• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс байгаль орчны байцаагч нарт сургалт зохион байгууллаа

2019-03-17
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс байгаль орчны байцаагч нарт сургалт зохион байгууллаа

Сургалтаар "Галт зэвсгийн тухай хууль","Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангаж ажиллах нь","Эмнэлгийн анхан шатны тусламж"," Галт зэвсэгтэй харьцах сэтгэл зүйн бэлтгэл" сэдэвт 16 цагийн хичээл сургалтыг явуулав.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  29 дүгээр зүйлд "Улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх"-ээр заасан бөгөөд тус хуулийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг байгаль хамгаалагч нарт олгосноороо онцлог сургалт боллоо.