ЦАГДААГИЙН ХОШУУЧ С.АРИУНБОЛОР: ЦАХИМ ОРЧИНД ХЭРЭГЛЭГЧИЙГ ХӨТӨЛЖ, ӨӨР ЛИНК РҮҮ ОРУУЛЖ БУЙ ТУХАЙН ХОЛБООСУУД РУУ ОГТХОН Ч НЭВТРЭХ ШААРДЛАГАГҮЙ

2017-11-08 00:00:00
1677

Эх сурвалж: "Өдрийн сонин" сэтгүүлч Б.Уранчимэг

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболортой ярилцлаа.

 

-Сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт ихэссэн гэсэн. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг маш ихээр нэмэгдсэн. Цахим гэмт хэрэг, цахим орчинд үйлдэгддэг гэмт хэрэг гэж байна. Энэ нь тус тусдаа ойлголт юм. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт цахим гэмт хэрэг гэж юу вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал, тухайн байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд хууль бусаар халдах, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх, хортой программ бүтээж түүнийгээ тараах, захидал харилцааны нууцад халдах зэргийг цахим гэмт хэрэг гэж үзнэ. Харин цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг бол цахим орчинг ашиглаж хүнийг гүтгэх, доромжлох, гэмт хэрэгт өдөөн турхирна. Садар самууныг сурталчилна, оюуны өмчийг хулгайлна, бусдыг залилан мэхэлнэ. Далайлган сүрдүүлж, заналхийлэхийг хэлж байгаа юм. Эдгээр нь өмнө нь цахим орчинд үйлдэгдэж байгаагүй. 1990-ээд оны үед, өмнөх үед хүн хүний хооронд үйлдэгддэг байсан. Нэг хүнийг амаараа гүтгэж доромжилдог, эсвэл цаасан дээр янз бүрийн юм бичнэ, лоозон барьж гудамжинд гардаг байв. Ийнхүү уламжлалт байдлаар үйлдэгдэж байсан гэмт хэргүүд цахим орчин руу шилжчихсэн байна.

-Цахим орчинд гэмт этгээд иргэдийг далайлган сүрдүүлж, залилахдаа ямар үйлдэл хийдэг юм бэ?

-Энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуультай холбоотой Улсын Ерөнхий прокурорын газрын баталснаар гэмт хэргийн харьяаллыг тодорхой тогтоож өгсөн байдаг. Иймээс цахим аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба хариуцахаар болсон. Харин цахимаар бусдыг залилан мэхлэх, гүтгэх, доромжлох, садар самуунд сурталчлах гэмт хэргүүдийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтсүүд шалгана. Ингээд Эрүүгийн цагдаагийн алба хуулийн хүрээнд мэргэжлийн  туслалцааг үзүүлдэг.

Гэмт этгээд иргэдийн фэйсбүүк рүү хууль бусаар нэвтэрнэ. Хаягаар нь дамжаад тухайн хүний фэйсбүүкийн чат руу орж, найз нөхөд рүү нь “Надад маш хүнд асуудал тохиолдлоо. Яаралтай асуудал тулгарлаа. Санхүүгийн яаралтай туслалцаа үзүүлээч. Мөнгө өгнө үү. Тодорхой хугацааны дараа шилжүүлчихье” гэдэг. Тэгээд дансны дугаараа явуулдаг. Ихэнх тохиолдолд иргэд тэрхүү мэдээллийг харж, банкны төлбөр тооцоог хийхэд амар хялбар болсон учраас гар утсаараа түргэн хугацаанд шилжүүлчихдэг. Тодорхой хугацааны дараа мөнгө өгсөн хүн найз руугаа “Би чамд мөнгө зээлдүүлсэн. Нөгөө мөнгөө өгөх болоогүй юу” гэдэг. Тэгэхээр хариуд нь  “Юу яриад байгаа юм бэ. Би чамаас мөнгө нэхэж аваагүй” гэнэ. Ингээд юу болов, яав гэж гайхацгаана. Иргэд фэйсбүүк рүүгээ орохоор өөрийнх нь өмнөөс бусадтай харилцаад залилан мэхлэснийг сайн мэддэггүй. Ийм гэмт хэргүүд ихээр бүртгэгддэг.

-Фэйсбүүк, цахим орчинд гэмт хэрэг их гарч байгаа нь юутай холбоотой вэ?

-Нэгдүгээрт, фэйсбүүк хэрэглээ өндөр байна. Хоёрдугаарт, фэйсбүүкээр дамжуулан гэмт этгээдүүдийн фишинг сайт буюу тодорхой сайтуудыг хуулбарлах, төсөөтэй маягаар хийх байдал ихэссэн. Тэд төрийн аливаа нэг арилжааны банк, мэдээллийн сайтад олон нийтийн анхаарлыг татсан мэдээллийг тавьдаг. “Та энэ мэдээллийг хэрвээ сонирхмоор байвал, тухайн үйл явдлын талаарх видеог үзмээр байвал доорх линк, хаяг руу орно уу” гэдэг. Иргэд ихэнхдээ тэр линк рүү нь орчихдог. Орохоор “Фэйсбүүкийн паспортоо бичнэ үү” гэдэг. Ингээд биччихдэг. Үүнийг хуурамч сайт буюу фишинг сайт гэж нэрлэдэг. Хуурамч сайтад паспортоо бичээд явуулчихаар программыг хадгалж, өөр хүн рүү илгээнэ. Тэгэхээр иргэд фэйсбүүк рүүгээ нэвтрүүлэх бүрэн боломжийг олгочихдог гэсэн үг.

Интернэт орчинд хэрэглэгчийг хөтөлж, өөр линк рүү оруулж буй тухайн холбоосууд руу огтхон ч дарах шаардлагагүй. Ямар нэг мэдээлэл авахдаа албан ёсны сайт, сонин сэтгүүлийг ашиглах хэрэгтэй. Тухайн мэдээллийн сайтын апплейкшнийг ашиглаж, мэдээллийг авах нь иргэдэд эрсдэл багатай. Тэгэхгүй бол хувийн цахим хаягаа ашиглаж маш олон төрлийн сайтууд руу орох нь буцаагаад өөрийнх нь мэдээллийн аюулгүй байдлыг асар их алдагдуулах эрсдэлтэй. Мөн хэрэглэгч өөрөө фэйсбүүкийн цахим хаягийнхаа паспортоо алдснаар бусад мэйл, харилцаа холбоо, сүлжээнийхээ мэдээллийг алдах эрсдлийг үүсгэдэг.

-Иргэд цахим хаягийн мэдээллээ алдахгүйн тулд яах ёстой юм бол?

-Хүн бүр фэйсбүүк болон мэйлийнхээ паспортыг тодорхой хугацаанд сольж хэвших хэрэгтэй. Магадгүй тухайн хэрэглэгч долоо хоногийн өмнө нэг сайт руу ороод өөрийнхөө фэйсбүүкийн нууц кодоо бусдад алдаж, фишинг сайт руу орж алдсан байж болно. Гэхдээ долоо хоногийн дотор ямар нэг халдлага болоогүй бол паспортоо сольж амжвал цахим хаяг руу орох боломжгүй болно. Орох эрхийг нь хязгаарлана гэсэн үг. Яг программ хангамжийн түвшинд интернэтэд байршчихсан фэйсбүүк эсвэл gmail ч юм уу, албан ёсны сайтуудын паспортыг эвдэж орох боломж бага байдаг.

Хувийн хэвшлийн болон төрийн байгууллага ч гэсэн маш олон гадны байгууллагатай мэйл бичиж, харилцдаг болжээ. Ингэхээр мэйл нь албан бичгийн түвшинд, албан ёсны харилцааны түвшинд хүрчихлээ. Тэгэхээр гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон ялангуяа тээвэр зуучийн үйлчилгээ явуулдаг, импортын чиглэлийн үйлчилгээний компаниуд мэйл, төлбөр тооцоогоо цахим хэлбэрээр явуулдаг болсон. Иймээс анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.

Статистик мэдээллээр 2014, 2015, 2016 онуудад цахим шуудангийн залилан мэхлэх гэмт хэргийн тохиолдол 51 удаа бүртгэгдсэн байна. Үүнээс 21-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. 23 иргэнд 860 сая төгрөгийн хохирол учирсан. 28 аж ахуй нэгжид 1.7 тэрбум  төгрөгийн хохирол учирсан юм. Нийтдээ энэ төрлийн гэмт хэрэгт иргэд байгууллагууд 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

-Дээрх гэмт хэргүүд гарсан шалтгааныг тодруулбал?

-Манай улсад хэрэглэгддэг үндсэн Windows, soft зэрэг программууд ихэнх тохиолдолд хуурамч байна. Учир нь интернэтээс ямар нэг программ татаж авч, суулгадаг. Энэ нь албан ёсны программ биш байдаг. Иймээс буцаагаад гаднаас цахим халдлагад өртөх нөхцөлийг бүрдүүлдэг. Тухайлбал, албан ёсны программ ашиглаж байгаа тохиолдолд вирус хамгаалсан программтай байдаг. Хуурамч цахим хаягаар мэйл явуулсныг таньдаг юм. Тодорхой антивирусын, үндсэн суурь программ хангамжуудыг авчих юм бол тухайн эрсдлийг маш их хэмжээгээр бууруулах боломжтой.

-Иргэд цахим орчинд залилан мэхлүүлчихээд мөнгөө олж авах боломж байдаг болов уу?

-Энэ гэмт хэрэг үйлдэгдчихсэн тохиолдолд хохирогч мөнгөө олох гэж явахад маш их хугацаа шаарддаг. Харин иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх ажлыг хийвэл хэрэглэгчийн хохирох эрсдлийг бууруулж, багасгана. Мөн албаны, оффис компьютеруудыг арилжааны сайтууд руу бага оруулах хэрэгтэй. Учир нь цахим орчинд компьютерийн хандалтууд төдий чинээ их байна, тэр хэмжээгээрээ халдлага нь их байх магадлал өндөр. Эрсдлийг бууруулахын тулд ажлын компьютерийг ажилд нь хувийн компьютерийг хувьд нь хэрэглүүлэх нь хамгийн зөв зарчим юм. Ингэхгүй бол хувийн мэдээллээр дамжиж, үндсэн компьютерээс ажлын мэйл, файлыг хулгайлах боломжийг бүрдүүлчихнэ гэсэн үг.

-Энэ онд цахим орчинд гэмт хэрэг ямар байгаа бол?

-2017 оны III улирлын байдлаар цагдаагийн байгууллагад цахим орчинд үйлдэгдсэн 90, цахим аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14 бүртгэгдсэн байна. Эдгээр гэмт хэргүүдээс интернэт худалдаа, зарын сайт, бусад арилжааны чиглэлийн үйл ажиллагаатай холбогдсон 21 төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг. Фэйсбүүк болон сошиал сайтыг ашиглаж бусдад хохирол учруулсан гэмт хэрэг 59 бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага шалгалтын ажил хийж байна.

-Хэдэн насны хүмүүс гэмт хэрэгт ихэвчлэн холбогдож байна. Сүүлийн үед өсвөр насныхны дунд хүчирхийлэл, садар самууныг сурталчлах гэмт хэрэг их байна уу?

-Цахим орчин дахь бас нэг том эрсдэл бол садар самууныг сурталчлах асуудал байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд нэмэх 21, нэмэх 18 гэсэн олон групп нээсэн байдаг. Ингээд биеэ үнэлнэ, эсвэл ямар нэг үйл ажиллагаанд оролцож байна. Интернэт орчин фэйсбүүк өөрөө нэг компанийн өмч шүү дээ. Ямар нэг хаах, блоклох үйл ажиллагаа явагдана. Гэхдээ дан хойноос нь хөөж, явдаг учраас ямар нэг асуудал гарах ч юм уу, ноцтой тохиолдолд хаана. Шууд хүний эрхэнд халдаж хаана гэж байхгүй.

-Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэн ажиллаж байна?

-2005 оноос хойш цахим гэмт хэргийн талаарх ойлголт нэлээд их гарч эхэлсэн. Энэ нь техник технологийн маш хурдтай хөгжилтэй холбоотой. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба гэж фэйсбүүк хаягийг нээж, идэвхжүүлсэн. Эндээс сүүлийн үед гарч байгаа цахим гэмт хэрэг болон хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, эрсдлийг хэрхэн арилгах, бууруулах вэ зэрэг мэдээллийг авч болно. Үүнийг олон нийтэд тараах ажлыг хийж байна. Мөн банкны холбоо, худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг хувийн, төрийн байгууллагатай өдөр тутам хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан байдаг. Санамж бичгийн дагуу интернэт орчинд гарч байгаа   эрсдлийг банк болгон руу биш, банкны холбоо руу явуулах, интернэт орчны зохистой хэрэглээг бий болгох талаар Харилцаа холбооны зохицуулах хороотой ажиллахаар ажлын хэсэг байгуулсан. Ийнхүү ажлууд хийж байна. Цахим гэмт хэрэг, садар самуун, хүчирхийлэл аюулгүй байдлыг хангах чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн системд хангалттай тусгагдаагүй байгаа. Иймээс оюутан сурагчид цахим гэмт хэрэгт уруу татагдах, эрсдэл байдаг. Бүх төрлийн гэмт хэрэг цахим орчинд үйлдэгдэх магадлалтай болчихсон учраас аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Хүүхэд өөрийгөө хамгаалах, хүн бүр өөрийнхөө аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг тал дээр сайн мэдээлэлтэй, мэдлэгтэй баймаар байна.

Иргэд цахим хаягийнхаа хувийн мэдээллээ шинэчилж солих, албан ёсны эрхтэй программ хангамж ашиглах хэрэгтэй. Тодорхой цаг хугацаанд update буюу шинэчлэл хийж байх ёстой. Цахим орчин дахь аюулгүй байдал гэдэг бол зохистой хэрэглээ юм. Эцэг эхчүүд бага насны хүүхдүүдэд заавал гар утас хэрэглүүлэх шаардлагатай үгүй юу, эсвэл интернэтэд орох байдалд нь анхаарал хяналт тавьж, ашиглах боломжийг нь заримдаа хязгаарлаж байх хэрэгтэй. Тухайн хүнээс маш их шалтгаалдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдэд сошиал орчин дахь гадуурхалд өртөж, хохирогч болох магадлалтай. Хүүхдүүд хоорондоо “Чи ямар царай муутай юм бэ” гэж шууд хэлэхээсээ илүүтэй сошиал орчинд “Царай муутай юм бэ” гэж бичдэг. Ингээд лайк олон дарж, коммент бичснээс хүүхдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг. Ерөнхийдөө цахим орчинд эрсдэлгүй байхын тулд олон линк рүү орохгүй байх, зохистой хэрэглээг бий болгож хэвших нь чухал. Хэтэрхий донтсон. Фэйсбүүк хэрэглээнээс хамааралтай болсон хүмүүс гэмт хэргийн хохирогч болдог. Иргэд өөрсдөө урьдчилан сэргийлж, ухамсартай байх хэрэгтэй.

Б.УРАНЧИМЭГ

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
0
155
2024/04/26
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
0
6
2024/04/26
"Нэг анги, нэг сэтгэл"
253
253
2024/04/26
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
253
253
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүллээ
0
155
2024/04/26
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
Нэг л хүүхэд өөрчлөлтийн алхмыг эхлүүлдэг
0
6
2024/04/26
"Нэг анги, нэг сэтгэл"
0
6
2024/04/26
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
110
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
214
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
612
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
127
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
119
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
174
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
148
2024/04/11
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос