• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА П.БАТБААТАР АНЭУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-09-18
ЦЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА П.БАТБААТАР АНЭУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЦЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА П.БАТБААТАР АНЭУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нар энэ оны 03 дугаар сард АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага – Интерполын олон улсын хуралд оролцох үедээ АНЭУ-ын Дотоод хэргийн сайдтай уулзаж цагдаагийн байгууллага болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлж алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд АНЭУ-ын Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газрын дарга Хамад Аль Алими тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа юм.

Айлчлалын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан 2 орны цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд гаргах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.


Дээрх уулзалтын дараа Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул нар АНЭУ-аас ирсэн төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийж өөрсдийн албаны онцлог, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр амжилттай хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, шилдэг туршлагын талаар санал бодлоо хуваалцлаа.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС