• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ЦАГДААГИЙН МАНЛАЙЛАЛ БА УДИРДАХ УР ЧАДВАР” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2017-05-29
“ЦАГДААГИЙН МАНЛАЙЛАЛ БА УДИРДАХ УР ЧАДВАР” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“ЦАГДААГИЙН МАНЛАЙЛАЛ БА УДИРДАХ УР ЧАДВАР” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Бүгд Найрамдах Турк улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг “ТИКА”, тус улсын цагдаагийн газраас манай цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулан зохион байгуулсан “Цагдаагийн манлайлал ба удирдах ур чадвар” сэдэвт сургалт энэ сарын 22-26-ны өдрүүдэд ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвд боллоо.

Сургалтыг БНТУ-ын Цагдаагийн академийн багш, доктор Өзиылдыз Сэда, Цагдаагийн ерөнхий газрын IV зэргийн дарга, цагдаагийн хурандаа Аяасылы Мурат нар орчин үеийн цагдаагийн үйл ажиллагааны чиг хандлага, цагдаагийн байгууллагын эрсдэлийн болон хүний нөөцийн удирдлага, удирдлагын манлайлал, удирдах арга барил болон ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр явуулж, ярилцлага өрнүүлсэн юм.

Сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн 15 удирдах албан тушаалтан хамрагдлаа. “Орчин үеийн цагдаагийн үйл ажиллагааны чиг хандлага”, “Цагдаагийн сургалтын шинэчлэл”, “Турк-Монголын аюулгүй байдлын стратегийн харьцуулалт”, “Хямралын болон эрсдлийн удирдлага”, “Хэлэлцээрийн техник”, Манлайллын тухай ойлголт, манлайлагч удирдагчийн ялгаа”, “Цагдаагийн үйл ажиллагаан дахь стратегийн удирдлага ба манлайлал” зэрэг сэдэвт хичээл, сургалтыг үзэж судлав.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан, Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Намсрайжав, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Яазал, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Вэйсэл Чифтжи нар оролцлоо.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНТУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА, БНТУ-ын ЦЕГ, Цагдаагийн академи нь Монголын цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ихээхэн дэмжлэг үзүүлж ажилладаг юм.