en

ЗАРЛАЛ

2019-04-29 18:53:00
1584

Цагдаагийн байгууллагын “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сан”-гийн техникийн хүчин чадал, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хууль хяналтын болон нийгмийн салбар, төрийн бус байгууллагын мэдээллийн сантай холболт хийхэд хууль эрх зүй, техник, технологийн хувьд боломжтой эсэхийг тодорхойлж, дүгнэлт гаргах ажилд зөвлөх үйлчилгээ авах гэж байгаа тул техникийн чадавхын талаарх мэдээллийг 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ирүүлнэ үү

Жич: Хавсралтаар ажлын даалгаврын баримт бичгийг хавсаргав.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

 

Ажлын зорилго: Цагдаагийн байгууллагын “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сан”-гийн техникийн хүчин чадал, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хууль хяналтын болон нийгмийн салбар, төрийн бус байгууллагын мэдээллийн сантай холболт хийх хууль эрх зүй, техник, технологийн хувьд боломжтой эсэхийг тодорхойлж, дүгнэлт гаргах.

Хугацаа:        1 сар

Эхлэх хугацаа:        2019 оны 05 сар 30 өдөр

Дуусах хугацаа:       2019 оны 06 сар 30 өдөр

Байршил:     Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хот, Монгол Улс

 

1.ОРШИЛ

Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн хооронд байгуулсан 2017-2021 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн системийг боловсронгуй болгох, гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан үүсгэх чиглэлээр хийгдсэн ажил, арга хэмжээний үр дүнд дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх, хүчирхийллийн үйлдэл бүрийг мэдээллийн санд бүртгэх боломжтой болсон.

2.ҮНДЭСЛЭЛ:

 

“Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сан”-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд дээр үүссэн гэр бүлийн хүчирхийллэлтэй холбоотой мэдээллийг нэгтгэж Улсын хэмжээндэх нэгдсэн сан бий болгох.

3.АЖЛЫН ЗОРИЛГО:

 

Зөвлөх үйлчилгээ нь дараах үндсэн зорилготой. Үүнд:

1. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байраар үйлчлүүлсэн иргэдийн мэдээллийг Цагдаагийн байгууллагад байгуулсан гэр бүлийн хүчирхийллийн тоо, мэдээллийг бүртгэх нэгдсэн санд бүртгэж байгаа үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргах;

2. Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн ашиглагдаж байгаа эсэх, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой өргөдөл, гомдол, дуудлага мэдээлэл бүрэн орж байгаа эсэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

3. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг прокурор, шүүхийн байгууллагууд хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд холбож тайлан мэдээ гаргах, судалгаа дүн шинжилгээ хийх хууль, эрх зүйн болон техникийн боломжтой эсэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргах;

4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нийгмийн салбарын мэдээлэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн тусламжийн 108 утас”, “Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын мэдээллийн нэгдсэн програм”-аас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэн, хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын Гэр бүлийн хүчирхийллийн нэгдсэн санд холбож хяналт тавих, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах боломжийг бүрдүүлэх хууль, эрх зүйн болон техникийн боломжийн талаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргах;

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого боловсруулахад шаардлагатай мэдээллийн сан үүссэн эсэхэд судалгаа, дүн шинжилгээ хийх, цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн тоо, мэдээллийн нэгдсэн сангаар цуглуулсан тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг судлар, зөвлөмж гаргах.

 

4.АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ:

 

Зөвлөх үйлчилгээг улсын хэмжээнд (аймаг, нийслэл, сум, дүүрэг) түвшинд гүйцэтгэх бөгөөд дараах хэсгээс бүрдэнэ:

1.         Цагдаагийн байгууллага;

2.         Прокурорын байгууллага;

3.         Шүүхийн байгууллага;

4.         Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ;

5.         Түр хамгаалах байрууд;

6.         Нэг цэгийн үйлчилгээний төвүүд;

7.         Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

 

5.ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН, БҮТЭЭГДЭХҮҮН

 

1. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байраар үйлчүүлсэн иргэдийн бүртгэл, нэгдсэн мэдээллийн санд оруулж байгаа байдал, системийн алдаа, дутагдлын талаар үнэлгээ хийгдсэн байна.

2. Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа, гэр бүлийн хүчирхийллийн өргөдөл, гомдол, дуудлага мэдээлэл бүрэн орж байгаа эсэхэд үнэлгээ, дүгнэлт хийгдсэн байна.

3. Цагдаа, прокурор, шүүх байгууллагууд дээр шийдвэрлэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд холбоход хууль, эрх зүйн болон техникийн боломжийн талаар дүгнэлт гарсан байна. 

4. Мэдээллийн нэгдсэн санд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахад шаардлагатай хөдөлмөр, нийгмийн хамгаалллын салбарын мэдээллийн санг цагдаагийн байгуллагын мэдээллийн санд холбох эсэх хууль, эрх зүйн болон техникийн боломжийн талаар дүгнэлт гарсан байна.

5. Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн санд шаардлагатай мэдээлэл цугларсан эсэх талаар дүгнэлт гарган, тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зөвлөмжийг бэлтгэсэн байна.

 

6.ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

 

Хугацаа: 1 сар

Эхлэх хугацаа: 2019 оны 05 сарын 30-ны өдөр

Дуусах хугацаа: 2019 оны 06 сарын 30-ны өдөр

 

7.УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

Зөвлөх үйлчилгээний баг нь цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллана. Шаардлагатай тохиолдолд аливаа захиргааны асуудлаар захиалагч байгууллагын хариуцсан нэгжтэй харилцана.

Ажлын ерөнхий зорилго болон хүрээг өөрчлөхгүйгээр харилцан зөвшилцсөний үндсэн дээр энэхүү Ажлын удирдамжид өөрчлөлт оруулж болно.

 

8.ТАВИГДАХ ШААРДЛАГА БОЛОН АЖЛЫН ТУРШЛАГА

 

  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь ажлыг даалгаварт заагдсан үйл ажиллагааг хийх чиглэлээр мэргэшсэн байх;
  • Байгууллага нь зөвлөх үйлчилгээний үндсэн чиглэлээр ажилладаг байх;
  • Багийн гишүүд нь мэдээллийн технологийн чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
  • Аудит хийх эрх бүхий мэргэжилтний сертификаттай байх /ISACA/;
  • Мэдээллийн системд мониторинг хийх, дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах, боловсруулах чиглэлээр төрийн байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, хувийн хэвшилд 5-аас доошгүй жил ажилласан баг болон мэргэжилтнүүдтэй байх;
  • Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллаж байсан туршлагатай байх;
  • Тулгамдсан асуудлыг шуурхай, оновчтой шийдвэрлэж чаддаг, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээн ажиллаж чаддаг байх;
  • Албан бичиг боловсруулах, тайлан бичих, дүгнэлт, зөвлөмж боловсруулах чадвартай байх.

 

9.ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

 

Ажлын үр дүнд үндэслэж эхний гүйцэтгэлийн тайланг ирүүлснээр 70%-ийн санхүүжилт, эцсийн гүйцэтгэлийн тайланг хүлээлгэн өгсний дараа 30%-ийн санхүүжилтийг тус тус олгоно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу:

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Самбуугийн гудамж-18, Цагдаагийн ерөнхий газрын “Б” байр, Мэдээллийн технологи, холбооны төв  Утас: 70191407

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
37
2026/06/30
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
0
48
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/06/30
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2026/06/30
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2026/06/30
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/06/30
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/06/30
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
253
253
2026/06/30
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
253
253
2026/06/30
“Police Hackathon-2026” тэмцээн эхэллээ
“Police Hackathon-2026” тэмцээн эхэллээ
253
253
2026/06/30
“Амраад аюулгүй аялъя” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
“Амраад аюулгүй аялъя” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Алба хаагчийн бие бялдар, албаны бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
Алба хаагчийн бие бялдар, албаны бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
253
253
2026/06/30
Худалдан авах ажиллагааны эрх олгох сургалт
253
253
2026/06/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
“Бурхан халдун” хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байна
“Бурхан халдун” хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/06/30
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/06/23
“Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
253
253
2026/06/23
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгдлээ
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгдлээ
253
253
2026/06/30
Жагсаал, цуглаанд оролцогчид нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх үүрэгтэй
Жагсаал, цуглаанд оролцогчид нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх үүрэгтэй
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн өндөрлөлөө
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн өндөрлөлөө
253
253
2026/06/30
Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авлаа
Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авлаа
253
253
2026/06/30
Мөрдөгчдийг төрийн дээд одон, медаль, хүндэт цолоор шагналаа
Мөрдөгчдийг төрийн дээд одон, медаль, хүндэт цолоор шагналаа
253
253
2026/06/30
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
253
253
2026/06/30
Жолооч та замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу
Жолооч та замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
Хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
37
2026/06/30
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
0
48
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
36
2026/06/30
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
0
49
2026/06/30
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
0
46
2026/06/30
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
0
49
2026/06/30
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
0
41
2026/06/30
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
0
40
2026/06/30
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
0
43
2026/06/30
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
0
38
2026/06/30
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос