• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлагууд сар шинийн босгон дээр ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2019-02-02
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлагууд сар шинийн босгон дээр ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ой, Монголын үндэсний “Сар шинийн баяр”-ыг тохиолдуулан Дотоодын цэргийн 05 дугаар ангиас цэргийн алба хаасны болон өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настануудаа  хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үйл ажиллагааны хүрээнд цэргийн алба хаасны тэтгэвэрт шинээр гарсан  зургаан ахмад настаныг Сүхбаатарын ба Цэргийн гавъяаны улаан туг, Цэргийн гавъяаны одонт Байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, тэдний захиас зөвлөмжийг алба хаагчдад хүргэж, алба хаагчдаас бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулж, мөнгөн тусламж олгов.

Мөн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Ахмадын байгууллага, ахмад настны талаар авах арга хэмжээ /код 947/ журам”-ын дагуу 2019 онд 70 насны тэгш ой тохиож буй хойр, 80 насны тэгш ой тохиож буй нэг ахмад настанд тусгайлан хүндэтгэлийг гардуулан өгч, 80-аас дээш настай тав, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гурван ахмад настанд сар шинийн  баярын тавгийн идээгээр тусламж үзүүлсэн.