• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Барилгын ажлын явцтай танилцлаа

2018-10-10
Барилгын ажлын явцтай танилцлаа

“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд цагдаагийн алба хаагчдыг орон сууцжуулах зорилгоор Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хангалт, үйлчилгээний төвийн урд цагдаагийн алба хаагчдын орон сууцны цогцолбор хорооллыг барьж байна.

Хорооллын  хоёр дахь ээлжийн 180 айлын орон сууцыг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, хэлтсийн дарга, ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар барилгын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.

“Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны цогцолбор хороолол нь 240 хүүхдийн цэцэрлэгтэй,  675 алба хаагчийн орон сууцыг 1 мкв-ыг 950.0 мянган төгрөгийн өртөгтэйгээр барихаар төлөвлөж, эхний ээлжийг өнгөрөгч 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан.

Ажлын хэсгээс тус хотхон руу явах 0.85 км авто замын ажлын зургийг хийлгэж, Нийслэлийн Засаг даргад хүсэлт гарган, НИТХ-аар хэлэлцүүлж хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлжээ. Ингэснээр ирэх хавраас явган хүний зам, гэрэлтүүлэгтэй 6м өргөн авто зам бариулахаа болсон байна. Мөн 240 хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилтийн асуудлыг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.