• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Цагдаагийн гэр бүл” сэдэвт теле нэвтрүүлгийн уралдааны дүн гарлаа

2018-12-28
“Цагдаагийн гэр бүл” сэдэвт теле нэвтрүүлгийн уралдааны дүн гарлаа

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2018 оны Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн ажил үйлс, амжилт бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор Сүлд чуулга, Хэвлэл мэдээллийн төвтэй хамтран “Цагдаагийн гэр бүл” сэдэвт теле нэвтрүүлгийн уралдаан зохион байгуулсан. Уралдаанд амжилттай оролцсон анги, байгууллагуудад шагнал гардуулах үйл ажиллагаа өчигдөр /2018.12.27/ Сүлд чуулгад боллоо. Нэвтрүүлгийн гол баатрууд хүрэлцэн ирж шагналаа гардсан бөгөөд тэдэнд шалгарсан бүтээлүүдийг үзүүлж, сонирхуулжээ. 

“Цагдаагийн гэргий” төрөлд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс

“Цагдаагийн ээж” төрөлд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар

“Цагдаагийн хүүхэд” төрөлд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас бэлтгэсэн нэвтрүүлэг тэргүүллээ.

Мөн “Цагдаагийн хүүхэд” төрөлд оролцсон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бэлтгэсэн нэвтрүүлгийг тусгай байрт шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.

“Цагдаагийн гэр бүл” уралдаант нэвтрүүлэгт цагдаа, дотоодын цэргийн 25 анги, байгууллагаас “Цагдаагийн ээж” сэдвээр 11, “Цагдаагийн гэргий” сэдвээр 14, “Цагдаагийн хүүхэд” сэдвээр 13 нийт 38 бүтээл ирүүлснийг хүлээн авч, үзэн танилцан сэтгүүлзүйн мэргэжлийн шалгуур, олон нийтэд хүрсэн байдал, байгууллага, хамт олны идэвх санаачилгыг харгалзан дүгнэсэн юм.