
  • 2015 оны Улсын наадамд 9 давж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
  • 2016 оны Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2018 оны Улсын наадамд 5 даван шөвгөрч. "Өсөх идэр" чимэг хүртсэн. 
  • 2019 оны Баяр наадамд 9 даван түрүүлж, Улсын аварга цол хүртлээ.

 

Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны бөх, Монгол улсын аварга Э.Оюунболд нь 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ.  «Аварга» дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ. 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага болсон байна.  2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон түүхийг зузаалжээ.

МОНГОЛ УЛСЫН АВАРГА, ЦАГДААГИЙН АХМАД Э.ОЮУНБОЛДДОО  БАЯР ХҮРГЭЖ БАЙНА