• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО

2017-09-18
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО

Цагдаагийн байгууллагын мэдээлэл, холбооны инженерүүдийн нэгдсэн цугларалт, сургалт энэ сарын 14-15-ны өдрүүдэд хоёр өдрийн хугацаанд үргэлжиллээ. Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид энэхүү сургалтад хамрагдаж үйл ажиллагааныхаа өнөөгийн байдал, ололт, амжилт болон тулгамдаж буй асуудал, хөгжлийн чиг хандлага, цаашид анхаарах зүйлсээ товлон ярилцаж, туршлага солилцон санал бодлоо солилцов.

Сургалтын эхний өдөр болон хоёр дахь өдрийн эхэнд мэдээлэл, холбооны инженерүүд цагдаагийн байгууллагын болон салбарын мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь үр дүнтэй байлаа.

Харин сургалтын хоёр дахь Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “ICT-Expo-2017” үзэсгэлэнг үзэж сонирхон, туршлага судалсан юм.