• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-02-10
АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Арвандолоодугаар жарны “тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан өнөөдөр /2018.02.10/ Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд тус газарт алба хашиж байсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан 70 гаруй ахмад ажилтан хүрэлцэн ирсэн юм. Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал хүндэтгэлийн үйл ажиллагааг нээн үг хэлж, ахмад буурлууддаа сар шинийн мэнд дэвшүүлэн, эрүүл энхийг хүслээ.

Монголын цагдаагийн байгууллагад өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж ирсэн үе үеийн ахмадууддаа сар шинийн мэнд дэвшүүлье.