• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн боллоо

2018-09-25
Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн боллоо

Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Сургалт, зөвлөгөөний үеэр удирдах ажилтнууд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Архангай аймаг руу салдаг замын уулзварт байрлах Замын хөдөлгөөний байнгын хяналтын постын үйл ажиллагаа болон Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Мөн “Шилдэг зохицуулагч-2018” тэмцээнд оролцож буй багуудын “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослыг шалган шийвэрлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ.

Зөвлөгөөний төгсгөлд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж удирдах ажилтнуудад үүрэг чиглэл өгч, "Сертификат" гардуулав.