• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Алба хаагч нарт галт зэвсгийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

2019-02-27
Алба хаагч нарт галт зэвсгийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/145 дугаар тушаалаар баталсан журам, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/208 дугаар тушаалаар баталсан журмуудын хэрэгжилтийг хангах зорилгоор Тээврийн цагдаагийн албаны 572 алба хаагч нарт “#Галт_зэвсгийн_мэргэшүүлэх_сургалт”-ыг танхимын болон дадлага сургуулилтын хэлбэрээр 3 хоногийн хугацаатайгаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулж байна.