• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Цагдаа-жолооч нарын уран жолоодлого” сэдэвт сургалт эхэллээ

2019-04-09
“Цагдаа-жолооч нарын уран жолоодлого” сэдэвт сургалт эхэллээ

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын ур чадварыг ахиулах  “Цагдаа-жолооч нарын уран жолоодлого” сэдэвт сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Автобаазтай хамтран зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь цагдаа-жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг сайтар дагаж мөрдөх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, дуут дохиог зөв хэрэглэх, гэмт хэргийн газарт түргэн шуурхай очихдоо зам тээврийн осол гаргахгүй байх, жолоодох ур чадвар өндөртэй байх, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношилж, засварлаж чаддаг байх, шаардлагатай үед хэргийн газрын хамгаалалтыг хийх тохиолдолд хэрхэн яаж ажиллах ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.

Сургалт онол, практикын хослосон төрлөөр энэ оны 04 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд үргэлжилнэ.