• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Ногоон гэрэл-цагаан шугам”-д ХУД-ийн 15 дугаар сургуулийн баг түрүүллээ

2018-12-11
“Ногоон гэрэл-цагаан шугам”-д ХУД-ийн 15 дугаар сургуулийн баг түрүүллээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлддөг “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн 37 дахь жилдээ боллоо.

Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр /2018.12.11/ “Корпорейт конвейшн центр”-ийн концертын танхимд болж нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар дунд сургуулийн сурагчид шалгарав. Дэд байрт Баянгол дүүргийн 28 дугаар сургууль, гутгаар байрыг Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн баг эзэлсэн юм.  

Энэхүү тэмцээнийг Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Албан журмын даатгагчдын холбоо хамтран зохион байгууллаа.