• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Сэтгүүлчдэд цагдаагийн байгууллагын зарим нэгжийг танилцууллаа

2019-05-31
Сэтгүүлчдэд цагдаагийн байгууллагын зарим нэгжийг танилцууллаа

Цагдаагийн байгууллагаас “Засаглал залуу сэтгүүлчдийн оролцоо-2019” чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Сэтгүүлчдийг хуулиар мэргэшүүлэх хөтөлбөр”-ийн дагуу 20 орчим сэтгүүлчдэд цагдаагийн байгууллагын чиг үүрэг, зарим нэгжийн үйл ажиллагааг танилцуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагааны хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх тэнхимийн үйл ажиллагаа, цагдаагийн байгууллагын танилцуулга видео, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, тоон мэдээлэл хүргэсэн юм.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа, дуудлага мэдээлэл хэрхэн хүлээн авдаг талаар нөхцөл байдал, Гэрч, хохирогчийг хамгаалах газрын онцлог, тусгай хэрэгслийн талаар танилцуулж мэдээлэл хүргэлээ.