• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

НҮБ-ын ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАГДААГИЙН ЧИГ ҮҮРГЭЭР АНХ УДАА АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРСЭН АЛБА ХААГЧ НАР "ЦАГДААГИЙН ГАВЬЯА" ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА

2017-12-11
НҮБ-ын ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАГДААГИЙН ЧИГ ҮҮРГЭЭР АНХ УДАА АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРСЭН АЛБА ХААГЧ НАР

Өмнөд Судан улс дахь UNMISS ажиллагаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хоёр алба хаагч анх удаа цагдаагийн чиг үүргээр амжилттай гүйцэтгэсэн билээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Бат-Оргил нарыг "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагналаа.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.