• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Албаа гоёсон бүсгүй” тэмцээн боллоо

2018-12-12
“Албаа гоёсон бүсгүй” тэмцээн боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, “Сүлд” чуулгатай хамтран Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын эмэгтэй алба хаагчдын дунд “Албаа гоёсон бүсгүй” тэмцээнийг энэ сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 24 эмэгтэй алба хаагч таван төрөлд мэдлэг, чадвар, авьяас, авхаалж сорин өрсөлдсөнөөс ЦЕГ-ын Автобаазын нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч н.Сарантуяа тэргүүлжээ.

Дэд байрт ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Шуурхай удирдлагын төвийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Даариймаа шалгарч, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл гутгаар байрт шалгарсан байна.

Мөн “Авхаалжтай цагдаа бүсгүй”-гээр Эргүүл, хамгаалалтын газрын хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Б.Мөнгөнтуяа,

“Шилдэг илтгэгч” болон “Монгол өв соёлч цагдаа бүсгүй”-гээр Цагдаагийн ерөнхий газрын Авотбаазын нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч н.Сарантуяа,

 “Үйлэнд уран цагдаа бүсгүй”-гээр ЦЕГ-ын МДШШУА-ны ШУТ-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Даариймаа,

“Авьяаслаг цагдаа бүсгүй”-гээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Болор шалгарчээ.