• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХАРЬЯА НЭГЖИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2017-09-05
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХАРЬЯА НЭГЖИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХАРЬЯА НЭГЖИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Замын цагдаагийн албаны харьяа нэгжийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Сургалт 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд сургалтад 21 аймгийн болон нийслэлийн 9 дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн дарга нар хамрагдаж байгаа юм.

Сургалт, зөвлөгөөнөөр алба хаагчдад шинээр хэрэгжиж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтууд, анхаарах асуудал, Зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн өнөөгийн байдал, Замын хөдөлгөөнд тавих хяналтыг зохион байгуулах, анхаарах асуудал, Цагдаагийн алба хаагчийн сэтгэл, харилцааны соёл болон Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, Урьдчилан сэгийлэх ажлын аргачлал, анхаарах асуудал зэрэг нийт 26 сэдвийн дагуу Тээврийн прокурорын газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологи, холбооны төв, Леди төв, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран сургалтыг зохион байгуулж байна.

Мөн сургалт, зөвлөгөөний төгсгөлд зарим аймаг дахь Замын цагдаагийн тасгаас бэлтгэсэн сонсгол мэдээлэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын талаар танилцаж санал солилцох юм.