en

А.ДАВААСҮРЭН: ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ХОЛБОГДСОН ЗӨРЧЛИЙН 77.3 ХУВИЙГ ДОТООД ХЯНАЛТААР ИЛРҮҮЛСЭН

2018-02-26 00:00:00
2612

Цагдаагийн алба хаагч авлигын хэрэгт холбогдсон асуудлыг илрүүлэн түүнийг албанаас нь халах арга хэмжээ авчээ. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

 

-Цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газар цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн байдалтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэн, иргэнд тухай бүр хариу өгч, дотоод хяналт шалгалт, албаны сургалтын үйл ажиллагааг цагдаагийн алба хаагчдын сахилга, ёс зүйн байдлыг сайжруулахад чиглүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн онд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гарган, сахилгын шийтгэл оногдуулсан алба хаагчдад 10 удаагийн “Ёс зүйн төлбөртэй сургалт” зохион байгуулж, 359 алба хаагчийг сургалт, сэтгэл зүйн шинжилгээнд хамруулан, зөвлөмж өгсөн нь чамлалтгүй хэмжээний эерэг үр дүнг үзүүлж байгаа.

Бид цагдаагийн байгууллага, алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчил, дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, ялангуяа үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаж буй бусад нэгж, байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндийг хамгаалах, цагдаагийн байгууллага, иргэд хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор иргэдийн дэмжлэг, туслалцаанд түшиглэн ажиллахын зэрэгцээ дотоодын хяналт, шалгалтыг сайжруулахад анхаарсан. Ингэснээр нийт зөрчлийн 77.3 хувийг дотоодын хяналтаар илрүүлсэн.

 -Тэгэхээр бусдыг нь иргэний гомдол, мэдээллээр илрүүлсэн гэсэн үг үү. 2017 онд алба хаагчдын холбогдсон зөрчил дутагдал буурсан уу?

-Үлдсэн хувийг буюу 22.7 хувийг иргэд, байгууллагын гомдол, мэдээллээр шалгаж, шийдвэрлэсэн. Энэ дашрамд хэлэхэд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг зохих түвшинд хүргэхэд өөрсдийн анхаарлыг хандуулж, иргэний үүргээ биелүүлэн бидэнтэй хамтран ажилласан иргэддээ талархаж байна. Зарим тоо баримтаас дурьдвал, өнгөрсөн онд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас 1268 зөрчилд 1277 алба хаагч холбогдсон нь өмнөх оноос сахилгын зөрчил 19, түүнд холбогдсон алба хаагчдын тоо 19.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

-Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч авилгын хэрэгт холбогдсон асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?

-Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч “Э” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгслийг түр саатуулсан боловч зөрчил гаргагчаас хахууль авч явуулсан.

Мөн хэлтсийн цагдаа-зохицуулагч “М” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний зөрчлийг илрүүлсэн боловч зөрчлийг нуун дарагдуулж, зөрчил гаргагчаас мөнгө авч завшсан зэргээр цагдаагийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдлийг дотоод хяналтаар илрүүлэн шалгаж, тэдгээр алба хаагчийг цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж, шийдвэрлүүлсэн.

-Цагдаагийн алба хаагчдыг авлигад өртөх эрсдэлтэй гэж ярьдаг. Ер нь алба хаагчдыг авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Цагдаагийн алба хаагчдыг авилгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цагдаагийн байгууллагын авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөө”-г гарган хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд хуульд заасны дагуу алба хаагчдын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд гаргуулан Авилгатай тэмцэх газарт хүргүүлэн, хяналт тавьж байна.

Ер нь бол алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангах, дотоодын хяналтыг сайжруулж, эрсдэлийн удирдлагыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөж, Цагдаагийн ерөнхий газрын даргаар салбар төлөвлөгөөг батлуулан, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр сахилга, ёс зүйн зөрчил, түүнд холбогдсон алба хаагчдын тоог бууруулах, гарч буй зарим ноцтой зөрчил, дутагдлыг арилгуулж, засаж залруулахыг хичээж байна.      

-Цаашид сахилга, ёс зүй, зан харьцааны хувьд ноцтой зөрчил, дутагдал гаргасан алба хаагчидтай холбоотой асуудалд хэрхэн анхаарах вэ?

-Цагдаагийн алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, сахилга, ёс зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиогдох албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлыг оновчтой болгох,  дотоод хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарч байна. Таны асуусанчлан ноцтой зөрчил гаргасан алба хаагчдад оногдуулах сахилгын шийтгэлийг чангатгах чиглэлийг баримтална.

Иргэд, олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллага, алба хаагчдын хууль бус үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн зөрчлийн талаар Цагдаагийн ерөнхий газрын 126, Нийслэлийн цагдаагийн газрын Ёс журмын хэсгийн 70191212 дугаарын утсаар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болон харьяа алба, нэгжүүдэд хандан өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ гаргаж хамтран ажиллах нь цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой учраас бидэнд хандахыг хүсэж байна.              

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
61
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
57
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
253
253
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
253
253
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
253
253
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
253
253
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/10/22
"Вангуард" төслийн хүрээнд Интерполын Азийн бүс нутгууд дунд "DEEPFAKES" аян эхэллээ
253
253
2026/10/22
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
253
253
2026/10/22
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/20
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
61
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
57
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
0
110
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
124
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
0
102
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
0
96
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
0
99
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
0
472
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
0
115
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
104
2026/10/22
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос